ИНЕГ-аас
ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийсэн
ажлуудын нэг болох Иргэний нисэхийн цэцэрлэгт 2023-2024 оны хичээлийн жилд
сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан жаалууд юу сурч мэдсэнээ эцэг эхдээ
тайлагналаа.
Энэ
хичээлийн жилд Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн Буянт-Ухаа салбарын 6
бүлэгт 181 хүүхэд суралцсан байна.
ИНЕГ
дэргэдээ хүүхдийн цэцэрлэгтэй болсноор иргэний нисэхийн салбарт ажилладаг бага
насны хүүхэдтэй гэр бүлүүдэд томоохон дэмжлэг болсон бөгөөд ИНЕГ-ын дэргэдэх
Эцэг эхийн зөвлөлөөс эцэг, эхчүүдийг хүүхдээ цэцэрлэгт нь өгч, авах нөхцөл
боломжийг нь улам бүр нэмэгдүүлж, ажлын цагийн бүртгэлийн системийг тус
цэцэрлэгт байршуулж өгсөн юм.
Иргэний нисэхийн үндэсний төвийн 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг тус төвийн дарга Э.Төрбаяр ИНЕГ-ын дарга, удирдлагуудад танилцууллаа. Тус төв нь өнөөдрийн байдлаар нийт 1998 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд нийт 95 ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 89 хувийн биелэлттэй байгааг Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр танилцууллаа. Иргэний нисэхийн үндэсний төвийн 2023 оны онцлох томоохон ажлуудаас дурдвал:1. 2023 онд 2022 онтой харицуулахад нийт нислэгийн тоо 19,8%-ийн өсөлттэй, өнгөрөлтийн нислэг 11,6%, олон улсын хөөрөлт, буулт 86,3%, орон нутгийн хөөрөлт буултын тоо 16,1%-ийн өссөн үзүүлэлттэй байна.2. Агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр техник технологийн шинэчлэлүүд хийгдсэн. Үүнд: Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээ зохицуулах үйлчилгээ (ATSMHS)-г нэвтрүүлснээр Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж, шаардлагуудад нийцсэн, орчин үеийн IP технологид тулгуурласан тоног төхөөрөмжөөр нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээлэл солилцох, AFTN системээс илүү их багтаамжтай мэдээллийг дамжуулах бололцоог бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдэд олгож байгаа юм.3. Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд хоорондын мэдээллийг автоматжуулах үйл ажиллагаа /OLDI, AIDC/-г нэвтрүүллээ. БНХАУ-ын Бээжин, Ланжау бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдах төвүүд хооронд ашиглаж эхэлсэн байна.4. ICAO-ын Universal Security Audit Programme-Continuous Monitoring Approach хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хийсэн аудит шалгалтад амжилттай хамрагдлаа.5. “Хаан шонхор 2023” Код-6, 7, 8-ын дасгал сургуулилтыг төрийн тусгай чиг үүргийн 9 байгууллага, ИНЕГ, ИНҮТ-ийн болон орон нутгийн 15 нисэх буудлын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан зохион байгуулсан.6. Орон нутгийн нисэх буудлуудад томоохон ажлууд хийгдлээ. Үүнд: Гурвансайхан нисэх буудлын нийт 10942.5 м2 засварын ажлыг хүлээн авсан. Мөн тус нисэх буудалд орон нутгийн зүгээс Гал унтраах, авран хамгаалах зориулалттай автомашин хүлээлгэн өглөө. Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар нисэх буудлын хамгаалагдсан бүсийг шинэчлэн тогтоолоо.7. Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулсан “Тээврийн долоо хоног 2023” арга хэмжээний хүрээнд “Чөлөөт агаарын зай” олон улсын форумыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Чөлөөт агаарын зайг хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжилтийн явцад юун дээр анхаарах, гарах үр нөлөө болон чөлөөт агаарын зайг хэрэгжүүлэх техник технологийн шийдлийн талаар Олон Улсын байгууллагуудаас туршлага авсан.8. Хэлний ур чадварын ТЕАС шалгалтыг эхлүүлэн нисгэгч, нислэгийн удирдагчид эх орондоо нисэхийн мэргэжлийн хэлний ур чадварын шалгалт өгөх боломж бүрдлээ. 9. ICAO болон Катар улсын хамтарсан тэтгэлэгт сургалтын сонгон шалгаруулалт зарлаж, явууллаа10. ИНЕГ Инчеоны нисэх буудлын академийн хамтарсан сургалтыг зохион байгуулав.11. Нислэгийн удирдагч бэлтгэх сургалтыг Тайландын хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтран зохион байгуулж байна зэрэг томоохон ажлуудыг 2023 онд хийж гүйцэтгэжээ.
Нисэх буудлын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг БНХАУ-ын “ROC Aviation” компанийн мэргэжилтнүүдийг ИНЕГ-ын дарга, удирдлагууд хүлээн авч уулзлаа. “ROC Aviation” компанийн төлөөлөл 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл манай улсад ажиллах юм.