ОРЧУУЛГЫН МЭДЭЭ

2024/10/30


Холбоотой мэдээ

АНУ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ИНЕГ АНУ-ЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗАХИРГАА ХООРОНД ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
2024/04/26

Монгол Улсаас АНУ руу үйлдэх шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр /2024.04.26 “Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт, мэдээлэл болон түүнд хамаарах АНУ-ын аюулгүй байдлын эмзэг мэдээлэл солилцох тухай гэрээ”-г Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа болон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргааны дэд дарга Гари Ренфроу нар байгууллаа. Энэхүү гэрээг байгуулснаар хоёр улс нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт, мэдээллийг харилцан солилцох хүрээг тогтоож байна. Мөн Олон улсын иргэний нисэх, тээврийн аюулгүй байдлын системд учирч болзошгүй аюул заналхийллийг илрүүлэх, тус тусын нисэхийн болон тээврийн аюулгүй байдлын тогтолцоо, дүрэм журам, үйл ажиллагааг сайжруулахад солилцсон туршлага, баримт, мэдээллийг хамгаалахад ач холбогдолтой юм. Түүнчлэн энэхүү гэрээ нь Монгол Улс, АНУ-ын агаарын тээврийн харилцааг улам өргөжүүлэх бөгөөд АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаа болон Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг олгоно. Ингэснээр шууд нислэг үйлдэх эхний бэлтгэл ажил хангагдаж, дараа дараагийн үе шатыг богино хугацаанд амжилттай төлөвлөх боломж бүрдэж байгаа юм.

AVIATION PHOTO NEWS – X МЭНДЧИЛГЭЭ
2023/12/18

Нийтлэгдсэн 2023-03-21ДэлгэрэнгүйНийтлэгдсэн 2021-12-07ДэлгэрэнгүйИНЕГ-ЫН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ…Нийтлэгдсэн 2021-12-03ДэлгэрэнгүйНИСЭХИЙН ЖААЛУУД ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛООНийтлэгдсэн 2021-05-25ДэлгэрэнгүйШИНЭ НИСЭХ БУУДАЛ ДАХЬ ШАТАХУУНЫ БАЙГУУЛАМЖИЙГ НАРИЙВЧЛАН…Нийтлэгдсэн 2021-05-20Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын…Нийтлэгдсэн 2019-07-08Нисэхийн сургалтын төвөөс “BEST IN ENGLISH” тэмцээнийг…Нийтлэгдсэн 2019-05-20“Нисэх миний ирээдүй” өдөрлөгНийтлэгдсэн 2019-05-20ДэлгэрэнгүйХолбоо, навигаци ажиглалтын албаны нээлттэй хаалганы өдөрлөгНийтлэгдсэн 2019-05-10ДэлгэрэнгүйБаярын Мэндчилгээ – Үйлдвэрлэлийн АлбадуудНийтлэгдсэн 2018-04-03

ИНЕГ-Т АНУ-ЫН “THE WICKS GROUP CONSULTING” ГРУППЭЭС ОЛОН УЛСЫН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ (IASA АУДИТ)-НИЙ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АНХАН ШАТНЫ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/04/23

АНУ-руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөний хүрээнд ИНЕГ-аас зохион байгуулсан АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай анхны цахим уулзалт 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа. Уулзалтаар, ИНЕГ-ын ерөнхий мэдээлэл, холбогдох дүрэм журам, байцаагч нарын гарын авлага, зөвлөх үйлчилгээний нарийвчилсан хуваарийг ИНЕГ-т танилцуулж, “IASA” аудит үнэлгээний хяналтын хуудасны асуулга, аудит шалгалтын  талаар харилцан мэдээлэл солилцлоо. Хурлаар зөвлөх үйлчилгээний хүрээнд хийгдэх цахим хурлуудын хуваарийг нийт гэрээний хугацаатай уялдуулан шахуу хэлбэрээр боловсруулж, хэрэгжүүлэх шууд нислэгийн төлөвлөлтийн хугацааг наашлуулах зорилгоор ажлыг түргэтгэх, АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас хийх IASA аудит шалгалтын товыг тогтоох үүднээс ИНЕГ-ын аудитын бэлэн байдлын суурь үнэлгээг богино хугацаанд гаргах талаар санал солилцлоо. Уулзалтад ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны дарга П.Ганболд, Гадаад хамтын ажиллагааны хэтсийн дарга Г.Батбаяр, Aюулгүй ажиллагааны дотоод хяналт, дүрмийн боловсруулалтын албаны дарга С.Ерханат, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатар, Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Туяа, Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Б.Билгүүдэй, Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга Б.Хүдэрчулуун, Ахлах байцаагч Ч.Дарьсүрэн, Aхлах байцаагч Г.Ганхуяг, Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн ахлах байцаагч Д.Мөнгөнхүү, Байцаагч Б.Тулга, АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны консул Г.Алтанхундага мөн “The Wicks Group Consulting” группийн Гүйцэтгэх захирал Глен Викс, Дэд ерөнхийлөгч Катя Граймс, Дэд захирал Лори Викс болон зөвлөхүүд оролцов.