Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.
Энэ удаагийн дугаараас та:
- БНСУ-ын “AERO K AIRLINES” компанид гэрчилгээ олголоо
- Изинис Эйрвэйз ХХК “IATA”-ны гэрчилгээ авлаа
- Орон нутгийн нисэх буудлын ажилтнууд туршлага солилцож байна
- Үйлдвэрчний эвлэлийн хороодтой уулзалт хийлээ
- М Банк иргэний нисэхийнхэнтэй хамтарч ажиллах боломжийг эрэлхийлж байна
- Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аварцгаая өдөрлөгт 87 ажилтан оролцлоо
- Системийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн төрөлд шилдэгээ тодрууллаа зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.
ИНЕГ-ын дэргэдэх Эцэг, эхийн зөвлөл, ИНҮТ-ийн ЗХАГ-ын Хамтын ажиллагааны хэлтэс хамтран ээлжит “Мэдээллийн цаг”-ийг зохион байгууллаа.Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын сэтгэл зүйч Р.Бадамцэцэгийг урьж оролцуулан гэр бүлийн боловсролын талаар мэдээлэл өгүүллээ.“Хосын харилцаа нь маш чухал, үргэлж тордож байдаг харилцаа. Хэдэн жил амьдарч байгаагаас үл хамаарч, байнга хөгжиж байдаг идэвхитэй харилцаа юм. Тиймээс монголчууд хосын харилцааг хос баганаар зүйрлэж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх эн тэнцүү гэдгийг сургасаар ирсэн. Харилцаа нь гэнэт бий болж, гэнэт алга болдог зүйл биш. Эхлэл, өрнөл, төгсгөлтэй. Харилцаа нь ажлын бүтээмжид хүртэл сайн, муугаар нөлөөлдөг. Хамтдаа асуудлыг шийдвэрлэдэг гэр бүл бол хамгийн бат, бэх гэр бүл байдаг” хэмээн сэтгэл зүйч Р.Бадамцэцэг мэдээлэлдээ онцоллоо.
Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохион байгуулсан 5 төрөлт спортын арга хэмжээ 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд ИНЕГ болон Оношилгоо хэмжил зүйн лабораторийн 8 багийн нийт 109 ажилтан авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцсон байна. Тэмцээний нийт дүнгээр 1-р байрыг ИНЕГ-ын Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Туяа ахлагчтай “НОГООН БАГ” эзэлсэн бол 2 дугаар байранд Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Батбаяр ахлагчтай “БОР БАГ” орж, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа ахлагчтай “ЦАГААН БАГ” 3 дугаар байрыг тус тус эзэлсэн амжилттай оролцжээ. Нийт 8 багаас хамгийн сайн зохион байгуулалттай багаар Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатар ахлагчтай “Ягаан Баг” тодорсон байна. Нийт оролцсон тамирчдадаа баяр хүргэж, ажлын болон спортын өндөр амжилтыг хүсье.
Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнуудад “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөнийг танилцууллаа- Иргэний нисэхийн салбарынхан системийн аваргын цомын төлөө спортын 7 төрлөөр өрсөлдөж байна- Нислэгийн хөдөлгөөний удирдагчдын сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудлыг түлхүү хэлэлцжээ- БНСУ-ын Муан-Улаанбаатар-Муан чиглэлд нислэгтэй боллоо- Гаалийн улсын байцаагч нарт “тоног төхөөрөмж ашиглан үзлэг шалгалт хийх” дадлага, сургалт зохион байгууллаа- Галын хортой ажиллах дасгал сургуулилт хийлээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.