AVIATION WEEKLY LXVI

2024/04/02

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.
Өнөөдрийн дугаараас та:
- ИНҮТ ИНД-173 дүрмээр гэрчилгээжсэн хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллага боллоо
- “Airspace World 2024” дээд түвшний хуралд ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр, БХХ-ийн дарга Ч.Одгэрэл нар оролцлоо
- Стандарт, хэмжилзүйн газартай хамтран ажиллана
- Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургуулилт хийв
- Ээлжит “Мэдээллийн цаг”-аар гэр бүлийн боловсролын талаар мэдээлэл өглөө
- МИАТ ТӨХК-ийн Boeing загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч Л.Номин эхний бие даасан нислэгээ үйлдлээ
- “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК "Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдэлтэй байгууллагаар шалгарлаа зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

Холбоотой мэдээ

НИСЭХ ХҮЧНИЙ 100 ЖИЛИЙН ЛОГО ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЛАА
2024/06/20

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой 2025 онд тохионо. Энэхүү түүхт ойг тохилдуулан ИНЕГ-аас 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангах, ойд зориулсан зохион байгуулалтын арга хэмжээнд ашиглах лого шалгаруулах уралдаан зарлалаа.Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүлээн авах бөгөөд логоны уралдаанд шалгарсан 1 уран бүтээлчийг Үндэсний агаарын тээвэрлэгчдийн нислэг үйлдэж буй олон улсын 1 чиглэлийн үнэгүй тийзээр урамшуулна.

ИНЕГ, ТРАНКСОН ХХК ХООРОНД ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025/04/02

Харилцан ойлголцлын санамж бичигт Иргэний нисэхийн ерөнхий газрыг төлөөлж дарга Э.Төрбаяр, “Транскон электрон систем” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Владимир Драбек нар 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Прага хотноо гарын үсэг зурлаа.Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Транскон электрон систем” ХХК хооронд байгуулагдах харилцан солилцох санамж бичиг нь иргэний нисэх, иргэний нисэхийн дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой. Мөн тус газартай иргэний нисэхийн салбарт, тэр дундаа орон нутгийн нисэх буудлуудын шинэчлэлт, нисэхийн тоног төхөөрөмж, технологи нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх болно.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ
2024/09/06

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд манай улс үзэсгэлэнт байгаль, уламжлалт нүүдлийн соёлыг дэлхийд таниулах, Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах бодлого барьж буй.Монголд эдийн засгийн бүтцийг тодорхойлох үндсэн салбаруудад аялал жуулчлал, тээвэр ложистикийн салбар чухал үүрэгтэй. Учир нь, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд манай улс 2024 онд 1 сая, 2030 онд 2 сая жуулчин хүлээн авах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд, тээврийн салбарын үйлчилгээ чухал үүрэг гүйцэтгэнэ.Тиймээс Зам, тээврийн яам болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны зүгээс санаачлан “Монгол Улсын аялал жуулчлалын салбар дахь тээврийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 4-нд ЗТЯ-ны хурлын танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Зам, тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, “МИАТ” ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэгч “НУБИЭ” ХХК, “Хүннү Эйр” ХХК, “Изинис Эйрвэйз” ХХК, “Аэромонголиа” ХХК, “Гэбэт” ХХК, “Рийм Хайнзан” ХХК, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, “Монголын агаарын тээвэрлэгчдийн холбоо” ТББ, “Монголын олон улсын агаарын тээврийн гишүүн агентуудын холбоо” ТББ-ын төлөөллүүд оролцсон юм. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зам тээврийн салбар, тэр дундаа тээврийн үйлчилгээ чухал үүрэгтэйг онцлоод зам тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа.Мөн Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны зүгээс дэвшүүлж буй аялал жуулчлалын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд зам, тээврийн салбарын зүгээс шаардлагатай арга хэмжээг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.Хэлэлцүүлгийн үеэр оролцогч байгууллагууд агаарын тээвэр, төмөр замын тээвэр, авто замын тээврийн 2023, 2024 оны тээвэрлэлтийн мэдээллийг танилцуулж, өнөөдрийн түвшнээ үнэлж дүгнэн, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцэх, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогч байгууллагууд цаашид өөрсдийн хариуцсан чиглэл тус бүрээр Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж, ажил мэргэжлийн онцлогт тохирсон үйлчилгээ, маркетингийн сургалт авах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд хэрэгцээтэй мэдээллийг шуурхай солилцож, хамтран ажиллахаар тохиролцов.