МИАТ
ТӨХК Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатар хотоор дамжих транзит зах
зээлийг хөгжүүлэх, бойжуулах зорилгоор "ТРАНЗИТ МОНГОЛИА" нээлттэй
хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус
хэлэлцүүлэгт ЗТХЯ, БОАЖЯ, ИНЕГ, Гадаадын иргэн харьяатын газар, агаарын
тээвэрлэгчид, хил, гааль, зочид буудал, аялал жуулчлалын холбоодын төлөөлөл
оролцож транзит цогц үйлчилгээг бий болгох, хууль эрх зүйн орчныг сайжруулах
зэрэг асуудлаар ярилцлаа.
Энэ
үеэр МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Мөнхтамир “МИАТ ТӨХК болон олон улсын
агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаниуд хамтран, хоорондын нислэгээ
уялдуулснаар транзит нислэгийн үйлчилгээнээс орлого нэмэгдэж, бусад төрлийн
бизнесүүд хөгжих боломжтой.
Монгол
Улсын агаарын тээврийн зах зээл хумигдмал, хязгаарлагдмал байдаг нь үнэн. Жишээ
нь улирлаас шалтгаалж агаарын зорчих урсгал тогтмол биш. Үүнийг тэнцвэржүүлэх
зорилгоор өвөл Баруун Европ-Зүүн өмнөд Азийн хооронд чиглэх зорчигчдыг транзит
нислэгээр хүлээн авах, цаашлаад шинээр нээх АНУ руу хийх шууд нислэгийг холбовол
үйл ажиллагааг жилийн дөрвөн улирлын турш тэнцвэртэй байлгаж, агаарын тээврийн
салбараа хөгжүүлэх шинэ боломж нээгдэнэ.
Түүнчлэн
аялал жуулчлалын салбарт суудлын тоо хүрдэггүй байсныг шийдэж, зочид буудал,
бусад үйлчилгээний улирлын хамаарал нь буурах, эдийн засаг тэр хэмжээгээр тэлэх
боломжтой. Нэг үгээр бид өөрт байгаа хязгаарлагдмал зах зээлд өрсөлдөх биш
Монголын агаарын тээврийн компаниуд хамтраад дэлхийн агаарын тээврийн салбарт
өрсөлдөх боломж нээгдэнэ. Ингэснээр үйл ажиллагаагаа тэлж, тэр хэмжээгээр
онгоцны тоог хүссэнээрээ нэмэх боломж бүрдэнэ” хэмээв.
Зорилго:Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын 54, 55, 67 дугаар зүйлийн дагуу Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ болон Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/-д сар, улирал, жилээр тогтмол хүргүүлдэг статистик мэдээ боловсруулах аргачлалыг судлах, салбарын эдийн засгийн бодлого, зохицуулалтын үр нөлөөг үнэлэх, салбарын өрсөлдөх чадварыг бий болгоход хөшүүрэг болохуйц мэдээллийг бэлдэх зорилготой.Сургалтад хамрагдсан ажилтны албан тушаал, нэр:Тус сургалтад Агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газрын Эдийн засгийн зохицуулалтын тасгийн ахлах мэргэжилтэн Б. Болор-Эрдэнэ, судалгааны мэргэжилтэн-статистикч Ц. Солонго нар хамрагдав.Аль улсад, ямар хугацаагаар сургалтад хамрагдсан:Тус сургалт нь Бүгд Найрамдах Сингапур улсад 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан.Суралцсан зүйлс:-Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын 54, 55, 67 дугаар зүйлийн дагуу Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ болон Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/-д сар, улирал, жилээр тогтмол хүргүүлдэг статистик мэдээг боловсруулах аргачлалд суралцсан;-Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны статистикийн программтай танилцсан;Агаарын тээвэрлэгч, нисэх буудлын тээвэрлэлтийн мэдээг нэгтгэн боловсруулах, ICAO-гийн стандарт болон аргачлалыг суралцсан /гүйцэтгэсэн зорчигч эргэлт, гүйцэтгэсэн ачаа эргэлт, боломжит суудал километр тооцох аргачлал/;-Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/, Олон улсын агаарын тээвэрлэгчийн холбоо /IATA/ зэрэг байгууллагуудаас гаргадаг тээвэрлэлтийн мэдээний зөрүүтэй байдлын талаарх тайлбар;-Агаарын тээврийн салбарын статистик тоон мэдээг ашиглан салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, сул тал болон өрсөлдөх чадварыг тодорхойлох чадварт суралцсан;-Чанарын удирдлагын тогтолцоо /QMS/-г тээвэрлэлтийн статистикт нэвтрүүлэх аргачлалд суралцсан;-Статистик тоон мэдээнд тулгуурлан нислэгийн чиглэлийн стратеги болон нарийвчилсан шинжилгээ хийх аргачлалд суралцсан;-Агаарын тээврийн статистик мэдээнд стратегийн болон үйл ажиллагааны дүн шинжилгээ хийх аргачлалд суралцсан;Тус сургалтад хамрагдсанаар дараах үр дүн бий болох бөгөөд ажилдаа хэрэгжүүлэн ажиллана:Сургалтаас олж авсан онолын болон практик мэдлэгээ ашиглан Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцоор хүлээсэн үүргийн дагуу Монгол Улсын агаарын тээврийн салбарын статистик мэдээг боловсруулан ICAO болон ACI-д тайлан мэдээг үнэн бодит, тогтмол хүргүүлнэ. Агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх аргачлалыг нэвтрүүлэх, агаарын тээврийн зах зээлийн нөхцөл байдлыг гадаадын судалгаа шинжилгээний аргачлалын дагуу боловсронгуй болгох, бодлогын санал боловсруулахад ихээхэн ач холбогдолтой.
Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- ГТҮШХА-НЫ ДАРГЫН НЭРЭМЖИТ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА- "УБТЗ" ХНН-ИЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТӨВ БОЛОН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА- “AIRSPACE WORLD 2024” ДЭЭД ТҮВШНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА- "КОРЕАН ЭЙР" КОМПАНИ МОНГОЛ УЛСАД 20 ЖИЛ МОД ТАРЬЖ БАЙНА- НУТГИЙН ЗАРИМ ХЭСГЭЭР ХҮЙТЭРЧ, ЦАС ОРЖ, ШОРООН ШУУРГА ШУУРНА- ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ? зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.
Хугацаа 2022.08.04-12 Зорилго:Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын “Turkish Technic” компаниас 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу тус компанийг ИНД-145-ын дагуу Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагаар гэрчилгээжүүлэх, “Монголиан Эйрвэйс Карго” ХХК-ийн А330-243 маягийн 1400 үйлдвэрийн дугаартай агаарын хөлөгт Монгол Улсын бүртгэлийн, дуу чимээний, радио холбооны болон Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох үзлэг шалгалтын ажлуудыг ИНД-47, ИНД-21-ийн дагуу тус тус гүйцэтгэх.Бүрэлдэхүүн:Б.Хүдэрчулуун / Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч /П.Ганзориг /НТЧХ-н аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагч/Байршил:Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот.Гүйцэтгэл:2022 оны 08 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын “Turkish Technic” компанийг ИНД-145-ын дагуу гэрчилгээжүүлэх үзлэг шалгалтын ажлыг Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасны дагуу “MCAA/SSC-AW-Org-3. MCAR Part 145 Maintenance Organization Requirements” шалгах хуудсаар дараах чиглэлээр гүйцэтгэсэн болно. Үүнд:Ажилтанд тавигдах шаардлага /Personnel requirements /ИНД-145.51/,Company Structure,Техник үйлчилгээний ажилтны үүрэг гүйцэтгэх цагийн хязгаарлалт /Maintenance personnel duty time limitations /ИНД-145.52/,Байгууламжийн шаардлага /Facility requirements /ИНД-145.53/,Ангар болон цехүүдийн барилга байгууламжийн байршил, дэлэгрэнгүй мэдээлэл, багтаамж, гэрэлтүүлэг, чийгшил,Төхөөрөмж, багаж хэрэгсэл болон материал /Equipment, tools and material /ИНД-145.55/,Facilities and Manpower Status,Техник үйлчилгээний хяналтын журам /Maintenance control procedures /ИНД-145.59/,Эрх олгох журам /Authorization procedures /ИНД-145.60/,Technical Training Record,Personnel Record,C rating capability list,Нислэгт тэнцэх чадварын хадгалалт /Continued airworthiness /ИНД-145.61/,Бүртгэл хөтлөх /Requirements of records /ИНД-145.63/,Аюулгүй байдлын удирдлага /Safety management system /ИНД-145.65,Safety Management Manual Rev:01, 01 Dec 2021,“MCAA/SSC-AW-14. Approval of Safety Management System Checklist” шалгах хуудсын дагуу шалгасан,Техник үйлчилгээний байгууллагын ерөнхий заавар / Maintenance Organisation Exposition Issue:09, Rev:12, 27 May 2022/ заавар нь ИНД-145.67-д заасан шаардлагуудыг хангаж байна.2022 оны 08 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд “Монголиан Эйрвэйс Карго” ХХК-ийн шинээр үйл ажиллагаандаа ашиглах гэж буй А330-243 маягийн 1400 үйлдвэрийн дугаартай агаарын хөлөгт Монгол Улсын бүртгэлийн, дуу чимээний, радио холбооны болон Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох үзлэг шалгалтын ажлуудыг ИНД-21, ИНД-47-ын холбогдох шаардлагууд болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 3.5, 3.11, 3.25-д заасны дагуу “MCAA/SSC-AW-15. Checklist for the Certificate of Aircraft Registration”, “MCAA/SSC-AW-4. Checklist for the Issue, Renewal of Certificate of Airworthiness” шалгах хуудсуудаар дараах чиглэлээр гүйцэтгэсэн болно. Үүнд:Өргөдөл гаргагч нь тухайн агаарын хөлгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч мөн эсэх – ИНД-47.53.а,ИНЕГ-047/01 маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн эсэх – ИНД-47.53.б,Агаарын хөлгийн маяг, үйлдвэрлэгч, үйлдвэрлэлийн дугаарыг нотлох баримт – ИНД-47.53.в,Таних тэмдэг, будган зураглалд тавигдах шаардлага – ИНД-47,Үндэсний болон бүртгэлийн таних тэмдэг – ИНД-47.103,Агаарын хөлгийн маягийн гэрчилгээ, түүний өгөгдөхүүн – НТЧХ-ийн заавар 3.2.3,Агаарын хөлгийн осол зөрчлийн мэдээлэл /Aircraft accident, incident statement/ – НТЧХ-ийн заавар 3.2.3,Өмнөх бүртгэгч улсын бүртгэлийн гэрчилгээ – НТЧХ-ийн заавар 3.2.3,Өмнөх бүртгэгч улсын НТЧ-ын гэрчилгээ – ИНД-21,Сүүлийн их засвар “ C check”,Загварын өөрчлөлт,Хатуу цагтай эд анги,Бүх хэсгийг хамарсан цахилгааны монтажийн дүн шинжилгээ,Будган зураглал,Жин балансын тайлан,Нислэгт тэнцэх чадварын удирдамжуудын гүйцэтгэл (AD), SB,Зүүн болон баруун хөдөлгүүрийн үзлэг,Агаарын хөлгийн биет үзлэг шалгалт,Дүгнэлт:Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын “Turkish Technic” компани нь ИНД-145 болон Нислэгт тэнцэх чадварын хэлстийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасан шаардлагуудыг хангаж байгаа тул Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээ олгох боломжтой тухай 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 950/22 тоот байцаагчийн дүгнэлт гаргасан.“Монголиан Эйрвэйс Карго” ХХК-ийн А330-243 маягийн 1400 үйлдвэрийн дугаартай агаарын хөлөгт Монгол Улсын бүртгэлийн, дуу чимээний, радио холбооны, Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох бичиг баримтын болон биет үзлэг шалгалтын ажлуудыг гүйцэтгэсэн бөгөөд ИНД-21, ИНД-47, Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 3.5, 3.11, 3.25-д заасан шаардлагуудыг хангаж байна. Хянасан ……………………………… Б.Хүдэрчулуун / Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч /Тайлан бичсэн ……………………. П.Ганзориг /НТЧХ-н аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагч/ 2022.08.15