ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025/01/24

Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа удирдлага, хууль эрх зүйн газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасан хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ  мэдүүлэхтэй холбоотой анхаарах асуудлаар сургалт зохион байгууллаа.

Тус газрын хуулийн мэргэжилтэн, ажилтнуудын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан Ө.Маралмаа энэхүү сургалтыг зохион байгуулж, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн ХАСХОМ гаргах эрх бүхий албан тушаалтнуудад цахимаар болон танхимаар мэдээлэл өглөө. 

Холбоотой мэдээ

2021 оны 10-р сарын 29-ны өдрийн А/127 тушаалын хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын “Genel Havacilik A.S” болон “AMAC Aerospace “ техник үйлчилгээний байгууллагуудад ИНД-145 дагуу үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн ажлын тайлан.
2023/11/30

1.Бүгд Найрамдах Турк Улсын “Genel Havacilik A.S” техник үйлчилгээний байгууллагыг ИНД-145 холбогдох шаардлагуудыг хэрхэн хангаж байгаа талаар үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэж 819/21 тоот байцаагчийн дүгнэлт гаргаж тус байгууллагын гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгасан.2.Бүгд Найрамдах Турк Улсын “AMAC Aerospace” техник үйлчилгээний байгууллагыг ИНД-145 холбогдох шаардлагуудыг хэрхэн хангаж байгаа талаар үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэж 824/21 тоот байцаагчийн дүгнэлт гаргаж тус байгууллагад гэрчилгээ олгосон.3.Мөн Бүгд Найрамдах Турк Улсын “AMAC Aerospace” техник үйлчилгээний байгууллагад засвар үйлчилгээ хийлгэхээр очсон Изинис Эйрвэйс ХХК-ний EI-GVW бүртгэлийн дугаартай В737-700 маягийн агаарын хөлгийн засварын ажилд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж 820/21 тоот байцаагчийн дүгнэлт гаргасан.Байцаагчийн дүгнэлтийг хавсаргав.Тайлан бичсан НТЧХ-ийн байцаагч П.Ням-Очир /                      /2021 оны 11-р сарын 11-ний өдөр

АВИЛГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2024/05/14

Авилга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээллийг ИНЕГ-ын Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн хуулийн мэргэжилтэн Ө.Маралмаа хүлээн авч байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ЛАТВИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНД АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА
2024/06/06

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн газрын захирал Анджейс Виюмсонс нар 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, эцэслэн байгууллаа. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулах ажил ковид-19 цар тахлын жилүүдэд саатаад байсныг эрчимжүүлж, 2023 оны 04 дүгээр сард хоёр тал хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, үзэглэсэн. Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй агаарын тээврийг либералчлах бодлого, түүнчлэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Агаарын харилцааны тухай хэлэлцээр шинээр байгуулах, одоо хэрэгжиж буй хэлэлцээрүүдэд өөрчлөлт оруулах замаар олон улсын нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Монгол, Латви хоёр улсын хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулж, шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлснээр аялал жуулчлалыг хөгжүүлэх, Латви болон Хойд Европын хэсэгт оршин сууж буй манай улсын иргэд болон жуулчдад хямд зардлаар ая тухтай нисэх боломж бүрдэхийн зэрэгцээ дотоодын агаарын тээвэрлэгчид Хойд Европын орнууд руу шинэ нислэгийн чиглэл нээх, аяллын дугаар хамтран ашиглах зарчмаар нислэгийн сүлжээг өргөжүүлэх боломж бүрдэж байна. Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болох юм.