ИНЕГ-ЫН ДЭРГЭДЭХ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2024/08/23

ИНЕГ-ын даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/299 тоот тушаалаар ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн бүрдэлдэхүүнийг шинэчлэн баталж, тус зөвлөлийн даргаар ИНЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатарыг томилсон.

Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Эцэг эхийн зөвлөлийн даргаар ажилласан ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Амарбаясгалан зөвлөлийн тайлан, үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт болон холбогдох баримт бичгүүдийг зөвлөлийн шинэ даргад хүлээлгэн өгч, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа танилцуулан, зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.



ИНЕГ-ын даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/53 тоот тушаалаар ИНЕГ-ын дэргэдэх Эцэг, эхийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн, ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газрын дарга Р.Амарбаясгаланг тус зөвлөлийн даргаар, ХАГ-ын ахлах мэргэжилтэн Н.Замбуулинг зөвлөлийн нарийн бичгийн даргаар, харин зөвлөлийн гишүүдээр ИНЕГ-ын ДАА-ны аудитор А.Мөнх-Эрдэнэ, ЗУГ-ын Э.Золзаяа, ИНҮТ-ийн ЗХНГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Зулцэцэг, СЭЗТГ-ын ахлах нягтлан бодогч Т.Саранчимэг, БУОУНБ-ын Аэродромын хэсгийн дарга С.Булганцэрэн, НХҮА-ны захиргааны ахлах М.Тамир, АБХА-ны үзлэгийн шалгагч О.Билэгтөр, МАБТА-ны мэргэжилтэн Д.Мөнгөнбаяр нарыг томилж байсан юм.

Эцэг эхийн зөвлөлийн дарга Р.Амарбаясгалан зөвлөлийн гишүүдийнхээ хамтаар 2023 онд:

-          Зөвлөлийн санаачилгаар байгууллагын ажилтны 0-16 насны хүүхдийн төрсөн өдрөөр болон тухайн насны хүүхэд өвчилсөн тохиолдолд 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлүүлсэн нь ажилтнуудын талархлыг хүлээсэн ажил болсон.


-          “Монгол-Солонгос соёлын солилцооны хөтөлбөр”-т ИНЕГ, түүний харьяа салбар нэгжийн ажилтнуудын хүүхдүүдээс ахлах ангийн 8 сурагчийг хамруулсан.


-          “Нисэх миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдааныг байгууллагын ажилтнуудын хүүхдүүдийн дунд амжилттай зохион байгуулсан.




-          Мөн “Ажил амьдралын тэнцвэр - хүүхдийн нүдээр” сэдэвт гар зургийн  уралдааныг ИНЕГ, түүний харьяа салбар нэгжээс гадна МИАТ ТӨХК, “НУБИЭ” ХХК, Агаарын тээврийн компаниудын ажилтнуудын хүүхдүүдийн дунд 3 насны ангиллаар амжилттай зохион байгуулсан.



-          Байгалийн түүхийн музейтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, байгууллагын ажилтнуудыг гэр бүлийн хамт тус музейг үнэ төлбөргүй үзэх ажлын зохион байгуулж, ажилтнууд гэр бүлээрээ амралт, чөлөөт уагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг олгосон.

-          Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.6.9-д заагдсан байсан “Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа насанд хүрээгүй хүүхдээ ажлын байран дээр дагуулж ирэхгүй байх” гэсэн заалтыг тус журмаас хасуулсан нь бага насны хүүхэдтэй ажилтнуудад уян хатан шийдвэр болсон.

-          SIMOC буюу “Singapore international math Olympiad challenge ОУ-ын олимпиадад оролцсон ажилтны хүүхдэд байгууллагаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж иржээ.

Харин 2024 онд:

-          Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн “Буянт-Ухаа” салбар цэцэрлэгт хүүхдээ хамруулдаг ажилтнуудад зориулан цаг бүртгэлийн системийн худалдан авалтын захиалгыг холбогдох нэгжид өгч, төхөөрөмжийг тус цэцэрлэгт  байршуулсан. Ингэснээр хүүхдээ хүргэж өгөхдөө ажлын цагаа бүртгүүлэх боломжтой болж, ажилтнууд болон хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажилтнуудын талархлыг хүлээсэн ажил болсон.

-          Нисэхийн спортын цогцолборын үйлчилгээг ажилтны гэр бүлийн гишүүдэд үнэ төлбөргүй болгох; ажилтан “Жаргалант сэргээн засах амралтаар гэр бүлийн хамт 1 жилд 1 удаа /1 хоног/ үнэ төлбөргүй үйлчлүүлдэг болох гэсэн хоёр саналыг удирдлагуудад хүргүүлэн ажилласны үр дүнд ИНҮТ-ийн даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/33 дугаар тушаалаар ИНЕГ, ИНҮТ, түүний харьяа салбар, нэгжийн ажилтнуудын гэр бүлийн гишүүд (эхнэр, нөхөр болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд)-д Нисэхийн спорт цогцолбороос үзүүлж буй усан спорт, сургалтын үйлчилгээнд 50-70 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх, ажилтны ЕБС-ийн хүүхдүүдийг сагсан бөмбөг, гар бөмбөгийн дугуйланд үнэ төлбөргүй хамруулахаар шийдвэрлүүлсэн.

-          2024 оны 5 дугаар сард ИНҮТ-ийн ажилтны ҮЭ-ийн хороонд Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа  байгууллагуудад 2024-2026 онд  хэрэгжүүлэх  хамтын гэрээ-нд  “Эх хүүхэд хамгааллын бодлого” гэсэн тусгай хэсгийг оруулсан явдал нь тухайн хамтын гэрээний нэгэн шигтгээ болсон.

ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаа, ажилтнууд болон тэдгээрийн гэр бүл, хүүхдүүдэд чиглэсэн бодлого шийдвэрийг үнэлж, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс өнгөрсөн онд тус зөвлөлийг Хан-Уул дүүргийн “Тэргүүний эцэг эхийн зөвлөл”-өөр шалгаруулсан нь ИНЕГ-ын 2023 оны онцлох ажлаар нэрлэгдсэн юм.





Холбоотой мэдээ

AVIATION WEEKLY LI
2023/12/05

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн энэ долоо хоногийн дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү. Өнөөдрийн дугаараас та: - Монгол Улс, АНЭУ хооронд харилцан визгүй зорчих, шууд нислэг үйлдэх санамж бичиг байгууллаа - ИНЕГ-ын дарга Казахстан Улсын нисэхийн захиргааны төлөөлөгчидтэй уулзлаа - Авлигатай Тэмцэх Газраас ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнуудад сургалт орлоо - ОХУ-тай нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар ярилцлаа - “Нисэх буудлын аюулгүй байдал” сэдэвт сургалтад ИНҮТ-ийн 20 ажилтан амжилттай хамрагдлаа - Нисэх дартс зөвлөлөөс самбар бэлэглэлээ - Хүннү Эйр ХХК Бээжин чиглэлд хуваарьт нислэг үйлдэж эхэллээ - Аэромонголиа ХХК Tapatrip-тэй хамтран ажиллах гэрээ үзэглэлээ - Луис Филипп Де Оливейра ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ - Virgin Atlantic компани анх удаа эко түлш ашиглан нислэг үйлдлээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.  

ИНҮТ ИНД-173 ДҮРМЭЭР ГЭРЧИЛГЭЭЖСЭН ХЭРЭГЛЭЛИЙН НИСЛЭГИЙН ЖУРМЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА БОЛЛОО
2024/03/29

ИНЕГ-ын НААХЗА-ны Агаарын навигацийн хяналтын хэлтэс нь ИНД 173-ын хүрээнд гэрчилгээжүүлэх үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэсний дагуу Иргэний нисэхийн үндэсний төвд Хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээг олголоо.ИНД 173 дүрмээр гэрчилгээ эзэмшигч нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх нисэх буудлуудад хэрэглэлийн нислэгийн журмыг зохиох, гэрчилгээжүүлэх, засвар өөрчлөлт оруулах ажлыг хийж гүйцэтгэдэг ба дүрмийн дагуу уламжлалт болон үзүүлэлтэд тулгуурласан навигаци ашигласан Нисэн ирэх хэрэглэлийн нислэгийн журам, Нисэн гарах хэрэглэлийн нислэгийн журам, Ойртолт үйлдэх хэрэглэлийн нислэгийн журам, Ил харааны нислэгийн журам зэрэг журмуудыг зохиодог байна.

НСҮАХХ-ИЙН БАЙЦААГЧ М. ТҮВШИНЖАРГАЛЫН “ БҮХЭЭГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧИЙН ОНОЛ’’ СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТАНД ХАМРАГДСАН ТАЙЛАН
2023/11/30

1.ЕрөнхийИНЕГ-ын даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/51 тоот тушаал, баталсан удирдамжийн дагуу Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын  Иргэний нисэхийн ерөнхий газраас  2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 4-ний өдрийн хооронд зохион байгуулагдсан “ Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн онол” сэдэвт сургалтанд зайнаас цахимаар амжилттай хамрагдлаа.2.Сургалтын явц , хамрагдсан байдалОгноо: 2021 он 06-р сарын 01-04 , Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар , цахим хэлбэрээр (Webex Messenger with Chrome)Сэдэв: “ Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн онол”Багшилсан бүрэлдэхүүн: Sue AdairИх Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын  Иргэний нисэхийн ерөнхий газрын зөвлөх багшСургалтад нийт 6 орны 9 хүн хамрагдлаа. Сургалтыг зохион байгуулагч болон багшийн зүгээс шаардлагатай баримт бичиг, гарын авлага, дасгал ажлын материалаар бүрэн хангасан.3.Cургалтын зорилгоАгаарын хөлгийн бүхээгийн аюулгүй ажиллагаанд хяналт, шалгалт хийж гүйцэтгэх мэргэшүүлэх хөтөлбөрийн хүрээнд мэдлэг, ур чадварыг эзэмших.Энэхүү сургалтын сэдэв, агуулгын хүрээнд мэдлэгээ бататгах, бусад орны Агаарын хөлгийн бүхээгийн үйл ажиллагаа болон сургалттай холбоотой олон улсын хууль дүрэм, гарын авлага зааварчилгаа, хяналтын үйл ажиллагааны талаар туршлага судлах.Иргэний нисэхийн олон улсын байгууллагаас Бүхээгийн үйл ажиллагаа хариуцсан байцаагчийн мэргэшил, ур чадварт тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангах, сургалтын агуулгын хүрээнд шинээр мэдлэг, дадлага туршлага олж авах, мөн бусад орны туршлага судлах4.Сургалтанд ашиглагдсан бичиг баримтууд:European Aviation Safety Agency (EASA)- Basic Regulation Structure and AnnexesEASA Aircrew Regulation – 1178/2011 – Part MED- Part ARA- Part CCEASA Air Operations Regulation – 965/2012 – Annex III – Part ORO – Part ORO.GEN– Part ORO.AOC– Part ORO.MLR– Part ORO.SECEASA Air Operations Regulation – 965/2012 – Annex IV – Part CAT – Annex IV – Part CAT.GEN– Annex IV – Part CAT.OP.MPA– Annex IV – Part CAT.IDE.A5.Сургалтын агуулга, сэдэв.Энэхүү цахим сургалтаар Бүхээгийн аюулгүй үйл ажиллагаатай холбоотой ИКАО болон Европын холбооны улсын Иргэний Нисэхийн хууль эрх зүй /EASA/ , үзлэг шалгалт аудит хийх онолын мэдлэгийг олгосон болно.Сургалт нь дараах сэдвүүдийг хамарсан.Үүнд:Агаарын хөлгийн бүхээгийн үйл ажиллагаа болон сургалттай холбоотой олон улсын хууль дүрэм, гарын авлага, зааварчилгаа, Европын холбооны улсын /EASA/ хууль эрх зүй;Бүхээгийн ажилтнуудын сургалтын байгууллагыг баталгаажуулах;.Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн үүрэг;Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналт шалгалт;Агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх, нислэгийн өмнөх яриа, нислэгийн үеийн болон агаарын хөлөгт хийх үзлэг, перроны үзлэг шалгалт, үйл ажиллагааны зааврын хяналт, сургалтын бүртгэл зэрэг үзлэг шалгалтын бэлтгэл ажиллагаа, гүйцэтгэх аргачлалын талаар;Аюулгүй ажиллагааны Аудит хийх техникийн ур чадвар олгох;Нислэгийн өмнөх мэдээлэл, бүхээгийн зарлан мэдээлэл, онолын болон дадлагын сургалтууд зэргийг хэрхэн үнэлэх талаар;Баримт бичиг – Аудит, үзлэг шалгалтын шалгах хуудсыг хэрхэн ашиглах талаар;Үл нийцэл илрүүлэх, ажиглах болон байцаагчийн дүгнэлт, тайлан боловсруулах.         6.Дадлага хичээлийн сэдэв:Дадлага хичээл 1:Зорчигчийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа карт/Passenger Safety CardДадлага хичээл 2:Талбай үзлэг шалгалт/Ramp checkДадлага хичээл 3:Бүхээгийн ажилтаны нислэгийн өмнөх зөвөлгөөн брифинг/ Cabin Crew Pre-flight BriefingДадлага хичээл 4:Бүхээгийн ажилтаны сургалт/Cabin Crew TrainingДадлага хичээл 5:Гал болон утаатай тэмцэх сургалтын аудит/Audit of Fire and Smoke TrainingДадлага хичээл 6:Нислэгийн өмнө зорчигчдод мэдээлэл өгөх/Passenger Pre-flight Safety Announcement           7.ДүгнэлтСургалтын үр дүнд Иргэний нисэхийн олон улсын байгууллагаас Бүхээгийн үйл ажиллагаа хариуцсан байцаагчийн мэргэшил, ур чадварт тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангаж, сургалтанд хамрагдсан гэрчилгээ авсан болно.Тайлан бичсэн:                                  НСҮАХХ-н байцаагч  М. Түвшинжаргал