Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, түүний харьяа салбар нэгжүүд болон иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын ажилтнуудын дундах 3х3 Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 20 баг, эмэгтэй 4 баг хурд хүчээ сорин өрсөлдлөө.
Тэмцээний дүнгээр:
Эрэгтэй:
1-р байр НУБИЭ
2-р байр НАБХА
3-р байр НХНАА
Эмэгтэй:
1-р байр ИНҮТ
2-р байр НУБИЭ баг шалгарлаа.
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Чөлөөт агаарын зай” олон улсын форум хоёр дахь өдрөө “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд үргэлжилж байна. Өнөөдрийн форумд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Европын агаарын навигацийн аюулгүй ажиллагааны байгууллага /Eurocontrol/-ын төлөөлөгчид, гадны улс орнуудын агаарын тээвэрлэгч компаниудын төлөөлөл болон Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын хамт олон оролцож байна. Форумын эхэнд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа үг хэлж, форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Форумын 2 дахь өдөр дараах илтгэлүүд танилцуулагдлаа. Илтгэл 1 Сэдэв: “Чөлөөт агаарын зайн тодорхойлолт, үйл ажиллагааны талаарх ерөнхий ойлголт, хандлага” Илтгэгч: Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн бүсийн дэд төвийн нислэгийн хөдөлгөөний менежментийн мэргэжилтэн Хюк Жин Квон Илтгэл 2 Сэдэв: “Европын нислэгийн үйл ажиллагааны шаардлагад нийцсэн нислэгийн хөдөлгөөний менежментийн систем” Илтгэгч: Европын агаарын навигацийн аюулгүй ажиллагааны байгууллага /Eurocontrol/-ын агаарын зайн зохион байгуулалтын газрын дарга Тодоров Тихомир Илтгэл 3 Сэдэв: “Чөлөөт агаарын зайн менежмент ба нислэгийн удирдагчдын сургалт, хөгжил” Илтгэгч: Индонези улсын Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын Агаарын навигацийн төлөвлөлт, хөгжлийн газрын дэд дарга Сетио Анггоро Илтгэл 4 Сэдэв: “Чөлөөт агаарын зайн нислэгийн төлөвлөлт ба үйл ажиллагаа” Илтгэгч: Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны Хойд Азийн бүсийн төвийн нислэгийн аюулгүй ажиллагааны менежер Бин Хү Илтгэл 5 Сэдэв: ”Чөлөөт агаарын зайд ашиглагдах техник технологийн шийдэл”Илтгэгч: Испани Улсын агаарын навигацийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “INDRA” компанийн төлөөлөгч Жан Чи