Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой 2025 онд тохионо. Энэхүү түүхт ойг тохилдуулан ИНЕГ-аас 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангах, ойд зориулсан зохион байгуулалтын арга хэмжээнд ашиглах лого шалгаруулах уралдаан зарлалаа.
Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүлээн авах бөгөөд логоны уралдаанд шалгарсан 1 уран бүтээлчийг Үндэсний агаарын тээвэрлэгчдийн нислэг үйлдэж буй олон улсын 1 чиглэлийн үнэгүй тийзээр урамшуулна.
Хаврын тэргүүн шар бар сарын хөх нохой өдөр ИНЕГ-ын хамт олны Модон могой жилийн сар шинийн золголт боллоо. Золголтыг нээж ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр хамт олондоо 17 дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлж, урган гарч буй жилдээ амьдрал нь сайн сайхнаар бялхаж, ажил үйлс нь амжилтаар арвин байхыг хүсэн ерөөлөө. Золголтод ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан, техникийн ухааны доктор, хурандаа Л.Лхагва болон М.Дагва, 2 удаа ИНЕГ-ын даргаар ажилласан С.Батмөнх нар, мөн ИНЕГ-ын дэд дарга, “МИАТ” ХК-ийн захирлаар ажиллаж байсан С.Хүрэлбаатар, ахмад инженер П.Эрдэнэ-Очир, Иргэний нисэхийн Ахмадын хорооны дарга З.Наранцэцэг оролцож, хамт олонтойгоо сар шинийн золголтоо хийлээ.
Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийг Хан-Уул дүүргийн “Тэргүүний эцэг эхийн зөвлөл”-өөр шалгаруулсан байна. Өнөөдөр “Батламж”-ийг ИНЕГ ын дарга Ч.Мөнхтуяа, зөвлөлийн дарга Р.Амарбаясгалан, зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Замбуулин нарт Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Ганболд гардуулан өглөө. Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэдэх Эцэг эхийн зөвлөл нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэгдэн байгуулагдаж, олон талт ажил арга хэмжээг зохион байгуулсаар иржээ. Тухайлбал, 2023 онд ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс гаргасан санаачилгын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар 0-16 хүртэл насны хүүхдийн төрсөн өдрөөр 1 өдрийн, тухайн насны хүүхэд өвчилсөн тохиолдолд 5 хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлүүлсэн, ажилтнуудын хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан уралдаан тэмцээн болон ОУ-ын олимпиадад оролцсон хүүхдүүдэд үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн санаачилгаар ИНҮТ Байгалийн түүхийн музейтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, 2023 оныг дуустал тус музейг гэр бүлээрээ үнэ төлбөргүй үзэх боломжийг салбарын ажилтнууддаа олгосон, ИНЕГ БНСУ-ын ХАНСЕО их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар нэгжийн ажилтнуудын ахлах ангийн 8 сурагчийг тус улсад зохион байгуулагдсан “МОНГОЛ-СОЛОНГОС СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР”-т хамруулсан гэх мэт оновчтой томоохон ажил арга хэмжээнүүд нь гол шалгуур үзүүлэлт болсныг Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Ганболд онцоллоо. Иргэний нисэхийн ерөнхий газар дэргэдээ Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн “Буянт-Ухаа” салбар цэцэрлэгийг байгуулан ажиллуулж, ажилтнуудын хүүхдүүд болон ойр орчмын төрийн байгууллага, оршин суугчдын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгааг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа хэллээ.
Нислэгийн журам боловсруулалт, шалгалтын нислэгийн алба нь нислэгийн журам боловсруулах, шалгалтын нислэг, газрын фотометрийн хэмжилт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус алба 2023 онд 2 зорилтын хүрээнд нийт 35 ажил төлөвлөсөн нь жилийн эцсээр 98.8 хувийн биелэлттэй байгааг танилцууллаа. 2023 онд хийсэн онцлох ажлуудаас дурдвал, Нислэгийн журам зохиолтын ажлын хүрээнд: - “Чингис хаан” ОУНБ-ын уламжлалт болон үзүүлэлтэд тулгуурласан навигаци ашигласан хэрэглэлээр оролт үйлдэх 12 журам, нисэх гарах 11, нисэн ирэх 5 журмуудад дүн шинжилгээ хийж, засвар өөрчлөлт оруулан, AIRAC AMDT 06\23-аар зарлуулсан. - Орон нутгийн Алтай, Өвөрхангай, Ховд, Отгонтэнгэр, Дэглий цагаан нисэх буудлуудын оролт үйлдэх нислэгийн журмуудад дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээ авсан. - Монгол Улсын нислэгийн журамтай нисэх буудлуудын аэродромын шилжих өндрийн түвшин, шилжих нислэгийн түвшин, Иргэний нисэхийн дүрэм 91-ийн 239 заалтын дагуу зарлан мэдээлэх арга хэмжээ зохион байгуулж, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн AIRAC AMDT 06\23-аар зарлуулсан байна. Шалгалтын нислэг, газрын фотометрийн хэмжилт хийх ажлын хүрээнд: - “Чингис хаан” ОУНБ, “Буянт-Ухаа” ОУНБ -ын ILS/DME системийн хуваарьт шалгалтын нислэгийн бүрэн гүйцэтгэсэн. - “Чингис хаан” ОУНБ, “Буянт-Ухаа” ОУНБ болон Дорнод, Ховд, Увс, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхөнгай, Говь-Алтай ОННБ-ын PAPI системийн хаврын улирлын газрын хэмжилтийг хийж гүйцэтгэсэн байна. Нислэгийн журам боловсруулалт, шалгалтын нислэгийн албанаас шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлаа тайлангийн төгсгөлд дараах байдлаар танилцууллаа. Тухайлбал, - Шалгалтын нислэгийн болон Нислэгийн журам зохиогч инженерүүдийн мэргэжлийн ур чадварыг зөв үнэлэх, цогцолбор тогтолцоо хэрэгжүүлэх, - ИНД-173-01 гэрчилгээний хязгаарлалтыг цуцлах, - Нисдэг тэрэгний нислэгийн журам зохиолтын мэргэшүүлсэн сургалтад журам зохиогч инженерүүдийг хамруулах, - Нисэх буудал орчны саадын үнэлгээ хийх үйлчилгээний үнэлгээг Нислэгийн журам зохиох үйлчилгээний тарифт оруулах, - Шалгалтын нислэгийн байгууллагыг гэрчилгээжүүлэх ИНД-ийг батлуулах, - Нислэгийн журам зохиох үйл ажиллагаанд шаардлагатай программ хангамж ханган нийлүүлэх, - Шалгалтын нислэгийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалт хийх шаардлагатай гэлээ.