БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН АЛБАНЫ АЖИЛТНУУД ОН ГАРСААР БАЙГУУЛЛАГЫН НИЙТ 24 ОБЬЕКТОД ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙГЭЭД БАЙНА

2024/07/01

ИНҮТ-ийн БХТГ-ын Барилга байгууламжийн ашиглалтын алба нь ИНЕГ, ИНҮТ болон түүний харьяа алба салбаруудын гадна талбайн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт, барилга байгууламжийн засвар үйлчилгээ, ус, дулаан сантехник, агааржуулалтын шугам сүлжээний өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.

Барилга байгууламжийн ашиглалтын албаны ажилтнууд байгууллагын барилга байгууламжуудын засвар үйлчилгээг тогтмол хийснээр ажилтнуудын тав тухтай орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэхээс гадна үер усны зэрэг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж байна.

Тус алба 2024 он гарсаар эхний хагас жилийн байдлаар ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба салбар нэгжийн нийт 24 обьектод засвар үйлчилгээ хийжээ. Мөн төсвийн болон урсгал зардлаар гадны байгууллагаар хийлгэж буй ажлуудад ажлын тоо хэмжээ, төсвийг боловсруулан, захиалагчийн хяналт тавин ажилладаг юм.

Холбоотой мэдээ

Авлигын эсрэг сургалтад 1072 албан тушаалтныг хамруулав
2025/05/27

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 5 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Говь-Алтай, Дундговь, Ховд аймгийн Засаг даргын 2024 оны нөөц хөрөнгийн захиран зарцуулалт, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Эрдэнэ алт ресурс” ХХК-ийн төсөв, санхүүгийн ил тод байдал, “Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагааны ил тод байдал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын гадаад паспорт олголтод тус тус дүн шинжилгээ хийв.Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг сургалтад 20 байгууллагын 1072 албан тушаалтныг хамруулав.

ИТАЛИ УЛСТАЙ АГААРЫН БОЛОН АВТОТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
2024/04/10

        Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пикаарретатай уулзлаа. Монгол Улс өнөөдөр дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх эрхзүйн боломжтой болсон. Цаашид Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж, хэлэлцээрийн төслийг ойрын хугацаанд харилцан тохиролцох саналтай байгаагаа хэлж, санал солилцлоо.

БАРУУН БҮСИЙН НИСЭХ БУУДЛУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/01/23

Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа баруун бүсийн нисэх буудлуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудалд 2024 оны 1 дүгээр сарын 19-20 өдрүүдэд зохион байгууллаа. Зөвлөгөөнд ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр, Санхүү эдийн засаг, төлөвлөлтийн газрын дарга Ч.Сэржмаа, Үйлдвэр үйлчилгээний газрын нисэх буудлуудын үйлчилгээ хариуцсан менежер Д.Гантулга нар болон Увс, Ховд, Баян-өлгий, Завхан, Говь-Алтай, Тосонцэнгэл зэрэг нисэх буудлын дарга нар оролцож, орон нутгийн нисэх буудлуудын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар санал солилцож, танилцуулга хийн, хэлэлцүүлэг өрнүүлэв. ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр ИНҮТ-ийн бүтцийн өөрчлөлт, шинэ хуулийг хэрэгжүүлэхэд хийгдэх бэлтгэл ажлууд, орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлж, нисэхийн бус орлогыг нэмэгдүүлэх талаар зөвлөмж, мэдээ мэдээллийг танилцуулж цаашдын хөгжлийн талаар тодорхой мэдээллүүдийг өгөв. Мөн YES академийн сургагч багш Б.Ганпүрэв удирдах ажилтнуудад зориулан “Сэтгэлгээний загварчлал” сэдвээр хичээл орж, багаар ажиллуулан, дүгнэлтийн талаар хэлэлцүүлэг хийв. Баруун бүсийн нисэх буудлуудын хувьд харилцан нэгнээсээ туршлага судлан, хэрэгжүүлэх ажлын санааг хуваалцаж, орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэхэд оновчтой шийдэл, саналыг эрэлхийлсэн үр өгөөжтэй сургалт боллоо. ИНҮТ-ийн дарга удирдлагуудад асуудлыг танилцуулж газар дээр нь саналыг сонсож чиглэл авсан нь зөвлөгөөний үр дүнг бодит байлгаж, олон асуудлын шийдлийг олсон сургалт боллоо.