НИСЭХ ХҮЧНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН ЛОГО ШАЛГАРУУЛНА

2024/05/20

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой 2025 онд тохиож байгаатай холбогдуулан тус ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангах, ой угтсан зохион байгуулалтын арга хэмжээнд ашиглах лого шалгаруулах уралдаан зарлаж байна. 

Иргэний нисэхийн онцлог, уламжлал, шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн, энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий 3-аас олонгүй өнгө хосолсон утга агуулга, уран сайхны хувьд төгс, сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн бүтээлийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах ажлын хэсэгт хүлээн авна.

Холбоотой мэдээ

“МЕНТОРШИП-2024” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2024/08/30

“Мэдлэг туршлагыг өвлүүлж, тогтвортой хөгжилд хөтөлнө” уриатай “Менторшип-2024” хөтөлбөр нь ИНЕГ-ын даргын тушаалаар 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд амжилттай хэрэгжиж, өнөөдөр хаалтаа хийлээ. Тус хөтөлбөрт ИНЕГ, ИНҮТ, түүний харьяа, салбар нэгжээс нийт 20 оролцогч сонгогдож, 10 ментор буюу чиглүүлэгч, 10 ментий буюу суралцагч хамрагдсан юм. Өнөөдөр оролцогчид өнгөрсөн 3 сарын хугацаанд хийж бүтээсэн ажлаа бусдадаа тайлагнан, амжилт бүтээлээ хуваалцаж, шилдгүүдээ тодруулснаар хөтөлбөр өндөрлөж байна. “Менторшип-2024” хөтөлбөрийн шилдэг оролцогч хосоор ИНҮТ-ийн НХҮА-ны Сургалт дадлагын хэсгийн Ерөнхий нислэгийн хөдөлгөөний удирдагч, ментор Т.Амарзаяа, ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны хэлтсийн Хамтын ажиллагааны мэргэжилтэн, ментий Н.Өлзийжаргал нар шалгарч ИНЕГ-ын дарга, удирдлагуудаас шагналаа гардлаа. Мөн хөтөлбөрт амжилттай оролцсон нийт оролцогчдод талархал гардуулав. Хөтөлбөрийн менторууд өөрийн хариуцсан ментийгийн ур чадвар, сонирхол, ямар чиглэлээр сурч хөгжихийг хүсэж байгаа зэргийг тодорхойлсны үндсэн дээр цаашдын зорилгоо тодорхойлоход нь тусалж, нөөц бололцоогоор ханган, зааж зөвлөсөн. Өнөөдөр ментийнүүд хөтөлбөрийн хугацаанд хувь хүний хувьд болон мэдлэг, ур чадварын хувьд хөгжиж, олон ахиц дэвшил гарсан талаар хэлсэн юм. Ажилтнуудыг мэргэжлийн ур чадвар болон хувь хүний түвшинд сурч хөгжихөд дэмжлэг үзүүлэх, байнга сурч хөгжих хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, ажилтнуудын залгамж халааг бэлтгэх, байгууллагын дотоод соёл зэрэг хандлагыг бий болгох зорилгын хүрээнд нэгдэж, хөтөлбөртөө цаг зав, сэтгэл зүтгэл гарган, 3 сарын туршид шинийг мэдэж, суралцах хүсэл эрмэлзэл дүүрэн байж, хөтөлбөрөө амжилттай өндөрлүүлсэн оролцогчдод ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа баяр хүргэж, цаашид ч бие биеэсээ тасралтгүй суралцан, амжилтаа үргэлжлүүлэхийг хүслээ. Мөн хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан зохицуулалтын багийнханд баяр хүргэв. “Менторшип” хөтөлбөрийг цаашид уламжлал болгон зохион байгуулж, жил ирэх бүр хамрах хүрээ болон үр дүнг нь нэмэгдүүлж ажиллахыг ИНЕГ-ын удирдлагууд хэллээ.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАГ “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ЫН ЭЗЭН БОЛЛОО
2024/12/06

Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос зохион байгуулсан “Эв нэгдэл” шилжин явах цомын төлөөх спортын 4 төрөлт тэмцээнд иргэний нисэхийн баг тэргүүн байр эзэлж, “Шилжин явах цом”-ын эзэн боллоо. Тус тэмцээний шатрын төрөлд НХНАА-ны холбооны инженер У.Гэрэлт мөнгөн медаль хүртсэн бол ширээний теннисний төрөлд МТХ-ийн инженер Д.Ган-Өлзий мөнгөн медаль, НХНАА-ний холбооны инженер Т.Оюунтуул алтан медаль хүртлээ. Дартсын төрөлд ЗХАГ-ын ажилтан М.Цэндсүрэн, МТХ-ийн сүлжээний ахлах инженер Э.Батболд, инженер Т.Гантулга, мэдээллийн технологийн инженер Б.Буянхүү, НУТА-ны нислэгийн бүртгэл гүйцэтгэлийн оператор С.Энхзул нар багаараа алтан медаль хүртжээ. Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдээс НХНАА-ны холбооны инженер Ш.Энх-Оргил, ГТҮШХА-ны жолооч Д.Давааням, НСЦ-ын ахлах мэргэжилтэн Э.Тэмүүлэн, биеийн тамирын арга зүйч мэргэжилтэн О.Жамуха, Т.Наранбат, НАБХА-ны ажилтан С.Батболд, Г.Өлзийбаяр, АГСА-ны ажилтан Б.Ууганбаатар нарын бүрэлдэхүүнтэй  баг мөнгөн медаль, “Буянт-Ухаа” ОУНБ-ын мэргэжилтэн Д.Ариунзаяа, ИНЕГ-ын Улсын байцаагч Я.Нансалмаа, НАБХА-ны үзлэгийн шалгагч Г.Сайнзаяа, ГТҮШХА-ны мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, тээвэр зохицуулагч С.Булган, ИНҮТ-ийн мэргэжилтэн О.Болортуяа, Дулаан сангийн инженер С.Ившин, Г.Доржханд нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг алтан медаль хүртсэн байна. Ингээд нийлбэр дүнгээр НСЦ-ын ахлах мэргэжилтэн Э.Тэмүүлэн ахлагчтай иргэний нисэхийн баг 1-р байр эзлэн “Шилжин явах цом”-ын эзэн боллоо. Мөн эмэгтэй сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор ГТҮШХА-ны тээвэр зохицуулагч С.Булган шалгарсан бол ГТҮШХА-ны ҮЭХ-ны дарга Н.Даариймаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ.