Улс орон даяар хаваржилт хүндэрсэн энэ цаг үед байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулж буй малчдадаа сэтгэлийн дэм өгөх зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газар “Малчдадаа туслах сайн дурын хандивын аян”-ыг эхлүүллээ.Нүүдэлчин өв соёлоо тээж яваа малчин түмэндээ сэтгэлийн дэм өгч, хандивын аянд нэгдэхийг Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төвийн нийт ажилтнууддаа уриалж байна.Хандив хүлээн авах данс: Голомт банк 130 513 82 00 /ИНҮТ-ийн ҮЭ/Хугацаа: 2024.03.06 – 2024.03.14
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан ИНЕГ, түүний харьяа салбар нэгжүүдийн ажилтнуудын дунд зохион байгуулсан “Шинэ санаа, шилдэг төслийн инновацын уралдаан”-ы шилдгээр шалгарсан хүмүүст өнөөдөр ИНЕГ-ын удирдлагууд шагналыг нь гардууллаа. Тус уралдаанд амжилттай оролцож, салбарын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, бүтээн байгуулалтын оновчтой шийдэл, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын санал, шинэ санаа, дэвшилтэд технологи, инновац нэвтрүүлэх төслийг санаачилж, шилдгээр шалгарсан ажилтнуудад ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа талархал илэрхийлээд шалгарсан төслүүдийг байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ. Мөн шилдгээр шалгарсан эхний гурван төсөлд хамтарч ажилласан ажилтнуудыг үндсэн цалингийн 30-70 хувиар урамшуулахаар болсныг дуулгаж, Өргөмжлөл гардууллаа. “Шинэ санаа, шилдэг төслийн инновацын уралдаан”-д харьяа, салбар нэгжүүдээс нийт 8 төсөл ирүүлснээс ИНҮТ-ийн харьяа Нисэхийн сургалтын төвийн захирал Б.Золбоо, нисэхийн англи хэлний багшлах мэргэжилтэн М.Уранбилэгт, Т.Оюунбилэг нарын санаачилсан "ICAO-ийн хэлний ур чадварын ТEAC шалгалтын Монгол Улсад нутагшуулах төсөл" тэргүүн байр эзэлсэн байна. Мөн ИНҮТ-ийн харьяа Нисэхийн холбоо, навигаци ажиглалтын албаны Холбооны хэсгийн дарга Э.Булган, Өгөгдлийн холбооны тасгийн ахлах инженер Г.Нандин-Эрдэнэ, инженер Г.Булгантамир, Ж.Ариунбат нарын "Агаарын навигацийн алслагдсан байгууламжуудад хяналтын систем нэвтрүүлэх төсөл", ИНҮТ-ийн харьяа Үйлдвэрлэл үйлчилгээний газрын аэродром, гэрэл суулт, цахилгаан хариуцсан технологич мэргэжилтэн Ц.Батмөнх, Б.Гантулга, Аэродром, гэрэл суултын албаны Цахилгаан хангалтын хэсгийн цахилгаан хангалтын засвар үйлчилгээ хариуцсан ахлах инженер Ц.Баяраа, тасралтгүй цахилгаан тэжээлийн ахлах инженер С.Золжаргал нарын "Ховд аймаг дахь “Ховд” нисэх буудлын цахилгаан хэрэглээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах техникийн шийдэл, эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгааны төсөл" тус тус шалгарчээ.
Илтгэл 1 Сэдэв: “Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр” Илтгэгч: Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Илтгэл 2 Сэдэв: “Монгол Улсын агаарын тээврийн либералчлал” Илтгэгч: Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа Илтгэл 3 Илтгэгч: Иргэний нисэхийн ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл Сэдэв: “Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээ” Илтгэл 4 Илтгэгч: Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн бүсийн дэд төвийн нислэгийн хөдөлгөөний менежментийн мэргэжилтэн Хюк Жин Квон Сэдэв: “Чөлөөт агаарын зайн тодорхойлолт, үйл ажиллагааны талаарх ерөнхий ойлголт, хандлага” Илтгэл 5 Илтгэгч: Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны Хойд Азийн бүсийн төвийн нислэгийн аюулгүй ажиллагааны менежер Бин Хү Сэдэв: “Чөлөөт агаарын зайн нислэгийн төлөвлөлт ба үйл ажиллагаа” Илтгэл 6 Илтгэгч: Европын агаарын навигацийн аюулгүй ажиллагааны байгууллага /Eurocontrol/-ын Агаарын зайн зохион байгуулалтын газрын дарга Тихомир Тодоров Сэдэв: “Европын нислэгийн үйл ажиллагааны шаардлагад нийцсэн нислэгийн хөдөлгөөний менежментийн систем” Илтгэл 7 Илтгэгч: Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны нислэгийн аюулгүй ажиллагаа хариуцсан дэд захирал Прашант Сангликар Сэдэв: “Ази, Номхон далайн бүсийн чөлөөт агаарын зайн хэрэгжилт, хэрэглэгчийн байр суурь” Илтгэл 8 Илтгэгч: Индонези улсын Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын Агаарын навигацийн төлөвлөлт, хөгжлийн газрын дэд дарга Сетио Анггоро Сэдэв: “Чөлөөт агаарын зайн менежмент ба нислэгийн удирдагчдын сургалт, хөгжил” Илтгэл 9 Илтгэгч: Испани Улсын агаарын навигацийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “INDRA” компанийн мэргэжилтэн Хосе Мариа Сепулведа Гонзалез Сэдэв: “Чөлөөт агаарын зайд ашиглагдах техник технологийн шийдэл” Илтгэл 10 Илтгэгч: Франц улсын агаарын навигацийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “THALES” компанийн Бизнес хөгжлийн газрын захирал Брисе Флеури Сэдэв: “Чөлөөт агаарын зайд ашиглагдах техник технологийн шийдэл”