МОНГОЛ УЛСАД НИСЭХ ХҮЧИН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 99 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2024/05/24

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ой, Агаарын тээвэрлэгчдийн өдөр өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар нэгжийн нийт хамт олон баярын хурлаа хийж, ололт амжилтаа хэлэлцэн, ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан ажилтнуудад төрийн болон салбарын шагнал гардууллаа. Тус арга хэмжээнд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон ИНЕГ-ын үе үеийн дарга, удирдлагуудын төлөөлөл оролцов.

ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа иргэний нисэхийн салбарын нийт хамт олондоо баярын мэнд хүргээд “Бид 99 жилийн ойгоо ололт амжилт арвин угтаж байна. Тухайлбал, өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид Иргэний нисэхийн тухай хуулиа шинэчлэн батлуулж, олон улсын 3 гэрээ, конвенцод нэгдэн орлоо. Мөн 5 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, 3 улстай нислэгийн багтаамж, давтамжаа нэмэгдүүллээ. Орон нутгийн нислэгийг сэргээж, тийзийн үнийг бууруулсан. Мөн олон улс болон орон нутагт нислэг үйлдэх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлсэн гээд амжилт арвинтай сайхан жил байлаа. Энэ бүгд салбарын нийт хамт олон та бүхний минь хүч хөдөлмөр гэдгийг онцлон хэлмээр байна” гэлээ.

Нисэх хүчний 99 жилийн ойн хүрээнд Иргэний агаарын тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, хамт олноо манлайлсан ажилтнуудад төрийн болон салбарын шагнал гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор Нисэхийн сургалтын төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багшлах мэргэжилтэн Б.Амарсайхан, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны ашиглалтын инженер Л.Энхбаатар, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны нийтийн тээврийн жолооч Ц.Энхболд нарыг шагнаж урамшууллаа.

Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан цол тэмдгээр НААХЗА-ны Агаарын навигацийн хяналтын хэлтсийн Хэрэглэлийн нислэгийн журам хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Ю.Золзаяа, ИНҮТ-ийн СЭЗТГ-ын эдийн засагч Д.Баярбаясгалан, ИНЕГ-ын өндөр настан Л.Батцэцэг нарын 20 хүнийг, Авто тээврийн тэргүүний ажилтан цол тэмдгээр ИНЕГ-ын өндөр настан Д.Баярхүүг, “Онц тээвэрчин” хүндэт тэмдгээр МИАТ ТӨХК-ийн жолооч З.Наранбаатарыг тус тус шагналаа.

ЗТХЯ-ны “Жуух бичиг”-ээр ИНҮТ-ийн Үйлдвэрлэл үйлчилгээний газрын Эдийн засгийн төлөвлөлт, судалгаа хариуцсан эдийн засагч Л.Цэнгэлбаяр, НХНАА-ны Шуурхай ажиллагааны хэсгийн ээлжийн ахлагч инженер Б.Ернар, ББАА-ны Дулаан сантехник, агааржуулалтын хэсгийн хөргөлтийн инженер Н.Цогбаяр нарын 10 хүнийг, ИНЕГ-ын “Жуух бичиг”-ээр ИНЕГ-ын БХХ-ийн Аюулгүй байдал, хялбаршуулалт хариуцсан мэргэжилтэн П.Золзаяа, ИНҮТ-ийн ХНУГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Хүсэлт нарын 18 хүнийг, ИНЕГ-ын “Баярын бичиг”-ээр ИНЕГ-ын ГХАХ-ийн Агаарын тээврийн статистик хариуцсан мэргэжилтэн С.Эрхэмбаяр, “Жаргалант” сэргээн засах амралтын тогооч Н.Мягмарсүрэн нарын 18 хүнийг тус тус шагнаж урамшууллаа.

Холбоотой мэдээ

AVAITION PHOTO NEWS XXXV
2024/11/01

“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын хамт олон оролцлоо. “AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын хамт олон оролцлоо.“БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ Юуны өмнө “Буянт-Ухаа”-гийн буурал дэнжээрээ нэрлэгдсэн нисэх буудлынхаа үүх түүхээс хуваалцаж, хамт олноо бидэнд танилцуулаач. Д.Цэрэндондов/”Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Үйлдвэрлэл инженерингийн хэсгийн дарга/Сайн байцгаана уу. Юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.Анх 1957 онд нисэхийн холимог хороог иргэний нисэхийн үүрэг гүйцэтгүүлэхээр “Буянт-Ухаа”-д нүүлгэж ирснээр манай нисэх буудлын хөгжлийн түүх эхэлсэн байдаг. 1961 онд нисэх буудлыг өргөтгөн, шинэ аэровокзал, цардмал талбай байгуулж, орчин үеийн онгоц хүлээн авах холбоо навигацийн болон гэрэл суултын тоног төхөөрөмжөөр тоноглосон. Ингээд 1970-аад оноос улс орны гадаад харилцаа өргөжиж, дотоодын зорчигчдын тоо нэмэгдсээр 1986 оны 6 дугаар сарын 04-ний өдөр цагт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай шинэ нисэх буудлын барилга ашиглалтад орсон нь одоогийн манай “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал юм.2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын Засгийн газрын 255 дугаар тогтоолоор “Чингис хаан” Олон улсын нисэх буудал болгон нэрийг нь өөрчилсөн. Харин Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” дахь "Чингис хаан" Олон улсын нисэх буудлыг "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудал болгон нэрийг нь өөрчилж, олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглах тогтоол гарсан. Өнөөдрийн байдлаар манай нисэх буудал нийт 91 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.Тун удахгүй нисэх хүчний 100 жилийн ой тохиох гэж байна. Энэ салбартаа хэдэн жил ажиллаж байна вэ? Б.Мөнгөнжигүүр/АГУТ-ын Ахлах гал сөнөөгч-аврагч/Намайг Бямбажавын Мөнгөнжигүүр гэдэг. Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа “Буянт-Ухаа”ОУНБ /тухайн үеийн “Чингис Хаан” Олон улсын нисэх буудал/- ын Гал унтраах, авран хамгаалах албанд 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн одоог хүртэл 18 дахь жилдээ ажиллаж байна.Иргэний нисэхийн салбартай ажил амьдралаа холбосон түүхээ бидэнтэй хуваалцаач? Таныг ховорхон хувь заяагаар агаарын хөлөгт мэндэлсэн гэж сонслоо?Тиймээ. Би 1974 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ховд-Улаанбаатар чиглэлд нисэж байсан АН24 агаарын хөлөгт мэндэлсэн. Тухайн үед агаарын хөлгийн 1-р нисгэгч Загал, 2-р нисгэгч Баатар, үйлчлэгч Бадамцэцэг нарын экипажийн бүрэлдэхүүнтэй байсан юм билээ. Үйлчлэгч Бадамцэцэг эгч тухайн үед намайг эх барьж авч байсан гэдэг. Иргэний агаарын харилцааны газрын дарга дэслэгч генерал Ш.Санжмятав, боловсон хүчний мэргэжилтэн Виктор нар надад Мөнгөнжигүүр нэрийг төрсний гэрчилгээний хамт олгосон байдаг.Мөн агаарын харилцааны газрын даргын тушаалаар пионерын зуслан, сургалт, Монгол улс дотроо иргэний агаарын тээврээр үнэ төлбөргүй зорчих эрх зэргийг 18 нас хүртлээ эдэлж байсан. Мөн нисэхийн дунд сургуульд үнэ төлбөргүй сурах эрхийн бичгээр шагнуулж байсан. Миний иргэний нисэхийн салбартай ажил амьдралаа холбосон түүх ийм байна.“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд 2024 онд хэдэн нислэг үйлдэгдэж,  хэдэн нислэгт нөөц нисэх буудлаар сонгогдон ажилласан бэ? Э.Бадрал/ҮИХ-ийн ерөнхий зохицуулагч/Монгол Улсын Засгийн газрын 455 дугаар тогтоолын дагуу манай нисэх буудал 2021 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн  олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглагдаж байна."Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудалд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл олон улсын 80, орон нутгийн 2112, нийт 2192 нислэг үйлдэгдэж, нөөц нисэх буудлаар сонгосон хүсэлт 4806 удаа хүлээн авч, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны бэлэн байдлыг ханган ажиллаж байна.Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын 2025 хийж хэрэгжүүлэх ажлын талаар дурдвал? Ирэх ондоо ямар зорилго, зорилтуудыг өмнөө тавиад байна вэ? Б.Баяржаргал/БУОУНБ-ын Бизнес төлөвлөлтийн хэсгийн төлөвлөлтийн мэргэжилтэн/Бид “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлынхаа эрхэм зорилго, стратегийн зорилт, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд нийцүүлж, сайжруулах талаар судалгаа шинжилгээ хийж, төлөвлөгөө боловсруулах, хэрэглэгч болон харилцагч байгууллагын ажилтнуудтай хамтран ажиллаж, зах зээлийн судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн байгууллагын орлогыг нэмэгдүүлэх, бизнесийг хөгжүүлэх, маркетингийн чиглэлээр үр ашигтай төлөвлөн зохион байгуулахаар зорилт тавин ажиллаж байна. Хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа онцлох ажлуудаа танилцуулаач?Нисэхийн салбарын орлогын шинэ эх үүсвэр, нисэхийн бус орлогыг бий болгох зорилгоор нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулан олон ажил төлөвлөж байгаагаас нэг онцлох ажил нь нисэхийн музейг дэвшилтэд технологид суурилсан AR болон VR технологиор дамжуулан агаарын тээврийн салбарын түүхийг шинэлэг байдлаар бэлдсэн “Виртуал музей” байгуулаахаар төлөвлөн ажиллаж байна.Нисэхийн салбарт ажиллахад бахархах зүйл олон байдаг байх? Энэ талаар? П.Нарантуяа/Терминал үйлчилгээний тасгийн дарга/  Би Нисэхийн тээвэр зохион байгуулалт мэргэжилтэй. Иргэний нисэхийн салбарт тасралтгүй 34 дэх жилдээ ажиллаж байна. “Буянт Ухаа” ОУНБ-ын үйлчилгээний, тэр дундаа Хүндэт зочны танхимд 30 гаруй жил ажиллаж гадаад, дотоодын төрийн тэргүүнүүдийг угтан авах, үдэн гаргах нэр хүндтэй, хариуцлагатай албыг хашиж ирсэндээ бахархалтай байдаг.Нисэх хүчний хөгжил дэвшлийн түүхийг бүтээлцэхэд хөдөлмөр бүтээлээрээ оролцож, олон сайхан чадварлаг хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж ирсэн дурсамж дүүрэн байдаг.Нисэх буудлынхаа үүдээр орж ирэхээс  эхлээд таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?Терминал үйлчилгээг хариуцан ажилладгийн хувьд зорчигч, үйлчлүүлэгчдийн сэтгэл хангалуун байх тал дээр анхаарч, өдөр бүр хариуцлагатай байхыг хичээж, ажлаа үйлчилгээний  журам,  технологийн дагуу нягт нямбай, аль болох алдаа гаргахгүйг хичээн ажилладаг даа. Ингэж ажиллахад хамт олны минь хүчин чармайлт, ажилдаа сэтгэлээсээ хандах хандлага ихээ.Онцгой нөхцөлийн үед ажиллахад техник хэрэгслийн нөөц зэрэг бэлэн байдал хэр хангагдсан байдаг вэ? Ч.Дэлгэрмаа/Үйлдвэрлэл инженерингийн хэсгийн онцгой байдал хариуцсан мэргэжилтэн/“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал нь онцгой нөхцөлийн үед ажиллахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан “Онцгой нөхцөлийг зохицуулах төв”-тэй. Тус төвийн бэлэн байдлыг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын аэродромын үйл ажиллагаа эрхлэх Ерөнхий заавар, үйлдвэрлэл инженерингийн хэсгийн үйл ажиллагааны зааварт заасан төлөвлөгөөний дагуу тоног төхөөрөмж хариуцсан инженер болон техникчид хамтран тогтмол хугацаанд шалган байнгын бэлэн байдалд хяналт тавьж ажилладаг. Галын автомашин, багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийн бэлэн байдалд техникийн үзлэг хийж, хэвийн ажиллагааг хангуулан ажилладаг.Таны мэргэжлийн онцлог юу вэ? БУОУНБ-д ямар тоног төхөөрөмжүүдийг хариуцан ажиллаж байна? Г.Цолмон/Үйлдвэрлэл инженерингийн хэсгийн тусгай тоног төхөөрөмж хариуцсан ээлжийн техникч/Би нисэх буудлын тусгай тоног төхөөрөмжүүдийг хариуцан ажилладаг. Үүнд нисэх буудлын терминалын зорчигч гүүр, зорчигч бүртгэлийн цэг, хэвтээ налуу туузан дамжуурга, зорчигч болон ачаа тээш үзлэгийн аппарат, агаарын хөлгийг зогсоолд байх үед цахилгаан тэжээлээр хангах GP буюу давтан хувиргуур зэрэг тоног төхөөрөмжүүд орно.Нисэх буудлын Тусгай тоног төхөөрөмжийн инженер техникчид бид эдгээр тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагаа, ашиглалт, засвар үйлчилгээг ханган ажилладаг.Aviation photo news-ийн энэ удаагийн дугаарт оролцсон “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын хамт олондоо баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫГ ӨРГӨТГӨХ, ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ СУДАЛГААНЫ АЖЛЫГ ЯПОН УЛСЫН “НИППОН КОЕЙ” КОМПАНИ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
2024/07/03

Зам, тээврийн хөгжлийн яам нь агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлж, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилт дэвшүүлэн ажиллаж байна.Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитай 2024 оны нэгдүгээр сард нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар ажил хэрэгч уулзалт хийсэн. Талуудын уулзалтын үр дүнд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд зорчигч, ачаа урсгалыг түргэн шуурхай нэвтрүүлэх, хүлээлт, саатлыг арилгах ажлууд үе шаттайгаар хийгдэж эхэлж байна.Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр хийсэн уулзалтаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгааны ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн.ЖАЙКА-аас Япон улсын зөвлөх үйлчилгээний “Ниппон Коей” компанитай гэрээ байгуулан 2024 оны зургадугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажилдаа ороод байна.Энэ хүрээнд өнөөдөр /2024.07.02/ Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа нар ЖАЙКА, “Ниппон Коей” компанийн төлөөллүүд судалгааны ажлын эхлэл тайланг танилцуулж, харилцан санал солилцлоо.Зам, тээврийн хөгжлийн яам

AVIATION WEEKLY LVII
2024/01/23

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улсын иргэд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчино- Марс гараг дээр хэрхэн амьдрах туршилтын судалгааг хийжээ- Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба шинэчилсэн бүтэц, орон тоогоо танилцууллаа- Цэвэр ус нийлүүлэгч байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа- “Эрүүл биед саруул ухаан оршино” өдөрлөгийн баг бүрэлдэхүүн өргөжлөө- Japan Airlines компанийг нисэх онгоцны үйлчлэгч асан эмэгтэй удирдахаар боллоо зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.