Иргэний
нисэхийн ерөнхий газар нь Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй
байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн гишүүн ба тус хөтөлбөрийн Удирдах
зөвлөлийн даргын үүргийг 2023-2024 онуудад гүйцэтгэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд 2024 онд Монгол Улсад зохион
байгуулагдаж буй 2 дахь олон улсын сургалт болох “ICAO Risk Management Workshop” өнөөдөр эхэллээ. Сургалтад Бүгд Найрамдах
Сингапур Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон
Монгол Улсын иргэний нисэхийн салбарын ажилтнууд хамрагдахын зэрэгцээ Монгол
Улсын хууль, хүчний байгууллагуудын төлөөлөл оролцож байгаагаараа онцлог, өндөр ач холбогдолтой сургалт болж
байна.
Энэхүү
сургалтыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн
Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн Нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны
хөтөлбөрийн зохицуулагч, аюулгүй байдлын ахлах зөвлөх Тони Блэкистон, сургалтын
мэргэжилтэн Лита Лий нар хөтлөн явуулж байна. Тус сургалт 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс
27-ны өдрийн хооронд явагдах
юм.
Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохион байгуулсан 5 төрөлт спортын арга хэмжээ 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд ИНЕГ болон Оношилгоо хэмжил зүйн лабораторийн 8 багийн нийт 109 ажилтан авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцсон байна. Тэмцээний нийт дүнгээр 1-р байрыг ИНЕГ-ын Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Туяа ахлагчтай “НОГООН БАГ” эзэлсэн бол 2 дугаар байранд Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Батбаяр ахлагчтай “БОР БАГ” орж, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа ахлагчтай “ЦАГААН БАГ” 3 дугаар байрыг тус тус эзэлсэн амжилттай оролцжээ. Нийт 8 багаас хамгийн сайн зохион байгуулалттай багаар Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатар ахлагчтай “Ягаан Баг” тодорсон байна. Нийт оролцсон тамирчдадаа баяр хүргэж, ажлын болон спортын өндөр амжилтыг хүсье.
Катар Улсад ажилласан тухай Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/42 тушаалын дагуу Катар Улсын Доха хотноо 2023 оны 03 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд зохион байгуулах “Монгол, Катарын бизнес форум” арга хэмжээнд оролцох Зам, тээврийн хөгжлийн сайдын ажлын айлчлалын бүрэлдэхүүнд орж ажиллав.Айлчлалын бүрэлдэхүүнийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ахалж, Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол-Катарын парламентын бүлгийн дарга Д.Өнөрболор, Монгол Улсаас Кувэйт Улсад суугаа элчин сайд П.Сэргэлэн, Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөх С.Жавхланбаатар, Э.Түмэнжаргал, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, ”МИАТ” ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир нар хуралд оролцсон болно.Катар Улсын тээврийн сайд Джасим Сайф Ахмед аль-Сулайтат оролцсон.Зам, тээврийн хөгжлийн сайдаар ахлуулсан төлөөлөгчид Катар Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулагдсан “Монгол, Катарын бизнес форум”, “Welcome to Mongolia” арга хэмжээнүүдэд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус тус оролцсон.2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Катар Улсын тээврийн сайд Джасим Сайф Ахмед аль-Сулайтат нар уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцож, “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Катар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан.Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар-Доха чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдсон тул Катар Эйрвэйз компанийн удирдлагууд уулзалт зохион байгуулж хамтын ажиллагааны талаар санал солилцсон.Уулзалтын үр дүнд Монгол Улс, Катар Улсын Иргэний нисэхийн байгууллагууд Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг байгуулсан. Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломж бүрдэж байна. Уулзалтын онцлох нэг Катар Улсын талаас Иргэний нисэхийн салбарын ажилтан, инженер техникийн ажилтнуудыг сургах , мэргэшүүлэх болон бусад салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.Танилцсан:Сайд: /С.Бямбацогт/Дэд сайд: /Л.Халтар/Төрийн нарийн бичгийн дарга: /Ж.Гантөмөр/БТГ-ын дарга /Р.Мэргэн/ТЗУГ-ын дарга /Ц.Одхүү/Илтгэх хуудас бичсэн:ИНЕГ-ын АТБЗГ-ын дарга /Г.Батбаяр/