Филиппин
улсын Манила хотноо 2024 оны 7
дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Ази,
Номхон далайн бүсийн Иргэний
нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр болох CASP-AP-ын удирдах зөвлөлийн 19 дүгээр хурал болж байна.
Тус хурлыг 18
дугаар хурлын даргалагч, Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын Бодлогын
хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл нээж үг хэлэн, хурлын цаашдын үйл
ажиллагаанд амжилт хүслээ.
ИНЕГ-ын
БХХ-ийн дарга Ч.Одгэрэл нь CASP-AP-ын удирдах зөвлөлийн 18 дугаар хурлыг 2023-2024
онд даргалсан бөгөөд өнгөрсөн 1 жилийн хугацаанд амжилттай ажиллаж, 19 дүгээр
хурлын үеэр дараагийн хурал
даргалагч болох Филиппин Улсын Тээврийн аюулгүй байдлын албаны дарга Jose A. Briones-д хурлыг даргалж, удирдан зохион байгуулах
эрхээ шилжүүлэн өглөө.
CASP-AP-ын удирдах зөвлөлийн зүгээс Монгол Улс нь
Иргэний нисэхийн аюулгүй
байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд тус хурлыг
даргалсан хугацаандаа CASP-AP
хөтөлбөрийн хэрэгжилтэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, төлөвлөсөн ажлуудаа
үр дүнтэй, сайн хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн байна.
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Тайландын Хаант улсын Бангкок хотод байрлах Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази, Номхон далайн бүсийн төв (APAC-RO)-д ажиллаж Бүсийн захирал ноён Тао Ма болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ. Тус уулзалтаар Монгол Улсад Иргэний нисэхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Иргэний нисэхийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд 2025 оны 03 дугаар сард Иргэний нисэхийн ерөнхий газарт үзүүлсэн зөвлөх үйлчилгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хэрхэн хангах талаар төлөвлөгөө боловсруулан ажиллах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх талаар санал солилцлоо. Уулзалтын хүрээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын зүгээс Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор үнэмлэх гэрчилгээжүүлэлт, нислэгийн стандарт хариуцсан байцаагчдын сургалтыг үнэ төлбөргүйгээр 2025 онд багтаан зохион байгуулж өгөхөөр тохиролцсон бөгөөд талууд нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагаанд шаардлагатай, дүрэм журмыг илүү сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг ажлыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай тухай санал нэгдсэн байна. Уулзалтын төгсгөлд ноён Тао Ма Монгол Улсаас зорин ирж иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллаж байгаа төлөөлөгчдөд талархал илэрхийлж, амжилт хүсэв. Энэхүү уулзалт нь Иргэний нисэхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсаас АНУ-руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын үед иргэний нисэхийн салбарын хяналт, зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулахад чухал ач холбогдолтой юм.
"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян"-ыг олон улсын хэмжээнд жил бүрийн 04 дүгээр сард зохион байгуулдаг. ОУХБ-аас гаргасан уриалгын дагуу энэ жил "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндэд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөө" сэдвийн дор явагдаж байна. Энэхүү сарын аяны хүрээнд өнөөдөр ИНҮТ-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлөөс санаачлан “ХАБЭА-н ажил олгогч, удирдах ажилтны сургалт”-ыг зохион байгууллаа. Сургалтыг “Хөдөлмөр хамгаалал, хүний хөгжлийн төв”-өөс нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй зохион байгуулж, тус төвийн захирал С.Дуламсүрэн, сургалт хариуцсан мэргэжилтэн н.Энхчимэг нар ХАБЭА-н шаардлагыг хэрхэн хангах талаар цогц мэдээлэл, ойлголт өгсөн юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журам, стандартын шаардлага, хэм хэмжээг мөрдөж хэрэгжүүлэх хүрээнд байгууллагад ХАБЭА-н тогтолцоог хэрхэн бүрдүүлэх, тогтолцоог бүрдүүлэгч талуудын эрх, үүрэг, хамтын ажиллагаа нь ажилтныг эрүүл аюулгүй орчинд ажиллуулах нөхцөлийг хангахад ямар чухал болохыг сургалтын үеэр онцоллоо. Аюулгүй ажиллах мэдлэг, дадлага олгох, арга барилд сургах зорилготой тус сургалтаар нийтлэг тохиолддог аюул эрсдэл, тухайн эрсдэлийн үед ямар ажил, арга хэмжээ зохион байгуулах, ажил олгогч, ХАБЭА-н зөвлөл, Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс хэрхэн ажиллах, ХАБ-тай холбоотой зардлыг хэрхэн төсөвлөх, зөв зарцуулах болон шугаман удирдлага, ажилтан, ХАБЭА хариуцсан ажилтан ямар чиг үүргээр ажиллах талаар мэдлэг ойлголт өгч, ажил амьдралд гарч буй үйлдвэрлэлийн ослын тохиолдлуудыг жишээ татаж өгснөөр сургалт өгөөжтэй байв. Сургалтад ИНЕГ-ын даргын зөвлөлийн болон ХАБЭА-н зөвлөлийн төлөөлөл, мөн газрын ХШҮДАА, ИНҮТ-ийн СЭЗТГ, ХАБЭАХ, МТХ, ГТҮШХА, НХҮА, ШХА, ОХЗЛ, НАБХА, НСТ, НМҮА, НХНАА, БУОУНБ, НСЦ, харьяа нэгжүүдийн удирдлага, хүний нөөцийн болон санхүүгийн ажилтнууд, онцгой байдлын харьяа Агаараас эрэн хайх аврах 111-р анги, МИАТ ТӨХК, “Хүннү эйр” ХХК, Онцгой байдлын албаны төлөөлөл нийт 73 хүн хамрагдлаа.