АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 40 өргөдөл, гомдол хүлээн авав

2024/10/16

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 10 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 40 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 52.5 хувь нь ашиг сонирхлын зөрчлийн талаар байх бөгөөд тендер, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 156 дуудлага хүлээн авчээ.

Тус албанаас “Хүүхдийн шударга байдлын 2024 оны судалгаа”-ны ажилд одоогийн байдлаар аймаг, нийслэл, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1905 сурагч, 326 эцэг, эх, 250 багшийг хамруулаад байна.

Эх сурвалж. Авлигатай тэмцэх газар

Холбоотой мэдээ

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ROUTES ASIA-2024 АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО
2024/03/05

Ази Номхон далайн бүс нутгийн агаарын тээврийн шинэ чиглэл, урсгалыг хөгжүүлэх зорилготой ROUTES ASIA-2024 арга хэмжээ энэ оны 02 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Малайз улсын Лангкави хотод зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Ази Номхон далайн бүс нутгийн 600 гаруй агаарын тээвэрлэгчид, нисэх буудлууд, аялал жуулчлалын компаниуд оролцсон бөгөөд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2 дахь удаагаа амжилттай оролцлоо. Агаарын тээврийн салбар дахь эрэлт хэрэгцээ, түүнийг хангахад тулгамдаж буй асуудлууд, цар тахлын дараах бүс нутгийн хөгжлийн хандлага болон зорчигчийн урсгал, нислэгийн шинэ чиглэлүүдийн талаарх хэлэлцүүлэг яриа өрнүүлж, агаарын тээвэрлэгчид, нисэх буудлууд болон олон улсын агаарын тээврийн холбогдох байгууллагууд харилцан мэдээллээ солилцсон өндөр ач холбогдолтой уулзалт арга хэмжээ болж өндөрлөлөө. Өнгөрсөн жилийн хувьд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь 5 сая хүртэлх зорчигч хүлээн авах хүчин чадалтай шилдэг 5 нисэх буудлын нэгээр шалгарч байсан юм.

AVIATION WEEKLY LXXI
2024/05/08

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Энэ удаагийн дугаараас та:- БНСУ-ын “AERO K AIRLINES” компанид гэрчилгээ олголоо- Изинис Эйрвэйз ХХК “IATA”-ны гэрчилгээ авлаа- Орон нутгийн нисэх буудлын ажилтнууд туршлага солилцож байна- Үйлдвэрчний эвлэлийн хороодтой уулзалт хийлээ- М Банк иргэний нисэхийнхэнтэй хамтарч ажиллах боломжийг эрэлхийлж байна- Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аварцгаая өдөрлөгт 87 ажилтан оролцлоо- Системийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн төрөлд шилдэгээ тодрууллаа зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.