АВЛИГЫН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ УТАС - 110

2024/10/30


Холбоотой мэдээ

"ШИНЭ САНАА, ШИЛДЭГ ТӨСЛИЙН ИННОВАЦЫН УРАЛДААН" ЗАРЛАЛАА
2024/04/22

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 99 жилийн ойг угтаж, салбарын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, бүтээн байгуулалтын оновчтой шийдэл, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын санал, шинэ санаа, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэх зорилгоор Иргэний нисэхийн салбарын “Шинэ санаа, шилдэг төслийн инновацын уралдаан” зарлаж байна. Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар, нэгжүүдийн ажилтнууд та бүхэн идэвхтэй хамрагдаарай.   Бүтээлд тавигдах шаардлага:   Оролцогчид салбарын хэмжээнд ойрын хугацаанд нэвтрүүлж болох шинэ техник, технологи, инновацын бүтээлийн саналыг доорх шаардлагын дагуу бэлтгэж ирүүлэх.   1.  Шинэлэг санаа, олон улсад нэвтэрсэн, Монголд нутагшуулах боломжтой байх; 2.  Хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмж нэмэгдүүлэх, нөөцийг хэмнэх, байгаль экологид ээлтэй шийдэл агуулсан байх; 3.  Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд тулгуурласан байх; 4.  Байгууллага, салбарын үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой байх; 5.  Импортын бараа, бүтээгдэхүүнийг орлохуйц байх; 6.  Бүтээлийн зорилт нь орлого нэмэгдүүлэхэд чиглэсэн байх. Бүтээл, төслийн танилцуулгыг pdf өргөтгөлтэй файл хэлбэрээр болон цаасаар 2% битүүмжилж ирүүлнэ. 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл ИНҮТ-ийн Бизнес хөгжил, төлөвлөлтийн газарт хүлээн авна.  Холбогдох утас: 7128-3051

МОНГОЛ УЛСААС АНУ РУУ ХИЙХ ШУУД НИСЛЭГИЙН АСУУДЛААР ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ ТНБД С.БАТБОЛД АНУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНЫ ДЭД САЙД ПОЛЛИ ТРОТТЕНБЕРГТЭЙ УУЛЗАВ
2024/07/31

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департмент хооронд зохиогдож байгаа Стратегийн түншлэлийн яриа хэлэлцээрийн хүрээнд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Тээврийн яамны Дэд сайд хатагтай Полли Троттенберг тэргүүтэй төлөөлөгчидтэй зам тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар Вашингтон хотноо уулзалт хийв. Уулзалтаар өнгөрсөн жилийн 8 дугаар сард гарын үсэг зурж байгуулсан Агаарын тээврийн “Open Sky” хэлэлцээр, түүний үр дүнд шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж бий болсонтой холбогдуулан талууд хоёр улсын стратегийн түншлэлийн хамгийн чухал бүрдэл хэсэг болгож, шууд нислэг яаралтай эхлүүлэх, түүний бэлтгэл ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцов. Тухайлбал АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-аас хийгдэх Олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны аудит (IASA)-д хамрагдах товыг ирэх жилийн эхний хагаст хийгдэхээр тогтоох асуудлыг хөндлөө. АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны төлөөлөл Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс шууд нислэгийн бэлтгэл ажлыг шуурхайлан хийж байгаа, шаардлагатай зөвлөх үйлчилгээний хүрээнд засаж залруулах ажлын тайлан хүлээн авч ажиллаж байгаа, хоёр талын шууд нислэгийг эхлүүлэх чиглэлд хамтарч ажиллаж байгаа байдалд талархалтай байгаа талаар мэдэгдэв.  Тийм хэдий ч Холбооны нисэхийн захиргааны зүгээс Олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны аудит шалгалтын товыг Иргэний нисэхийн ерөнхий газрын бэлтгэл бүрэн хангаж аудит шалгалтыг хүлээн авахад бэлэн бөгөөд аудитыг хийлгэх хүсэлтийг албан ёсоор илэрхийлсэн тохиолдолд товыг тогтоох боломжтой талаар мэдэгдэв. Түүнчлэн, Холбооны нисэхийн захиргааны аудит шалгалт хийгдсэний дараагаар ойролцоогоор 120 хоног дотор АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын алба шууд нислэгийг эхлүүлэх, нисэх буудлын аюулгүй байдлын үнэлгээг хийж, дээрх байгууллагуудын шалгалт амжилттай үнэлгээг авч зөвлөмжийг Тээврийн яаманд өгсөн тохиолдолд агаарын тээвэрлэгчид эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу шууд нислэг үйлдэх эрх олгогдох талаар Тээврийн яамны зүгээс тайлбарлав. Мөн тус уулзалтаар Монгол Улстай төмөр замын тээврийн салбарт хийгдэж байгаа хамтын ажиллагаанд таатай байгаа, АНУ-ын Тээврийн яам өнгөрсөн жил Зам, тээврийн яамтай байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол Улсад шаардлагатай ухаалаг хот, цахим дэд бүтэц зэрэг сэдвээр цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.