Монгол Улсаас АНУ руу үйлдэх шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр /2024.04.26 “Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай
холбогдсон баримт, мэдээлэл болон түүнд хамаарах АНУ-ын аюулгүй байдлын эмзэг
мэдээлэл солилцох тухай гэрээ”-г Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын
дарга Ч.Мөнхтуяа болон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны Тээврийн аюулгүй
байдлыг хангах захиргааны дэд дарга Гари Ренфроу нар байгууллаа.
Энэхүү гэрээг
байгуулснаар хоёр улс нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт,
мэдээллийг харилцан солилцох хүрээг тогтоож байна. Мөн Олон улсын иргэний
нисэх, тээврийн аюулгүй байдлын системд учирч болзошгүй аюул заналхийллийг
илрүүлэх, тус тусын нисэхийн болон тээврийн аюулгүй байдлын тогтолцоо, дүрэм
журам, үйл ажиллагааг сайжруулахад солилцсон туршлага, баримт, мэдээллийг
хамгаалахад ач холбогдолтой юм.
Түүнчлэн энэхүү гэрээ нь Монгол Улс, АНУ-ын агаарын тээврийн харилцааг улам өргөжүүлэх бөгөөд АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаа болон Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг олгоно. Ингэснээр шууд нислэг үйлдэх эхний бэлтгэл ажил хангагдаж, дараа дараагийн үе шатыг богино хугацаанд амжилттай төлөвлөх боломж бүрдэж байгаа юм.
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Номадиа Пикчерс Продюсинг” ХХК-тай хамтран бүтээх, нисэхийн салбарын тухай өгүүлэх “Тэнгэр газрын хязгаарт” олон ангит уран сайхны киноны зураг авалт өнөөдөр эхэлж, мотор дуугарлаа. Орчин үеийн залуусын хүсэл мөрөөдөл, хайр сэтгэл, амьдралын талаар үзэгчдийн таашаалд нийцэх, сонирхолтой олон ангит кино бүтээл туурвих зорилгоор бүтээж байгаа энэхүү кинонд нисэхийн салбарт ажилладаг залуусын тухай өгүүлнэ. Үүгээрээ Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан нисэхийн салбарын ажил мэргэжлүүдийн онцлог, ач холбогдол, үнэ цэнийг үзэгч, олон нийт, залууст таниулан, үнэн зөвөөр ойлгуулах, агаарын тээврээр зорчигчдын мэдлэгийг дээшлүүлэх давхар ач холбогдол агуулсан гэдгийг кино багийнхан онцолсон. Төрөл жанрын хувьд романтик комеди, романтик драм, гэр бүлийн драм, драм хэлбэртэй 16 ангит кино байх юм. Кино багийн нийт уран бүтээлчдэдээ амжилт хүсье.
Тайландын вант Улсад “Изинис эйрвэйс” ХХК-ийн ашиглах MSN 29063 дугаартай боинг 777-300 маягийн агаарын хөлгийг монгол улсад бүртгэх, гэрчилгээжүүлэх зорилготой тус улсын нисэх баг болон инженер техникийн ажилчдыг ИКАО Аннекс 1, ИНД-61 болон ИНД-66 хүрээнд гадаадын нисгэгчийн үнэмлэхийг баталгаажуулсан зөвшөөрөл олгох болон Нисэх багийн сургалтын төхөөрөмжийг гэрчилгээжүүлэх ажлыг батлагдсан удирдамжийн дагуу гүйцэтгэлээ.Үзлэг шалгалт гүйцэтгэх чиглэл:ИНД-61 “Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл”В777-300 маягийн агаарын хөлгийн нисгэгч нарын мэргэжлийн үнэмлэх болон үнэмлэхээр олгогдсон зэрэглэлийн хүчин төгөлдөр байдал /Нийт 17 нисгэгч/ИНД-67 дүрмийн дагуу Эрүүл мэндийн гэрчилгээний хүчин төгөлдөр байдалИНД-61.9.3-д заасан ИКАО-гийн хэлний ур чадварын хүчин төгөлдөр байдал.ИНД-61.5.(b)-д заасан шаардлагын хэрэгжилт /Нисгэгчийн үнэмлэх-Монгол Улсын бүртгэлтэй, Монгол Улсын гадна үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн нисгэгч нь тохирох, хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх үүрэгтэй/Нисгэгчийн дадлага, туршлага хадгалалт.ИНД-61.9 – (CAAM-FC-36, ATPL Air Law (Aeroplane), 120 minutes) бичгийн шалгалтыг 17 нисгэгч (Агаарын хөлгийн дарга-11, Хамтран нисгэгч-6) ээс авсан ба 4 нисгэгч давтан шалгалтаар тэнцсэн. Нийт 21 шалгалт авсан.ИНД-66 “Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх зэрэглэл”ИНД-66.53, ИНД-66.101 Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэлийн хүчин төгөлдөр байдлыг шалгасан.ИНД-66.57 Агаарын хөлгийн техник үйлчилгээний дадлага туршлага болон ур чадвар хадгалалт.ИНД-66.9(b)-д заасан бичгийн шалгалтыг агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтнууд нь Монгол улс, ИНЕГ-т ирж өгөх төлөвлөсөн байсан.Тайландын вант Улсын нисэх багийн сургалтын төв “Thai Flight Training – TFT”-д Нисэх багийн сургалтын төхөөрөмжийг шалган танилцаж мөн Онцгой нөхцөлийн үеийн авран хамгаалах сургалт “Emergency Training”-ын төвтэй танилцаж шаардлагатай баримт бичгийг шалгасан.Дээрх бичгийн шалгалтанд тэнцсэн Нисгэгчдийн “Изинис эйрвэйс” ХХК-ийн ирүүлсэн бичиг баримт дээр үндэслэн Гадаадын нисгэгчийн үнэмлэхийг баталгаажуулсан зөвшөөрөл олгогдоно. ТАНИЛЦСАН :НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ,ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГА П.ГАНБОЛДҮНЭМЛЭХ , ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨДАЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Н.ЗАЯАТАЙЛАН БИЧСЭН:ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙАЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Б.ТУЛГА