ИНЕГ, ТРАНКСОН ХХК ХООРОНД ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2025/04/02

Харилцан ойлголцлын санамж бичигт Иргэний нисэхийн ерөнхий газрыг төлөөлж дарга Э.Төрбаяр, “Транскон электрон систем” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Владимир Драбек нар 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Прага хотноо гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Иргэний нисэхийн ерөнхий газар болон Транскон электрон систем ХХК хооронд байгуулагдах харилцан солилцох санамж бичиг нь иргэний нисэх, иргэний нисэхийн дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой. Мөн тус газартай иргэний нисэхийн салбарт, тэр дундаа орон нутгийн нисэх буудлуудын шинэчлэлт, нисэхийн тоног төхөөрөмж, технологи нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх болно.

Холбоотой мэдээ

"ЭГЭЛ АВРАГЧДАА АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ" ХАНДИВЫН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
2023/12/05

"БУЯНТ-УХАА" ОУНБ-ЫН ГАЛ УНТРААХ АЛБАНЫ ЭЭЛЖИЙН АХЛАГЧ Г.ТӨМӨРЧӨДӨРТӨӨ СЭТГЭЛИЙН ГАРАА СУНГАЖ, "ЭГЭЛ АВРАГЧДАА АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ" ХАНДИВЫН АЯНД НЭГДЭХИЙГ САЛБАРЫН ХАМТ ОЛОН ТА БҮХЭНДЭЭ УРИАЛЖ БАЙНА.

ИНЕГ “АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ 2024”-Т ОРОЛЦЛОО
2024/04/19

ИНЕГ-аас ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн зохион байгуулсан “Ажлын байрны нээлттэй өдөрлөг-2024”-т оролцлоо. ШУТИС-ийн МехТС нь оюутнуудад зориулан ажил олгогч компаниудтай холбох, үйлдвэрлэлийн дадлага, нээлттэй ажлын байрны мэдээллээр хангах, ажлын ярилцлагад бэлтгэх, их сургууль үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” зохион байгуулдаг юм. Уламжлал ёсоор зохион байгуулдаг энэ жилийн өдөрлөгт МАК, MSM, MCS coca cola, MONNIS, Витафит, Энержи ресурс, Говь, ИНЕГ, Аэромонголиа зэрэг 30-аад байгууллага, аж ахуйн нэгж оролцсон байна.