ИНЕГ, ИНҮТ-ИЙН АЖИЛТНУУДАД “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2024/05/10

ИНҮТ-өөс зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр /2024.05.10/ боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эрүүл Монгол хүн”, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн үндэсний хэмжээний гурван хөдөлгөөн хэрэгжиж буй. Эдгээрийн нэг “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний талаар өнөөдрийн мэдээллийн цагаар ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба нэгжийн ажилтнуудад мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, “Эрүүл Монгол хүн” төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга, анагаах ухааны доктор О.Чимэдсүрэн, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн багш, сэтгэл заслын эмч, АУ-ны докторант Р.Энхтүвшин нар хүрэлцэн ирж мэдээллийг өгсөн юм.

Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгон, зан үйлийг өөрчлөх замаар бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн хувьд эрүүл, өв тэгш, Эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэх зорилго бүхий тус хөдөлгөөн нь үндсэн 4 хэсэгтэй байна. Нэгдүгээрт, эрүүл орчин нөхцөлийг бий болгох. Хоёрдугаарт, эрүүл зан үйл буюу эрүүл хооллолтыг дадал болгох. Гуравдугаарт, ард иргэдэд байнгын зөв дадал буюу дасгал хөдөлгөөн хийхүйц зан үйлийг хэвшүүлэх. Дөрөвдүгээрт, иргэдэд эрүүл мэндийн боловсролыг системтэйгээр зөв олгох явдал. Эдгээрийг цогцоор нь бүрдүүлж чадвал Монгол иргэдийг өвчилснийх нь дараа эмчлэх бус нийтэд нь эрүүл байлгах боломж бүрдэнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан энэ үеэр хэллээ. “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь Монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг нь тэтгэх, бие бялдрыг нь анагаахын шинжлэх ухааны үндэстэй чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийтийн эрүүл мэндийн арга хэмжээ гэдгийг мөн онцлов.

Онцгой чиг үүрэг бүхий иргэний нисэхийн салбарт ажилтан, албан хаагчдын эрүүл мэнд хамгийн чухал асуудлуудын нэг байдаг. Тиймээс салбарын ажилтнуудынхаа эрүүл мэндэд онцгой анхааран ажиллаж байгаагаа ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр хэллээ.

Холбоотой мэдээ

ТЕНДЕР ЗАРЛАЛАА
2024/10/31

ИНЕГ-аас "Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны ажилтнуудын хөдөлмөр хамгааллын хувцас"-ны тендер зарлалаа.Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

AVIATION WEEKLY XLVIII
2023/11/16

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн үйл явдлын болон бусад мэдээ мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаараас та: - Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт "Тээврийн долоо хоног - 2023" арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан "Чөлөөт агаарын зай" Олон улсын форумын эргэн тойронд - ICAO, ИНЕГ хооронд менежментийн үйлчилгээний гэрээ байгууллаа - IATA, ИНЕГ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа - Агаарын харилцааны тухай Монгол, Лаосын Засгийн Газар хоорондын хэлэлцээр байгуулав зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.