Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Зам, Тээврийн хөгжлийн сайдын санаачилсан “Хямд тийз, хүртээмжтэй нислэг” зорилгын хүрээнд 2023 оноос орон нутгийн нислэгийг 8 аймаг руу эхлүүлсэн. Тус орон нутгийн нислэгийг үйлдэхээр МИАТ ТӨХК 2023 онд нойтон түрээсээр CRJ200 маягийн агаарын хөлөг оруулж ирсэн бол 2024 онд хуурай түрээсээр буюу өөрсдийн нисэх багийн бүрэлдэхүүнтэй нислэг үйлдэх боломжтой CRJ700 маягийн агаарын хөлөг оруулж ирэн нислэгээ эхлүүлээд байна. Тус найман аймаг руу тогтмол нислэг үйлдэж эхэлсэнээр орон нутгийн нислэгийн тасалбарын үнэ буурч, зорчигчдын тоо нэмэгдсээр байна.
Баянхонгор аймгийн “Баянхонгор” нисэх буудал руу тогтмол нислэг эхлэх гэж байгаа. Тэгвэл тус тогтмол нислэгийн бэлэн байдлыг хангах, 3С ангилалын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын 21800м2 талбайд 3 тэрбум төгрөгийн төсөв бүхий засварын ажил хийхээр Иргэний нисэхийн ерөнхий газар “Их богд зам” ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулан 2024 оны 05 дугаар сард засварын ажлыг эхлүүлсэн.Өнөөдрийн байдлаар нийт засварын ажил 55%-ийн гүйцэтгэлтэй байгаа юм. “Баянхонгор" нисэх буудлын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын засварын ажлын талаар ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр нь гүйцэтгэгч компанийн удирдлагатай газар дээр нь уулзалт хийн засварын ажлын төлөвлөлт дээр ажиллаж, засварын явцыг эрчилжүүлж, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Тус засварын ажил хийгдэн “Баянхонгор” нисэх буудал 3С ангилал бүхий аэродромын хөөрч, буух зурвастай болсоноор нислэгийн давтамж нэмэгдэх, үүнийгээ дагаад тасалбарын үнэ буурах боломжтой юм.
Цаашид “Баянхонгор” нисэх буудлыг тухайн орон нутгийн онцлогтой нь холбон аялал жуулчлал, уул уурхай болон тээвэр ложистикийн чиглэлээр хөгжүүлэх төлөвлөгөөг Иргэний нисэхийн үндэсний төвөөс гарган, шаардлагатай судалгааг хийж байгаа юм.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази номхон далайн бүсийн агаарын навигацийн үйлчилгээний төлөвлөлт болон хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн дэд ажлын хэсэг болох Нислэгийн хөдөлгөөний менежментийн Хүнгүй нисэх төхөөрөмжийн 3 дугаар хурал Тайландын вант улсын Бангкок хотноо 2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 07-ны хооронд зохион байгуулагдаж ИНЕГ-ын АНБЗГ-ын мэргэжилтэн Х.Одхүү оролцлоо. Хуралд бүсийн 15 улс болон олон улсын 7 байгууллага(AAPA, CANSO, IATA, IFALPA, ICAO, WORLD ECONOMIC FORUM, THALES, TERRA DRONE) нийт 73 төлөөлөгч оролцлоо.Хурлыг ICAO-ын Ази Номхон далайн бүсийн захирал Арун Мишрагийн нэрийн өмнөөс ICAO-ын Ази Номхон далайн бүсийн нисэхийн хөдөлгөөн, нисэхийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Шэйн Самнер нээж үг хэлсэн.Хурлын даргаар Хятадын Нисэхийн хууль, стандартын Бейханг их сургуулийн захирал Лю Хао ажилласан бөгөөд нарийн бичгээр ИКАО-ын Ази Номхон далайн бүсийн нисэхийн хөдөлгөөн, нисэхийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Шэйн Самнер ажилласан.Хурлаар нийт 8 танилцуулга илтгэл хэлэлцүүлж, 11 WP, 8 IP-д үнэлэлт дүгнэлт өгсөн. Хурлаас 2 шийдвэрийн төсөл боловсруулагдаж APANPIRG-д хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд:Хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан Ази номхон далайн бүсийн хэмжээнд баримтлах гарын авлага (Regional Guidance for the Regulation and Safe Operation within the National Airspace)-ийн төслийг хэлэлцэж боловсруулсныг батлуулах.Хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан баримт бичгийн төслийг боловсруулж дууссан тул APUAS TF ажлын хэсгийг татан буулгахаар шийдвэрлэснийг хэлэлцүүлэх.Монгол улсын хувьд хүнгүй нисэх төхөөрөмжийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж цаашид хурдацтай өсөн нэмэгдэж буй үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар асуулга тавьж тус хуралд оролцсон. Хуралд оролцсон улс орнууд мөн адил хурдацтай хөгжиж буй хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан баримт бичиг хэрэгтэй шаардлага тулгарч байгаагаа илэрхийлж байсан.ICAO-ын зүгээс хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан Ази номхон далайн бүсийн хэмжээнд баримтлах гарын авлага (Regional Guidance for the Regulation and Safe Operation within the National Airspace)-ийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллахыг санал болгосон.Монгол улсын хувьд хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан Ази номхон далайн бүсийн хэмжээнд баримтлах гарын авлага (Regional Guidance for the Regulation and Safe Operation within the National Airspace)-ийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд ажлын хэсэг нь 2 өдрийн хугацаанд баримт бичгийн төслийг боловсруулсан.Энэхүү баримт бичгийн төслийг хурлын сүүлийн өдөр хэлэлцэн баталсан бөгөөд APANPIRG-д хэлэлцүүлэхээр санал нэгтэйгээр шийдвэрлэсэн.2019 оны 11 сарын 08-нд APANPIRG-ын хуралдаанаар тус баримт бичгийг хэлэлцүүлэн батлуулсан тохиолдолд Ази номхон далайн бүсийн улс орон бүр өөрсдийн дотоодын баримт бичгүүддээ дүн шинжилгээ хийж шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулахыг зөвлөсөн.Мөн APANPIRG-ын хуралдаанаар энэхүү баримт бичиг батлагдсан тохиолдолд тус ажлын хэсгийг татан буулгахаар тохиролцсон болно.Тус хуралд оролцсоноор хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан ICAO-ын анхны баримт бичиг боловсруулах ажлын хэсэгт орж санал солилцон ажилласан бөгөөд Монгол улсын агаарын навигацийн үйлчилгээний бодлогод хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг хэрхэн зөв, оновчтой зохион байгуулах талаар тодорхой мэдлэг мэдээлэлтэй болсон.
Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.
Иргэний нисэхийн ерөнхий газар "Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын албаны ажилтнуудын хөдөлмөр хамгааллын хувцас"-ны тендер зарлалаа.Тендертэй холбоотой мэдээллийг энд дарж авна уу.