Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.
Өнөөдрийн дугаараас та:
- Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээг анх удаа 5 жилээр сунгалаа
- Агаарын тээврийн салбарт транзит тээврийг хөгжүүлэх боломжийн талаар нээлттэй хэлэлцлээ
- Үлгэр жишээ хос гэр бүлийн үнэ цэнийн талаар сургамж хайрлалаа
- Нисэхийн түүхийн музейд “мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг боллоо
- “Чонжү-Улаанбаатар-Чонжү” чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
- Шинэ нисэх буудлын ногоон байгууламжийг нэмэгдүүллээ
- Иргэний нисэхийн салбарынхан “тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд нэгдлээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.
Стандарт хэмжил зүйн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн С/08 дугаар тушаалаар MNS 6409:2024 – “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” стандарт шинэчлэгдэн батлагдаж, улсын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдлээ. Уг стандартыг шинэчлэн баталснаар Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт хэрэглэгддэг Чикагогийн конвенцын Annex-ын нэр томьёо болон ICAO Doc 8400-ийн товчлолыг нэгдсэн нэг утгаар ойлгож, тодорхойлох боломжтой болж байгаа юм. Энэхүү стандартыг иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа, үйлчилгээ эрхэлж байгаа төрийн өмчит болон хувийн хэвшлийн бүх байгууллага, энэ чиглэлээр сургалт, судалгаа, сурталчилгаа хийх газрууд Чикагогийн конвенцын Хавсралтуудтай холбоотой баримт бичгийг орчуулж, хэрэглэхэд ашиглана. Уг стандартад иргэний нисэхийн 1130 гаруй товчлол, 1011 тодорхойлолт багтсан болно. MNS 6409:2024 – “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” стандартыг ЭНД дарж үзнэ үү.
Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн энэ долоо хоногийн дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү. Өнөөдрийн дугаараас та: - Монгол Улс, АНЭУ хооронд харилцан визгүй зорчих, шууд нислэг үйлдэх санамж бичиг байгууллаа - ИНЕГ-ын дарга Казахстан Улсын нисэхийн захиргааны төлөөлөгчидтэй уулзлаа - Авлигатай Тэмцэх Газраас ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнуудад сургалт орлоо - ОХУ-тай нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар ярилцлаа - “Нисэх буудлын аюулгүй байдал” сэдэвт сургалтад ИНҮТ-ийн 20 ажилтан амжилттай хамрагдлаа - Нисэх дартс зөвлөлөөс самбар бэлэглэлээ - Хүннү Эйр ХХК Бээжин чиглэлд хуваарьт нислэг үйлдэж эхэллээ - Аэромонголиа ХХК Tapatrip-тэй хамтран ажиллах гэрээ үзэглэлээ - Луис Филипп Де Оливейра ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ - Virgin Atlantic компани анх удаа эко түлш ашиглан нислэг үйлдлээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.
Сингапур улсын нисэхийн академиас 2019 оны 3 дугаар сарын 18-наас 3 дугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулсан Нисэхийн мэдээллийн үйлчилгээ-Нисэхийн мэдээллийн менежмент сэдэвт сургалтад Агаарын навигацийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Х.Одхүү амжилттай хамрагдаад ирлээ. Тус сургалтын төлбөр, байр, хоолны зардлыг Сингапур улсын засгийн газраас санхүүжүүлсэн. Тус сургалтын зорилго нь олон улсын агаарын навигацийн төлөвлөгөө(GANP), Нисэхийн системийг үе шаттайгаар хөгжүүлэх төлөвлөгөө(ASBU)-ний хүрээнд хийгдэх Нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжих ажлын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд болон зохион байгуулалтын талаар суралцах, нисэхийн мэдээллийн менежментийг эх орондоо хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэгтэй болоход оршиж байсан.Сургалт нь дараах сэдвийн хүрээнд явагдсан.Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын үүрэг, хариуцлага.Нисэхийн мэдээллийн менежментийн түлхүүр ойлголтууд.ICAO-ын Нисэхийн хөдөлгөөний менежмент (ATM) концепц, Нисэхийн системийг үе шаттай хөгжүүлэх төлөвлөгөө (ASBU)-нд нисэхийн мэдээллийн менежментийн үүрэг, оролцоо.Нисэхийн мэдээллийн үйлчилгээний зохицуулалт, зохицуулалтын хөндлөнгийн хяналт.Нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжихэд шаардлагатай нөхцөлүүд.Систем даяарх мэдээллийн менежмент (SWIM)-тэй хэрхэн холбогдох тухай.Энэхүү сургалтад хамрагдсанаар Монгол улсын агаарын навигацийн үйлчилгээний бодлогод нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжихэд шаардлагатай үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдлэг мэдээлэлтэй болсон.