AVIATION WEEKLY LXXXII

2024/08/27


Холбоотой мэдээ

АЖЛЫН БАЙРАН ДЭЭР ХАРААГАА ХЭРХЭН ХАМГААЛАХ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
2024/11/15

Нисэхийн сургалтын төвөөс ээлжит “Мэдээллийн цаг” арга хэмжээг өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд зохион байгууллаа. Энэ удаад "Ажлын байран дахь хараа хамгаалал, хараа зүйн зөвлөгөө" сэдвийн хүрээнд "Ихэр Талст" эмнэлгийн нүдний эмч Ц.Хаш-Эрдэнэ, Ц.Хашчулуун нар мэдээлэл өглөө.Мэргэжлийн эмчид нүдээ хэзээ үзүүлэх вэ? Хэрэв таны нүд эрүүл бол жилд 1 удаа, нүдний ямар нэг төрлийн өвчтэй эсвэл чихрийн шижин, артерийн даралт ихсэх өвчтэй бол 6 сар тутам, харин нүдэнд ямар нэг таагүй мэдрэмж төрөх, эсвэл нүдний гэмтэл авсан тохиолдолд тухай бүр яаралтай нүдний эмчид хандахыг зөвлөж байна.Мөн ажлын байран дээрээ хамгаалалтын шил тогтмол зүүж хэвшсэнээр ажлын байран дахь нүдний гэмтлийн 9/10 нь урьдчилан сэргийлэгдэх боломжтой гэдгийг хэллээ.Танхимын мэдээллийн дараа ажилтнуудад нүдний даралт үзэх, хараа шалгах зэрэг эмчийн үзлэг хийн, хараа зүйн зөвлөгөө өгч, нүдний шил хийх зэрэг үйлчилгээ үзүүллээ.Жил бүрийн 10 дугаар сард “Хараа хамгаалах дэлхийн өдөр” тохиодог. Өнгөрсөн жил “Ажлын байранд нүдээ хайрлая” уриан дор явагдсан бол энэ жил “Хүүхдүүд ээ, Нүдээ хайрлая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ТРАНЗИТ ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙН ТАЛААР НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦЛЭЭ
2024/05/15

МИАТ ТӨХК Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатар хотоор дамжих транзит зах зээлийг хөгжүүлэх, бойжуулах зорилгоор "ТРАНЗИТ МОНГОЛИА" нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт ЗТХЯ, БОАЖЯ, ИНЕГ, Гадаадын иргэн харьяатын газар, агаарын тээвэрлэгчид, хил, гааль, зочид буудал, аялал жуулчлалын холбоодын төлөөлөл оролцож транзит цогц үйлчилгээг бий болгох, хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг асуудлаар ярилцлаа. Энэ үеэр МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Мөнхтамир “МИАТ ТӨХК болон олон улсын агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаниуд хамтран, хоорондын нислэгээ уялдуулснаар транзит нислэгийн үйлчилгээнээс орлого нэмэгдэж, бусад төрлийн бизнесүүд хөгжих боломжтой. Монгол Улсын агаарын тээврийн зах зээл хумигдмал, хязгаарлагдмал байдаг нь үнэн. Жишээ нь улирлаас шалтгаалж агаарын зорчих урсгал тогтмол биш. Үүнийг тэнцвэржүүлэх зорилгоор өвөл Баруун Европ-Зүүн өмнөд Азийн хооронд чиглэх зорчигчдыг транзит нислэгээр хүлээн авах, цаашлаад шинээр нээх АНУ руу хийх шууд нислэгийг холбовол үйл ажиллагааг жилийн дөрвөн улирлын турш тэнцвэртэй байлгаж, агаарын тээврийн салбараа хөгжүүлэх шинэ боломж нээгдэнэ. Түүнчлэн аялал жуулчлалын салбарт суудлын тоо хүрдэггүй байсныг шийдэж, зочид буудал, бусад үйлчилгээний улирлын хамаарал нь буурах, эдийн засаг тэр хэмжээгээр тэлэх боломжтой. Нэг үгээр бид өөрт байгаа хязгаарлагдмал зах зээлд өрсөлдөх биш Монголын агаарын тээврийн компаниуд хамтраад дэлхийн агаарын тээврийн салбарт өрсөлдөх боломж нээгдэнэ. Ингэснээр үйл ажиллагаагаа тэлж, тэр хэмжээгээр онгоцны тоог хүссэнээрээ нэмэх боломж бүрдэнэ” хэмээв.

“Зорчигчийн урьдчилсан мэдээлэл (API), зорчигчийн нэрийн бүртгэлийн (PNR) мэдээллийн нэг цонхны үйлчилгээний гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
2025/05/12

Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ), Зорчигчийн мэдээллийн төв (ЗМТ) болон Олон улсын SITA компанитай хамтран “Зорчигчийн урьдчилсан мэдээлэл (API), зорчигчийн нэрийн бүртгэлийн (PNR) мэдээллийн нэг цонхны үйлчилгээний гэрээ”-нд 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гарын үсэг зурлаа.Энэхүү гурван талт олон улсын гэрээ нь Монгол Улсын хилийн аюулгүй байдал, зорчигчийн мэдээллийн удирдлагын чадавхыг сайжруулахад чиглэсэн бөгөөд уг гэрээний хүрээнд ЗМТ нь дэлхийн 60 гаруй улсын засгийн газар, агаарын тээврийн байгууллагуудтай хамтран ажилладаг SITA компанийн аюулгүй мэдээллийн сувгаар дамжуулан Агаарын Зорчигчийн урьдчилсан мэдээлэл (API) болон Зорчигчийн нэрийн бүртгэл (PNR)-ийн мэдээллийг нэгтгэн хүлээн авах боломж бүрдэж байна. Тус гэрээ нь Иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын “Агаарын тээврийг хялбаршуулах” Хавсралт 9-ийн шаардлагыг биелүүлэх, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн олон улсын терроризм болон хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тогтоолууд, мөн Засгийн газрын 2021 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Агаарын тээврийг хялбаршуулах журам”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байна.   ----oOo----