БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛС
Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар, Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO) хамтран зарласан “Next Generation Aviation Professionals” тэтгэлэгт хөтөлбөрт 35 хүртэлх насны, менежментийн дунд түвшний ажилтнаар ажиллаж буй залуусыг урьж байна.
Сингапурын нисэхийн академид 2024-2025 онд зохион байгуулагдагдах уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй, шаардлага хангасан нэг ажилтныг ИНЕГ-аас нэгдсэн журмаар тодорхойлж, ICAO-ийн сонгон шалгаруулалтад оролцох мэдээлэл олгох зорилгоор та бүхэнд энэхүү зарыг хүргүүлэв.
Тэтгэлэгт хөтөлбөрийн нөхцөл болон тавигдах шаардлага:
Тэтгэлэгт хөтөлбөр нийт 6 долоо хоног үргэлжлэх бөгөөд эхний долоо хоногт Сингапурын нисэхийн академийн Нисэхийн менежментийн сургуульд зохион байгуулагдах суурь хөтөлбөрт хамрагдаж, дараагийн долоо хоногт өөрөө сонгон суралцах хөтөлбөрөөр үргэлжлэх /тус академийн Нисэхийн менежментийн сургууль, Аюулгүй байдал, Аюулгүй ажиллагааны сургууль, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний сургуулиудын хөтөлбөрүүдээс сонголт хийнэ/ бөгөөд эцэст нь Сингапурын нисэхийн академи, эсвэл тус улсын аль нэг авиа компанид 4 долоо хоногийн турш дадлага хийх боломж олгоно.
Тэтгэлэгт хөтөлбөрт багтсан зардлууд:
Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлтэй ажилтнуудад тавигдах ерөнхий шаардлага:
Бүрдүүлэх материал:
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:
Сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлт гаргагчдын материалыг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх
хугацаанд Нисэхийн сургалтын төвийн 205 тоот өрөөнд хүлээн авна.
Ирүүлсэн материалд тухайн сургалтын суралцагчид тавигдсан шалгуурын дагуу
сонгон шалгаруулалт хийж, удирдлагад танилцуулна.
·
Асууж тодруулах зүйл байвал zoljargal.a@mcaa.gov.mn болон
ажлын өдрүүдэд, ажлын цагаар 71-283314, 88644600, 99177981 утсаар холбогдон
мэдээлэл авна уу.
·
Тэтгэлэгт сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг https://caas.gov.sg/saa/fellowships вэб
хуудаснаас авна уу.
Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээг анх удаа 5 жилээр сунгалаа- Агаарын тээврийн салбарт транзит тээврийг хөгжүүлэх боломжийн талаар нээлттэй хэлэлцлээ- Үлгэр жишээ хос гэр бүлийн үнэ цэнийн талаар сургамж хайрлалаа- Нисэхийн түүхийн музейд “мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг боллоо- “Чонжү-Улаанбаатар-Чонжү” чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ- Шинэ нисэх буудлын ногоон байгууламжийг нэмэгдүүллээ- Иргэний нисэхийн салбарынхан “тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд нэгдлээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр (CASP-AP)-ийн гишүүн орнуудын техник, үйл ажиллагааны 11 дүгээр (11th ATOM) ээлжит хурал”-ыг 2025 оны 02 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэ удаагийн хуралд дээрх хөтөлбөрийн гишүүн 10 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд төлөөлөгчид иргэний нисэхийн аюулгүйн хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Тус хурлаар Сингапур, Тайланд, Филиппин зэрэг улсуудын аюулгүйн хамгаалалт, агаарын тээврийг хялбаршуулах болон аюулгүйн хамгаалалтын соёлыг сайжруулах чиглэлээр туршлага судлах танилцуулга хийгдсэн бол тус хурлыг зохион байгуулагч CASP-AP болон Нисэх буудлуудын холбооноос танилцуулсан нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүсэд үйлдэгдэж болох халдлага, хүнгүй нисэх төхөөрөмжийн халдлагаас сэргийлэх чиглэлээр хийгдсэн танилцуулгууд хуралд оролцогчдын сонирхлыг ихээхэн татсан байна. Хурлыг Монгол Улсад зохион байгуулснаар Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн талаарх сургалтад аюулгүйн хамгаалалтын ажилтнуудыг түлхүү оролцуулж, олон улсын туршлага судлах боломж олгохоос гадна оролцогч төлөөлөгчидтэй санал солилцож, иргэний нисэхийн аюулгүйн хамгаалалтын чиглэлээрх Монгол Улсын өнөөгийн түвшнийг тодорхойлох, олон улсын мэргэжилтнүүдээс холбогдох заавар, зөвлөмж авах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан нисэхийн салбарын тухай өгүүлэх олон ангит кино хийхээр бэлтгэж байгаа билээ. Тэгвэл энэ кино зохиолд таны эргэн тойронд болж өрнөсөн сонирхолтой үйл явдлууд, түүх, дурсамжаасаа багтаах боломж нээгдлээ. Та бүхний илгээсэн түүхээс кино зохиолд орохоор шалгарсан түүхүүдэд Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын нэрэмжит шагнал гардуулна. Нисэх хүчин үүсэж хөгжсөн түүхт 100 жилийн ойд зориулсан кинонд өөрийн хувь нэмрээ оруулан, сонирхолтой түүхүүдээсээ та доорх постер дээр байрлах утас, имэйл хаягаар холбогдон хуваалцаарай. Хугацаа: 2024.01.25-ны өдрөөс 2024.01.31-ны өдөр хүртэл хүлээн авна. Холбоо барих: 86063636 (Б.Алтанзул) - altanzul.b@mcaa.gov.mn 99931267 (Ч.Энхжаргал) - enkhjargal.ch@mcaa.gov.mn 89117531 (Б.Пүрэвсүрэн) - purevsuren.b@mcaa.gov.mn