ИНҮТ-ийн ХАХ-ээс зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн
цаг” арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэ удаад БНХАУ-ын “ROC Aviation” компанийн
мэргэжилтнүүд “Нисэх буудлын хөгжлийн чиг хандлага” сэдвээр нийт ажилтнуудад
мэдээлэл хийлээ.
“ROC Aviation” компани нь БНХАУ-д “Нэг бүс, нэг
зам” санаачилгын хүрээнд “ногоон” нисэх буудлын чиглэлээр цогц үйлчилгээ
үзүүлдэг цорын ганц компани юм. Тэр дундаа Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын зөвлөмж, шаардлагад нийцсэн хүлэмжийн хийн
ялгаралгүй нисэх буудал бий болгох чиглэлээр зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйл
ажиллагаа явуулдаг байна.
Тус компанийн гүйцэтгэх захирал ноён Ли Вей энэ
үеэр “Манай компаниас ногоон нисэх буудал, ухаалаг нисэх буудал зэргээр мэргэшсэн
мэргэжилтнүүд Монгол Улсад ирсэн. Манай баг сүүлийн 2 өдөр ИНҮТ-ийн нислэг үйлдвэрлэлийн
нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын
талаар нарийвчилсан судалгаа хийлээ. Бидний зүгээс БУОУНБ-ыг хүлэмжийн хийн
ялгаралгүй, нисэх буудлын чиглэлийн сургалт судалгааны төв болгон хөгжүүлэх
саналыг дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, Ази тивийн ногоон нисэх буудлын жишиг
болгоход бидний зүгээс ТЭЗҮ боловсруулах, төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах
бүрэн боломжтой” гэсэн юм.
“Мэдээллийг
цаг”-ийн үеэр ажилтнуудад ногоон нисэх буудал, ухаалаг нисэх буудлыг хэрхэн
хөгжүүлэх талаар танилцуулга үзүүлж, сонирхсон асуултад хариулт өглөө.
“ROC Aviation” компанийн мэргэжилтнүүд маргаашаас
эхлэн 2 хоног Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудалд ажиллах юм.
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 10 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 40 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 52.5 хувь нь ашиг сонирхлын зөрчлийн талаар байх бөгөөд тендер, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 156 дуудлага хүлээн авчээ.Тус албанаас “Хүүхдийн шударга байдлын 2024 оны судалгаа”-ны ажилд одоогийн байдлаар аймаг, нийслэл, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1905 сурагч, 326 эцэг, эх, 250 багшийг хамруулаад байна.Эх сурвалж. Авлигатай тэмцэх газар
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Системийн аварга шалгаруулах спортын тэмцээн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шатрын төрлөөр эхэлсэн. Спортын 7 төрөлт тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2024.05.09/ Нисэхийн спорт цогцолборт амжилттай боллоо.Системийн аваргын цомын төлөөх тус тэмцээнд ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба нэгжүүд, агаарын тээвэрлэгчид болон нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч нийт 28 байгууллагын 900 гаруй тамирчин оролцож байна.Нээлтийн эхэнд ИНЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл, ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр нар баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Китанака Такэфуми, тус компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Лхагвадорж Системийн аваргын шилжин явах цомыг албан ёсоор хүлээлгэн өгч байрлуулав.ИНҮТ-ийн дэргэдэх “THE FALCONS” хамтлагийн хөгжимчин, ГТҮШХА-ны Дэд бүтэц, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн Д.Батзоригийн үг, ая “Нисэхийн тамирчид” дууг тус хамтлаг нээлтийн үеэр дуулж, анх удаа олны хүртээл болголоо. Мөн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн уралдаанд удаа дараа амжилттай оролцож, 2024 онд Хан-Уул дүүрэг болон Нийслэлийн аварга багаар тодорч, улсын уралдаанд оролцох эрхийн эзэд болсон Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн харьяа “Буянт-Ухаа” салбар цэцэрлэгийн бяцхан сурагчид гимнастикийн үзүүлбэрээрээ тамирчин ах эгч нартаа бэлэг барьсан юм.Тэмцээний эхний өдрөөс буюу 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдрүүдэд шатар, ширээний теннис, дартс, усанд сэлэлтийн тэмцээн явагдаж, шилдгүүдээ тодруулсан. Харин одоо сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөгийн тэмцээнүүд үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд 5 дугаар сарын 22-ны өдөр өндөрлөнө.Иргэний нисэхийн салбарын нийт ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багийн ажиллагааг сайжруулах зорилготой тус тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр “МИАТ” ТӨХК ажиллаж байна.Тэмцээнд оролцож буй нийт баг тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.