Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.
Өнөөдрийн дугаараас та:
- Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал руу шилжүүлнэ
- ХАСХОМ гаргах үүрэг бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалт боллоо
- ИНҮТ-ийн менежер, хэлтсийн дарга нар томилогдлоо
- ИНҮТ-ийн харьяа салбар нэгжийн бүтцийг шинэчлэн баталлаа
- ГСЦХА-аас сайн үйлсийн аян зохион байгууллаа
- БУОУНБ-д байрлах нэгжүүд зам талбайгаа цэвэрлэлээ
- МИАТ ТӨХК Корэйн Эйрлайнс компанийн агаарын хөлөгт c хэлбэрийн техник үйлчилгээ үзүүлнэ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.
Үндэсний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” ХХК 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны Аюулгүй ажиллагааны аудит /IOSA/ шалгалтад амжилттай хамрагдаж гэрчилгээ хүлээж авлаа.Олон улсын агаарын тээврийн холбоо IATA-оос явуулдаг IOSA аудит шалгалт нь агаарын тээврийн компанийн нислэгийн аюулгүй ажиллагаа, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, аюулгүй байдлын удирдлага зэрэг хяналтын системийг үнэлж шалгадаг олон улсын томоохон шалгалт юм.Үндэсний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” ХХК энэхүү цогц үнэлгээг амжилттай давснаар аюулгүй ажиллагааны олон улсын стандарт, дүрэм журамд нийцсэн агаарын тээвэрлэгч болохоо батлан харууллаа.Дашрамд дурдахад, “Изинис Эйрвэйз” ХХК 2024 оны 6 дугаар сараас эхлэн олон улсын нислэгээ сэргээж Праг, Хонг Конг, Чёнжу, Пусан зэрэг чиглэлүүд рүү хуваарьт нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.