ИНЕГ-ын НААХЗА-наас холбогдох хяналт шалгалтыг хийгээд Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээг анх удаа 5 жилээр сунгалаа.
Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны ИНД-140-21 дугаартай гэрчилгээний хугацааг сунгах үзлэг шалгалтын дүнг танилцуулах үйл ажиллагаа Иргэний нисэхийн ерөнхий газарт боллоо.
Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга Ц.Бат хяналт шалгалтын дүнг танилцуулж, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний чанар, ололт амжилт, шалгалтад хамрагдсан байдлыг сайшаан дүгнээд анх удаа 5 жилээр сунгасан Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээг Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны дарга Б.Сэр-Одод гардуулан өглөө.
Иргэний нисэхийн ерөнхий газар нь Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн гишүүн ба тус хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн даргын үүргийг 2023-2024 онуудад гүйцэтгэж байна. Хөтөлбөрийн хүрээнд 2024 онд Монгол Улсад зохион байгуулагдаж буй 2 дахь олон улсын сургалт болох “ICAO Risk Management Workshop” өнөөдөр эхэллээ. Сургалтад Бүгд Найрамдах Сингапур Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон Монгол Улсын иргэний нисэхийн салбарын ажилтнууд хамрагдахын зэрэгцээ Монгол Улсын хууль, хүчний байгууллагуудын төлөөлөл оролцож байгаагаараа онцлог, өндөр ач холбогдолтой сургалт болж байна. Энэхүү сургалтыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн Нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн зохицуулагч, аюулгүй байдлын ахлах зөвлөх Тони Блэкистон, сургалтын мэргэжилтэн Лита Лий нар хөтлөн явуулж байна. Тус сургалт 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 27-ны өдрийн хооронд явагдах юм.
Сурлагын амжилтаараа манлайлсан 97 оюутанд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нэрэмжит тэтгэлгийн батламжаа өчигдөр /2023.12.20/ гардууллаа. Зам, тээврийн салбар нь нийт 50 мянга орчим ажилтантай эдийн засгийн хөдөлгөгч хүч томоохон салбар.Энэ салбарын боловсон хүчнийг бодлогоор дэмжих зорилгоор салбарын сайдын санаачилгаар анх удаа нэрэмжит тэтгэлгийг энэ жилээс бакалаврын түвшний оюутнуудад олгож эхлээд байна. Тэтгэлэгт хөтөлбөрт нийт 200 орчим оюутан материалаа ирүүлснээс сурлагын амжилт, нийгмийн идэвх, сургалтын голч дүн зэргийг харгалзан дээрх тооны оюутныг нээлттэй сонгон шалгарууллаа. Сайдын нэрэмжит тэтгэлгийг цаашид жил бүр уламжлал болгон олгох бөгөөд уг тэтгэлэгт хамрагдах боломж бүгдэд эрх тэгш нээлттэй гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. Зам, тээврийн хөгжлийн сайдын нэрэмжит тэтгэлэгт БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг улсын гадаадын их сургуулиас, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Төмөр замын дээд сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Их засаг Олон Улсын их сургуулийн бакалаврын түвшний 97 оюутан тэтгэлгийн батламжаа гардан авлаа. Ташрамд дурдахад, Зам, тээврийн салбарт 2030 он гэхэд тээврийн салбарт 22000 орчим шинэ ажлын байр бий болно. 2023 оны байдлаар манай зам, тээврийн салбарын мэргэжлээр нийт 3614 оюутан гадаад, дотоодын их дээд сургуульд суралцаж байна. Энэ онд гэхэд зам, тээврийн салбарын мэргэжлээр суралцах дотоодын сургуулийн шинэ элсэгч 1025 оюутан, гадаадын сургуулийн шинэ элсэгч 490 орчим байгаа. Цаашид энэ тоог улам нэмэгдүүлэх, зам тээврийн салбарын мэргэжлээр залуу үеэ сургаж мэргэшүүлэх чиглэлд онцгой анхааран ажиллаж байна.
Улаанбаатар хот 2023.05.22Сургалтынзорилго:ИНЕГ-ын даргын 2023 оны А/146 дугаар тушаал болон 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан “Гадаадад сургалтад хамрагдах удирдамж”-ийн дагуу Дотоод аудитын албаны дарга Б.Мөнх-Очир, аудитор А.Мөнх-Эрдэнэ нар 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрүүдэд Сингапур улсын Олон улсын дотоод аудитын институтээс зохион байгуулсан “Залиланг мөрдөн шалгах дотоод аудиторын ур чадвар” сургалтад хамрагдлаа.Тус сургалтад хамрагдсанаар дотоод аудитын албанаас хийгдэх аудит шалгалтыг “Дотоод Аудитын Мэргэжлийн Практикийн Олон Улсын Стандарт”-ын дагуу хийх, үр дүнг нэмэгдүүлэх, олон улсын байгууллагаас гаргасан арга туршлагыг өөрийн байгууллагадаа нэвтрүүлэх, дотоод аудиторуудын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн шинэ арга барил, туршлага судлах зэрэг ач холбогдолтой юм.Арга хэмжээний тухай:Сургалт нь Сингапур улс дахь Олон Улсын дотоод аудиторуудын институт (IIA)-д явагдсан ба лекц, дасгал ажил (кейс), хэлэлцүүлэг гэсэн хэлбэрээр 2 өдөр явагдсан ба дараах үндсэн асуудлын хүрээнд зохион байгуулагдав. Үүнд:Аудит ба мөрдөн шалгах ажлын ялгаа,Худалдан авалтад аудит хийх арга, худалдан авах ажиллагаанд гарсан залиланд кейс дээр ажиллах,Мөрдөн байцаалтын хүрээг тодорхойлох, нөөцийг хуваарилах,Эх сурвалжтай (мэдээлэгч) ярилцлага хийх,Нотлох баримт цуглуулах, дүн шинжилгээ хийх талаар,5W1H (What, Who, Where, When, Why, How) асуултын аргын дагуу үүссэн нөхцөл байдалд иж бүрэн шинжилгээ хийх, боломжит шийдлийг гаргах,Аудитын ярилцлагын үндсэн ур чадвар (80-20 rule for interviewing),Залилангийн онол ба тайлан бичих талаар,Удирдлагын тайлан бичих ба илтгэл тавих гэх мэт.Сургалтыг Дойче банкны Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч ноён Рой Леонг удирдан явуулсан ба залиланг илрүүлэх, аудит хийх арга техник, байгууллагын дотоод аудиторт тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар өөрийн ажлын туршлага жишээн дээр тайлбарлан явуулсан нь сургалтыг илүү үр дүнтэй болгосон ба мөн тус сургалтаар гадаадын олон улсын дотоод аудиторууд баг болон кейс, ярилцлага хийж туршлага, мэдлэг солилцлоо.Манай Улсын дотоод аудиторуудад Олон Улсын дотоод аудиторын гарын авлага, дүрмийг ашиглахад хүндрэлтэй (гишүүнчлэл, төлбөр, хурал семинарт оролцох гэх мэт.) байдаг ба тус албан ёсны сургалтаар аудитын нэгэн чухал төрөл болох залилангийн аудитын талаарх гарын авлага (цахим болон цаасан) сургалтын явцад ашигласан нь давуу буюу цаашид өөрийн байгууллага үйл ажиллагаандаа ашиглах нэвтрүүлэх бололцоо олгосон сургалт боллоо.Дүгнэлт, Үр дүн:Монгол Улсын Засгийн газраас сайн засаглалыг бэхжүүлэх, Засгийн газрыг илүү үр дүнтэй, үр ашигтай ажиллахад нь дэмжлэг болох зорилгоор улсын секторын дотоод аудитын тогтолцоог бий болгох, хөгжүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ажиллаж байгаа билээ.Энэ хүрээнд ИНЕГ-ын дотоод аудиторууд нь олон улсын байгууллагаас гаргасан стандарт, дүрэм, зөвлөмжийг мөрдөж ажиллах, тасралтгүй сургалт, дадлагаар хангагдаж байх зайлшгүй шаардлагатай юм.Энэхүү сургалтын хугацаанд аудиторууд нь байгууллагыг эрсдэл, зөрчил дутагдлаас хамгаалах, илрүүлэхэд нэн шаардлагатай арга техникийн нэг болох аудитын ярилцах чадварыг дээшлүүлэх, залиланг илрүүлэх, аудитыг үр дүнтэй төлөвлөж тайлагнах, аудит хийх арга техникээ сайжруулах болон Олон улсын дотоод аудитын байгууллагаас гаргасан стандарт, сайн туршлагатай танилцах, суралцах боломж олгосон цаашид өөрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж олгосон сургалт болов.Мөн тус сургалт нь зөвхөн лекц хэлбэртэй бус дадлага ажил холимог байдлаар явагдсан нь удирдан явуулсан багш ноён Рой Леонг (Дойче банкны Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч), бусад олон улсаас оролцсон дотоод аудиторуудын дадлага, туршлагаас суралцах, санал солилцох боломж олголоо.(Сургалтад хамрагдсан сертификатыг хавсаргав.)ТАНИЛЦСАН:АГААРЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Г.БАТБАЯРТАЙЛАН БИЧСЭН:ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ ДАРГА Б.МӨНХ-ОЧИРДОТООД АУДИТЫН АЛБАНЫ АУДИТОР А.МӨНХ-ЭРДЭНЭ