Нисэхийн
эрүүл мэнд, сэргээн засах албаны Хоол үйлдвэрлэлийн мэргэжилтэн Балбарын
Пүрэвтогтохыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд Алтангадас
одонгоор шагнасныг өнөөдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга, удирдлагууд
гардуулан өглөө. Б.Пүрэвтогтох нь улсад 30 жил, иргэний нисэхийн салбарт 24 дэх
жилдээ ажиллаж байгаа юм. Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай байж, хамт олноо
манлайлан, төрийн дээд одонгоор шагнагдсанд ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр баяр
хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.
Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа, удирдлагын хэлтэс 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Тус хэлтэс нь өнөөдрийн байдлаар 7 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллаар хангах чиглэлээр 24 арга хэмжээ, Хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 12 арга хэмжээ, Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр 6 арга хэмжээ, Өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд барагдуулах чиглэлээр 2 арга хэмжээ, байгууллагын үйл ажиллагааг нийтэд нээлттэй болгох чиглэлээр 2 арга хэмжээ, байгууллагын үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах чиглэлээр 2 арга хэмжээ, агаарын тээврийн эдийн засгийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр 2 арга хэмжээ, нийт 50 арга хэмжээ төлөвлөсөн нь жилийн эцсээр 87.8 хувийн биелэлттэй байгааг Захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Мишээл танилцууллаа. Захиргаа, удирдлагын хэлтэс нь Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэх, байгууллагын дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах, стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөө, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, тушаалын хэрэгжилтийг хангах, биелэлтийг нэгтгэх Зам, тээврийн хөгжлийн яам, холбогдох байгууллагуудад тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлэх, хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хийх, гадаад орнуудын тэтгэлэгт хөтөлбөрт ажилтнуудыг хамруулахад дэмжлэг үзүүлэх, ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журам зааврыг дагаж мөрдүүлэх, ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, ажлын байрны өрөө тасалгааны хуваарилалт, тохижилт, цэвэрлэгээ, харуул хамгаалалтад хяналт тавих, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль, стандарт, журмын дагуу тасралтгүй хөтлөн явуулах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
ИНҮТ-ийн БХТГ-ын Барилга байгууламжийн ашиглалтын алба нь ИНЕГ, ИНҮТ болон түүний харьяа алба салбаруудын гадна талбайн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт, барилга байгууламжийн засвар үйлчилгээ, ус, дулаан сантехник, агааржуулалтын шугам сүлжээний өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.Барилга байгууламжийн ашиглалтын албаны ажилтнууд байгууллагын барилга байгууламжуудын засвар үйлчилгээг тогтмол хийснээр ажилтнуудын тав тухтай орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэхээс гадна үер усны зэрэг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж байна.Тус алба 2024 он гарсаар эхний хагас жилийн байдлаар ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба салбар нэгжийн нийт 24 обьектод засвар үйлчилгээ хийжээ. Мөн төсвийн болон урсгал зардлаар гадны байгууллагаар хийлгэж буй ажлуудад ажлын тоо хэмжээ, төсвийг боловсруулан, захиалагчийн хяналт тавин ажилладаг юм.