“ТОРГОНЫ ЗАМ-2024” ОЛОН УЛСЫН БАРТААТ ЗАМЫН АВТО РАЛЛИ УРАЛДААНЫ ЗАХИРАЛ В.Г.ЧАГИН ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ТАЛАРХАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

2024/09/06

Монгол Улс, ОХУ-ын нутаг дэвсгэрийг дамнасан “Торгоны зам-2024” /Silk Way Rally/ олон улсын бартаат замын авто ралли уралдаан 2024 оны 07 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд манай улсад амжилттай болж өндөрлөсөн.

Бартаат замын тэсвэр тэвчээрийн шалгуур, эр зоригийн энэхүү уралдааныг 2009 оноос хойш зохион байгуулж байгаа юм.  Монгол орны нутаг дэвсгэрийг дамнан хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан энэ удаагийн уралдаан нь ОХУ-ын Томск хотоос эхэлж, Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор нэвтрэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн газар нутгийг дайрч, Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд барианд орох маршрутаар нийт 5500 орчим км замыг туулахаар зохион байгуулагдсан юм.

Уралдаан зохион байгуулахтай холбоотойгоор ИНЕГ, ИНҮТ-өөс ИНҮТ-ийн ҮҮГ-ын дарга Г.Мөнгөнхуягаар ахлуулсан ажлын хэсэг гарч, уралдааны зохион байгуулалтад амжилттай оролцож ажилласан. Ажлын хэсгийн зүгээс улсын хилээр нэвтрэн орох, гарах нислэг, дотоодод нислэг үйлдэх хүсэлтийг “Silk way rally компаниас холбогдох формын дагуу гаргуулан авч, нислэгийн зөвшөөрлийг олгох, уралдааны явцад агаарын хөлгүүд, нисдэг тэрэгний нислэг үйлдэх маршрутын дагуу агаарын зайг бүсчлэн хязгаарлалттай бүсээр тогтоож, холбогдох NOTAM мэдээг зарлуулах, уралдааны үеийн нислэгийн дэлгэрэнгүй төлөвлөлтийг гаргуулан авч, үйл ажиллагааны төлөвлөлтөд ашиглах зэргээр зохион байгуулалтад амжилттай оролцон ажилласан байна.

Мөн уралдааны нислэгийн үйл ажиллагааг зохион байгуулах штабБуянт-Ухаа ОУНБ-д байрлан ажиллаж, 2024 оны 07 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд тус нисэх буудалд олон улсын нислэгийн үйл ажиллагааг зохион байгуулж, уралдааны зохион байгуулагч, оролцогчдын нийт 400 орчим зорчигчийг ОХУ-ын Москва, Новосибирск, Бегишево нисэх буудал руу тээвэрлэсэн байна.

“Торгоны зам-2024олон улсын бартаат замын авто ралли уралдааныг зохион байгуулахад хамтран ажиллаж, амжилттай ажилласанд талархал илэрхийлж, тус уралдааны захирал ноён В.Г.Чагин ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, ИНҮТ-ийн ҮҮГ-ын дарга Г.Мөнгөнхуяг, НХНАА-ны Ерөнхий инженер Б.Цогоо нарт талархал хүргүүллээ.

“Торгоны зам-2024” уралдаанд 278 тээврийн хэрэгсэл, оролцогч сонирхогч 752 хүн Монгол Улсад ирсэн бөгөөд уралдаанд 30 орны 111 тээврийн хэрэгсэл уралдаж оролцжээ. Монгол Улсаас тус уралдааны нислэгийн ажиллагаанд Геосан, Skyjet компанийн 2 агаарын хөлөг, 3 нисдэг тэрэг оролцсон. Харин ОХУ-аас 1 агаарын хөлөг, 2 нисдэг тэрэг оролцсон байна.















Холбоотой мэдээ

“МИАТ” ТӨХК АНУ-ЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН ГАЗРЫН АУДИТ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ АВЛАА
2024/12/12

Монгол Улсаас АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар АНУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газар “FAA” FAR-145 дүрмийн дагуу аудит шалгалтад амжилттай шалгуулж, тэнцлээ. АНУ-ын нислэгийн аюулгүй ажиллагаа, техникийн үйл ажиллагааны чанар, стандартыг бүрэн хангасан агаарын тээвэрлэгч болсноор “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагааны цар хүрээ тэлж, АНУ-ын зах зээлд гарах, тус улсад бүртгэлтэй агаарын хөлгүүдэд засвар үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болж буй юм.  

“ЧӨЛӨӨТ АГААРЫН ЗАЙ” ОЛОН УЛСЫН ФОРУМД ТАВИГДСАН ИЛТГЭЛҮҮД
2023/11/15

Илтгэл 1 Сэдэв: “Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр” Илтгэгч: Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд   Илтгэл 2 Сэдэв: “Монгол Улсын агаарын тээврийн либералчлал” Илтгэгч: Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа   Илтгэл 3 Илтгэгч: Иргэний нисэхийн ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл Сэдэв: “Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээ”   Илтгэл 4 Илтгэгч: Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн бүсийн дэд төвийн нислэгийн хөдөлгөөний менежментийн мэргэжилтэн Хюк Жин Квон Сэдэв: “Чөлөөт агаарын зайн тодорхойлолт, үйл ажиллагааны талаарх ерөнхий ойлголт, хандлага”   Илтгэл 5 Илтгэгч: Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны Хойд Азийн бүсийн төвийн нислэгийн аюулгүй ажиллагааны менежер Бин Хү Сэдэв: “Чөлөөт агаарын зайн нислэгийн төлөвлөлт ба үйл ажиллагаа”   Илтгэл 6 Илтгэгч: Европын агаарын навигацийн аюулгүй ажиллагааны байгууллага /Eurocontrol/-ын Агаарын зайн зохион байгуулалтын газрын дарга Тихомир Тодоров Сэдэв: “Европын нислэгийн үйл ажиллагааны шаардлагад нийцсэн нислэгийн хөдөлгөөний менежментийн систем”   Илтгэл 7 Илтгэгч: Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны нислэгийн аюулгүй ажиллагаа хариуцсан дэд захирал Прашант Сангликар Сэдэв: “Ази, Номхон далайн бүсийн чөлөөт агаарын зайн хэрэгжилт, хэрэглэгчийн байр суурь”   Илтгэл 8 Илтгэгч: Индонези улсын Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын Агаарын навигацийн төлөвлөлт, хөгжлийн газрын дэд дарга Сетио Анггоро  Сэдэв: “Чөлөөт агаарын зайн менежмент ба нислэгийн удирдагчдын сургалт, хөгжил”   Илтгэл 9 Илтгэгч: Испани Улсын агаарын навигацийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “INDRA” компанийн мэргэжилтэн Хосе Мариа Сепулведа Гонзалез Сэдэв: “Чөлөөт агаарын зайд ашиглагдах техник технологийн шийдэл”   Илтгэл 10 Илтгэгч: Франц улсын агаарын навигацийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “THALES” компанийн Бизнес хөгжлийн газрын захирал Брисе Флеури  Сэдэв: “Чөлөөт агаарын зайд ашиглагдах техник технологийн шийдэл”