Иргэний
нисэхийн ерөнхий газрын Захиргаа, удирдлагын хэлтэс 2023 онд хийж хэрэгжүүлсэн
ажлаа танилцууллаа. Тус хэлтэс нь өнөөдрийн байдлаар 7 орон тоотойгоор үйл
ажиллагаагаа явуулж байна.
2023
онд Төрийн захиргааны болон хүний
нөөцийн удирдлагын манлайллаар хангах чиглэлээр 24 арга хэмжээ, Хууль тогтоомж,
тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 12 арга хэмжээ, Архив, албан
хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр 6 арга хэмжээ,
Өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд барагдуулах чиглэлээр 2 арга хэмжээ, байгууллагын
үйл ажиллагааг нийтэд нээлттэй болгох чиглэлээр 2 арга хэмжээ, байгууллагын үйл
ажиллагааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах чиглэлээр 2
арга хэмжээ, агаарын тээврийн эдийн засгийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр 2 арга хэмжээ, нийт 50
арга хэмжээ төлөвлөсөн нь жилийн эцсээр 87.8 хувийн биелэлттэй байгааг Захиргаа,
удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Мишээл танилцууллаа.
Захиргаа,
удирдлагын хэлтэс нь Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах,
байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэх, байгууллагын дунд
хугацааны стратегийн төлөвлөгөө, тухайн
жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг удирдан зохион
байгуулах, стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөө, хууль тогтоомж,
тогтоол шийдвэр, тушаалын хэрэгжилтийг хангах, биелэлтийг нэгтгэх Зам, тээврийн
хөгжлийн яам, холбогдох байгууллагуудад тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлэх, хүний
нөөцийн бодлого, төлөвлөлт хийх, гадаад
орнуудын тэтгэлэгт хөтөлбөрт ажилтнуудыг хамруулахад дэмжлэг үзүүлэх,
ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах, хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журам зааврыг дагаж
мөрдүүлэх, ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, ажлын байрны
өрөө тасалгааны хуваарилалт, тохижилт,
цэвэрлэгээ, харуул хамгаалалтад хяналт тавих, байгууллагын үйл ажиллагааны ил
тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах, байгууллагын архив, албан хэрэг
хөтлөлтийг холбогдох хууль, стандарт, журмын дагуу тасралтгүй хөтлөн явуулах чиг
үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Тайландын Вант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан Ази, номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн цаг уурын ажлын дэд хэсгийн 23-р хурал /APANPIRG 23/-д ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуултын албаны Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн байцаагч Д. Маасүрэн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 20-ны өдрүүдэд амжилттай оролцлоо.Энэ удаагийн хуралд Австрали, Бутан, Хятад, Хонг Конг Хятад, Макао Хятад, Индонез, Япон, Лаос, Малайз, Бүгд Найрамдах Фижи Улс, Соломоны арлууд, Монгол, Шинэ Зеланд, Филиппин, Өмнөд Солонгос, Сингапур, Тайланд, АНУ, Вьетнам зэрэг 19 улс, Олон улсын байгууллага (IFALPA) нийт 48 төлөөлөгч оролцлоо. Хурлыг Ази Номхон далайн бүсийн захирал Арун Мишрагийн нэрийн өмнөөс хурлын дарга Mr. Jun Ryuzaki болон Mr. Peter C. Dunda нар нээж үг хэллээ. Тус хурлыг Mr. Jun Ryuzaki даргалж Mr. Peter C. Dunda нарийн бичгийн даргаар тус тус удирдан явуулсан.Энэхүү хурлаар нийт 19 улс нисэхийн цаг уурын үйлчилгээний 8 чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр ажиллаж буй төсөл, үүссэн хүндрэл бэрхшээл, харилцан мэдээлэл солилцоо, хэлэлцүүлэг зэрэг 50 гаруй асуудал ( 29 WP, 23 IP) хэлэлцсэн бөгөөд Монгол улсын төлөөлөгчид нисэхийн цаг уурын чиглэлээр хийгдсэн ажлын талаарх 2 мэдээлэх хуудсыг (IP) хуралд танилцуулж харилцан туршлага солилцож мэдээлэл авсан цаашдын хэтийн төлөвлөлтөд чухал нөлөөтэй хурал болсон.Хурлын үеэр агаарын навигацийн үйлчилгээг үзүүлж буй цаг уурын чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай уялдаа, холбоотой үйл ажиллагаандаа нэн түрүүнд тусгавал зохих дараах асуудлууд яригдлаа. Үүнд:-Ази-Номхон далайн бүсэд нислэгийн замын дагуу ажиглагдах цаг агаарын аюултай үзэгдэлийн мэдээ мэдээлэл, зөвлөмжөөр хэрхэн хангах, цаашид техник технологийн дэвшлийг Ази-Номхон далайн бүсэд болон хөрш зэргэлдээ орнуудтай хэрхэн зохицуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, хамтын шийдвэр гаргалтыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар;-ИКАО-гоос нисэхийн цаг уурын чиглэлээр дэлхийн болон бүсийн хэмжээнд баримталж буй бодлого, төлөвлөгөө нэн тэргүүний зорилго, зорилтуудыг эргэн нягтлаж, Аннех-3 т оруулж буй стандарт, зөвлөмжийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийн талаар;-Агаарын навигацийн үйлчилгээнд цаг уурын үйлчилгээтэй холбоотой гарч буй дутагдлууд, өмнөх хурлаас гарсан дутагдлуудыг хэрхэн арилгасан талаарх тайлан;-Нисэхийн цаг уурын үйлчилгээг сайжруулахад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хэрхэн хөгжүүлэх талаарх судалгаа шинжилгээний ажил болон бусад саналуудыг хэлэлцсэн. Үүнд:-Цаг уурын бодит болон урьдчилсан мэдээний хангалт, сэрэмжлүүлэг мэдээ, уур амьсгалын мэдээллийн талаар;-Цаг уурын мэдээ солилцооны талаар;-Цаг уур, нислэг хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, агаарын тээврийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны талаар;-Цаг уурын байгууллагын үйлчилгээ, чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилт, нисэхийн цаг уурын үйлчилгээ үзүүлж буй байгууллагын ажилтнуудын мэргэжлийн ур чадвар;Бүсийн хэмжээнд нисэхийн цаг уурын үйлчилгээнд мөрдөгдөж буй баримт бичгүүд гарын авлага зөвлөмжийн талаар;ICAO-ын зүгээс 2019 оны 11 дүгээр сараас эхлэн нислэгийг сансрын цаг уурын мэдээ мэдээлэл зөвлөмжөөр хангаж ажиллах, Нисэхийн цаг уурын үйлчилгээ, мэдээлэл солилцоонд IWXXM (ICAO Meteorological Information Exchange Model) загварыг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс Аннех-3-ийн стандарт шаардлагын дагуу METAR/SPECI, TAF, SIGMET, AIRMET, галт уулын үнс, тропикийн циклон зэрэг мэдээг IWXXM GML форматаар дамжуулах талаар албан захидлыг улс орнуудад хүргүүлэхийг мэдэгдсэн. Мөн цаг уурын мэдээ солилцоонд IWXXM (ICAO Meteorological Information Exchange Model) загварыг туршиж эхэлсэн улс орнуудын туршлага болон цаашид үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг хэрхэн хангуулах талаар Workshop-ыг Тайландын Аэротай байгууллага амжилттай зохион байгуулсан талаар танилцуулсан.2018 онд ИКАО-гоос зохион байгуулж буй бүсийн SIGMET мэдээний тестэнд улс орнуудын оролцож буй оролцоог болон зарим улс өмнөх онуудаасаа идэвхтэй оролцож сайжирсан үзүүлэлттэй байгаа талаарх мэдээллийг хариуцан ажиллаж буй улс орнуудаас өгсөнд хурал даргалагчийн зүгээс талархсанаа илэрхийлсэн болно.Ази Номхон далайн бүсийн Агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн цаг уурын ажлын дэд хэсгийн 24-р хурал (MET SG/24) –ыг 2020 оны 7 сард Тайландын Бангкок хотноо зохион байгуулахаар төлөөлөгчид санал нэгтэй шийдвэрлэлээ.Ажлын дэд хэсгийн хуралдааны үеэр БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзаж хоёр улсын хооронд тулгамдаж байгаа асуудлууд хамтран ажиллах гэрээ байгуулах асуудлаар санал солилцлоо. БНХАУ-ын тал нь Монгол улсын цаг уурын талаар тулгамдаж буй хүндрэлтэй буй асуудлыг шийдэх зорилгоор тусламж дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах, хоёр талт гэрээнд цаг уурын байгууллагын төлөөлөгчдийг урьж оролцуулж цаашид хамтран ажиллах талаар санал тависан болно. ОУИНБ-аас цаг агаарын мэдээ солилцох IWXXM форматыг 2020 оноос эхлэн хэрэглэх шаардлага тавигдаж байгаа ба өнөөгийн байдлаар Улаанбаатарын TAF, METAR мэдээнүүдийг Бээжингийн ROC-т OPMET-Flight Information System буюу нислэгийн мэдээлэл үйлчилгээний ажлын цогц программ хангамжаар хүлээн авч байгаа ба ОУИНБ-аас стандарт шаардлагын хүрээнд IWXXM форматыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд Монгол улсын цаг уурын байгууллага энэ ажлыг хэрэгжүүлэх ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн. Манай талаас IWXXM-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, Монголын мэргэжилтнүүдийг Бээжингийн Нислэгийн цаг уурын төвтэй танилцуулж туршлага солилцох боломж олгохыг хүссэн болно. Уулзалтын үеэр ярилцсан асуудлуудыг цаашид хэрэгжүүлэх, ажлын төлөвлөгөөнд тусгах, ИНЕГ, ЦУОШГ-тай хэлэлцэж, цаашид тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгон ажиллахаар тогтов.Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл /аадар бороо, шороон шуурга гэх мэт/ ажиглагдах үед цаг агаарын мэдээлэл харилцан солилцоход хамтран ажиллах, Азийн агаарын навигацийн цаг агаарын аюултай үзэгдлийн зөвлөх платформыг байгуулах талаар ярилцлаа.Эцэст нь дүгнэхэд, Ази номхон далайн бүсийн улс орнуудын агаарын навигацийн үйлчилгээ үзүүлж буй цаг уурын чиглэлээр хийгдэж байгаа ажлууд, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаатай танилцаж Монгол улсын хувьд дээрх төсөл хөтөлбөрүүдэд оролцох, тухайн бүс нутгийн улс орнуудтай харьцуулах, туршлага судлах боломжийг бүрдүүлсэн, цаашдын бодлого, төлөвлөгөөг сайжруулахад маш том түлхэц өгсөн ач холбогдолтой хурал боллоо.
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Агаарын тээврийн либералчлал, Зам, тээврийн хөгжлийн яамны ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр /2024.04.25/ дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж, цаашид АНУ, Сингапур, Австрали улс руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Хурдтай, алслалт сайтай тул тив алгассан холын зайн нислэгийг зогсолгүй шууд үйлдэх боломжтой. Дэлхийн зогсолтгүй шууд үйлддэг холын зайн 5 чиглэлийн нислэгийн 3-ыг тус агаарын хөлгөөр үйлддэг байна. БОИНГ 787-9 Dreamliner нь аэродинамикийн технологийн дэвшил, илүү үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй агаарын хөлөг. Нэг суудалд оногдох түлшний зарцуулалт нь В767-300 агаарын хөлгөөс 20 хувиар бага тул агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хийг мөн хэмжээгээр бууруулсан. Дэвшилтэт технологи бүхий нисгэгчийн бүхээг, тоноглолуудтай. Зорчигчийн тав тухын хувьд В787-9 агаарын хөлгийн цонх нь одоо ашиглаж байгаа бусад агаарын хөлгүүдийн цонхноос цэлгэр том тул зорчигчдод тав тухтай зэрэг олон давуу талтай юм.