ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАГ “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ЫН ЭЗЭН БОЛЛОО

2024/12/06

Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос зохион байгуулсан “Эв нэгдэл” шилжин явах цомын төлөөх спортын 4 төрөлт тэмцээнд иргэний нисэхийн баг тэргүүн байр эзэлж, “Шилжин явах цом”-ын эзэн боллоо.

Тус тэмцээний шатрын төрөлд НХНАА-ны холбооны инженер У.Гэрэлт мөнгөн медаль хүртсэн бол ширээний теннисний төрөлд МТХ-ийн инженер Д.Ган-Өлзий мөнгөн медаль, НХНАА-ний холбооны инженер Т.Оюунтуул алтан медаль хүртлээ.

Дартсын төрөлд ЗХАГ-ын ажилтан М.Цэндсүрэн, МТХ-ийн сүлжээний ахлах инженер Э.Батболд, инженер Т.Гантулга, мэдээллийн технологийн инженер Б.Буянхүү, НУТА-ны нислэгийн бүртгэл гүйцэтгэлийн оператор С.Энхзул нар багаараа алтан медаль хүртжээ.

Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдээс НХНАА-ны холбооны инженер Ш.Энх-Оргил, ГТҮШХА-ны жолооч Д.Давааням, НСЦ-ын ахлах мэргэжилтэн Э.Тэмүүлэн, биеийн тамирын арга зүйч мэргэжилтэн О.Жамуха, Т.Наранбат, НАБХА-ны ажилтан С.Батболд, Г.Өлзийбаяр, АГСА-ны ажилтан Б.Ууганбаатар нарын бүрэлдэхүүнтэй  баг мөнгөн медаль, “Буянт-Ухаа” ОУНБ-ын мэргэжилтэн Д.Ариунзаяа, ИНЕГ-ын Улсын байцаагч Я.Нансалмаа, НАБХА-ны үзлэгийн шалгагч Г.Сайнзаяа, ГТҮШХА-ны мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, тээвэр зохицуулагч С.Булган, ИНҮТ-ийн мэргэжилтэн О.Болортуяа, Дулаан сангийн инженер С.Ившин, Г.Доржханд нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг алтан медаль хүртсэн байна. Ингээд нийлбэр дүнгээр НСЦ-ын ахлах мэргэжилтэн Э.Тэмүүлэн ахлагчтай иргэний нисэхийн баг 1-р байр эзлэн “Шилжин явах цом”-ын эзэн боллоо.

Мөн эмэгтэй сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор ГТҮШХА-ны тээвэр зохицуулагч С.Булган шалгарсан бол ГТҮШХА-ны ҮЭХ-ны дарга Н.Даариймаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ.

Холбоотой мэдээ

МОНГОЛЫН БОЛОН ОЛОН УЛСЫН НИЙТ 20 МЭРГЭЖИЛТЭН ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗААВАРЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2024/04/12

Иргэний нисэхийн ерөнхий газар нь Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн гишүүн ба тус хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн даргын үүргийг 2023-2024 онуудад гүйцэтгэж байгаа. Уг хөтөлбөрийн 2024 оны төлөвлөгөөнд “Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Иргэний нисэхийн аюулгүй байдлын зааварлагч” бэлтгэх олон улсын сургалтыг Монгол улсад зохион байгуулахаар тусгагдаж батлагдсаны дагуу сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 5 хоног The Corporate Hotel & Convention Centre-д амжилттай зохион байгуулж дууслаа. Уг сургалтыг ИНҮТ-ийн харьяа НСТ нь хариуцан зохион байгуулсан бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгуудаас гадаадын суралцагч нар ирж хамрагдлаа. Тухайлбал, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Филиппин Улс, Камбожийн Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс буюу нийт 6 улсаас Иргэний нисэхийн ерөнхий газар, Тээврийн аюулгүй байдлын газар, Иргэний нисэхийн академи зэрэг байгууллагуудын аюулгүй байдал хариуцсан 10 мэргэжилтэн, ИНҮТ-ийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба, Нисэхийн сургалтын төв болон “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК, “Хүннү Эйр”ХХК, “Изинес Эйрвэйз”ХХК-ийн 10, нийтдээ 20 мэргэжилтэн хамрагдаж, амжилттай төгсөн гэрчилгээжиж, иргэний нисэхийн аюулгүй байдлын зааварлагчид болон бэлтгэгдлээ. Уг сургалт нь ICAO-ийн стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөр боловсруулах арга зүйгээр боловсруулагдаж баталгаажсан бөгөөд суралцагч нарт нисэхийн аюулгүй байдлын сэдвээр сургалтыг хэрхэн чанартай явуулах, заах арга зүйн ур чадварыг олон улсын түвшинд хүргэн хэрхэн хичээлийг зааж сургах зэрэг онолын болон практик дадлагыг олгосон өндөр ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.   Цаашид, ICAO-ийн нэгдсэн нэг стандарт шаардлагаар боловсруулагдаж, батлагдсан олон улсын түвшний сургалтуудыг эх орондоо зохион байгуулж, ICAO-аас гэрчилгээжүүлэн, иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг бага зардлаар сургаж, бэлтгэх томоохон зорилгыг хэрэгжүүлэхээр ИНЕГ болон ИНҮТ-ийн хамт олон зорин ажиллаж байна.