Агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн ажлын хэсгийн Цаг уурын дэд хэсгийн 28 дугаар хурал (Д.Маасүрэн)

2024/08/08




Холбоотой мэдээ

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАР ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА (ICAO)-ЫН СУРГАЛТУУДАД БАГШЛАХ ЭРХТЭЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ БЭЛТГЭХ АНХНЫ ЗААХ АРГАЗҮЙН БАГШТАЙ БОЛЛОО
2024/10/10

Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нисэхийн сургалтын төв нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын сургалтуудыг стандарт, шаардлагын дагуу танхимаар болон сургалтын бусад хэлбэрээр хамгийн бага зардал, өргөн хүртээмжтэй зохион байгуулах, НСТ-ийн үндсэн болон гэрээт багш нарын ур чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилгуудыг тавин ажилладаг. Энэхүү зорилгын хүрээнд НСТ нь 2024 онд анх удаа ICAO-ын сургалтыг заах багш нарыг бэлтгэдэг ICAO-аас гэрчилгээжсэн, багшлах эрхтэй (ICAO-Qualified Instructor) заах аргазүйн багштай боллоо. Ингэснээр иргэний нисэхийн салбарын хэмжээнд ICAO-ийн сургалтыг заах эрхтэй багш нарыг бэлтгэхээс гадна гадаад улс орнуудын багш нарыг бэлтгэх чадамжтай болж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм. Цаашид НСТ-ийн үндсэн болон гэрээт багш нарт ICAO-аас багшид тавигддаг шаардлагыг бүрэн хангуулах үйл ажиллагааг дотооддоо хариуцан зохион байгуулах, олон улсын болон ICAO-ын сургалтуудыг Монгол улсад чанарын өндөр түвшинд зохион байгуулах боломжийг бүрдүүлэн ажиллана.

ИНҮТ “БУЯНТ-УХАА” ОУНБ-ЫН АЭРОДРОМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРХЛЭХ ГЭРЧИЛГЭЭ ЭЗЭМШЛЭЭ
2024/04/08

Иргэний нисэхийн үндэсний төв нь Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийн бэлтгэл ажил, тус төвийн зохион байгуулалтын бүтцэд тус тус нийцүүлэн хариуцлагын төвийг нэгтгэх, иргэний нисэхийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх зорилгоор 2024 онд ИНД-139, ИНД-171, ИНД-172, ИНД-173, ИНД-175 дүрмүүдээр гэрчилгээ эзэмших зорилт тавин ажиллаж байгаа.Тэгвэл энэхүү зорилтын хүрээнд Иргэний нисэхийн үндэсний төв ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт”-ийн дагуу гэрчилгээ эзэмших хүсэлтийг Иргэний нисэхийн ерөнхий газарт хүргүүлж, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас гэрчилгээжүүлэлтийн үзлэг шалгалт, зохион байгуулан, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын аэродромын үйл ажиллагааг эрхлэх гэрчилгээг гардуулан өглөө.