Монгол Улсаас АНУ-ын хооронд
шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар
үйлчилгээний газар АНУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газар “FAA” FAR-145 дүрмийн
дагуу аудит шалгалтад амжилттай шалгуулж, тэнцлээ.
АНУ-ын нислэгийн аюулгүй
ажиллагаа, техникийн үйл ажиллагааны чанар, стандартыг бүрэн хангасан агаарын
тээвэрлэгч болсноор “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагааны цар хүрээ тэлж, АНУ-ын зах
зээлд гарах, тус улсад бүртгэлтэй агаарын хөлгүүдэд засвар үйлчилгээ үзүүлэх
бүрэн боломжтой болж буй юм.
АНУ-руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх “The Wicks Group Consulting” компанийн төлөөлөл ИНЕГ-т ажиллаж байна.Тус компаниас нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол Улсад ирсэн бөгөөд өнөөдөр ИНЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, цаашид 14 хоногийн хугацаанд IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллах юм.
ИНЕГ "Агаарын хөлгийн шатахуун сумлагч тээврийн хэрэгслийн чиргүүл"-ийн тендер зарлалаа. Тендерийн талаарх мэдээллийг ЭНД дарж авна уу.