“Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS 6409:2024 стандартад санал авах

2025/04/15

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн С/08 дугаар тогтоолоор батлагдаж, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS 6409:2024 стандартад нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн батлуулах ажлын хүрээнд тус стандартын нэр томьёо, тодорхойлолтын нэршил, орчуулгад зөрүүтэй байдал байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж зөрүүтэй байдлыг гарган стандартад тусгах саналын хамт 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
Цахим хуудсанд байршуулсан “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS 6409:2024 стандартыг дараах холбоосоор орж үзнэ үү. javascript:nicTemp();

Саналаа rule@mcaa.gov.mn  хаягаар ирүүлнэ үү.

Холбоотой мэдээ

НИДЕРЛАНДЫН ХААНТ УЛС БОЛОН САУДЫН АРАБЫН ХААНТ УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭР ҮЗЭГЛЭЖ, ТОХИРОЛЦЛЫН БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/10/23

Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO)-ын Олон Улсын Иргэний нисэхийн aгаарын хэлэлцээрийн хурал “ICAN2024”-д оролцож буй Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тэргүүтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 22-ны өдөр Нидерландын Хаант Улсын төлөөллүүдтэй уулзаж, агаарын харилцааны хэлэлцээр үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс Нидерландын Хаант Улстай 1995 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах зорилготой юм. Мөн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэж байна.Түүнчлэн Саудын Арабын Хаант улстай агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг тохирч тохиролцлын бичигт гарын үзэг зурлаа. Тус тохиролцлын бичигт aгаарын харилцааны хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, талууд холбогдох хууль тогтоомж дүрэм журмын дагуу хэлэлцээрийн төслийг үзэглэх, батлах болон дотоод эрх зүйн ажиллагааг түргэн шуурхай гүйцэтгэхийг зорьж ажиллахыг эрмэлзэв.Эдгээр хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх нь олон улсын нислэгийн сүлжээг өргөжүүлж, улс хоорондын агаарын харилцааг сайжруулах, шинэ зах зээлд нэвтрэх, хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.Олон Улсын Иргэний нисэхийн aгаарын харилцааны хэлэлцээрийн хурал нь 2008 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байна. Дэлхийн улс орнуудын агаарын тээврийн харилцааг өргөжүүлэх, шинэчлэх зорилготой тус хурал нь Олон улсын иргэний байгууллагын санаачилгаар хийгддэг агаарын тээврийн хэлэлцээрүүдийг төвлөрүүлэн богино хугацаанд олон улс хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, шууд хэлэлцээр хийх боломжийг олгодог.Хуралд оролцогч улсууд олон талын хэлэлцүүлэг хийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ зах зээлийг нээлттэй болгож, агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой байдаг. Мөн ICAN нь цаг хугацаа болон зардлыг хэмнэх, олон улсын түншлэлийг өргөжүүлэх, улс орнуудын иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг. Тус хуралд Монгол Улсаас 2013 болон 2018 онд оролцож байсан бөгөөд энэ жил 3 дахь удаагаа оролцож байна. Энэ жилийн “ICAN2024” хурал нь 10 дугаар  сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотноо зохион байгуулагдаж, нийт 83 улс, хоёр олон улсын байгууллагыг төлөөлсөн 700 гаруй төлөөлөгчид оролцож байна.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН ХОЛБОО (IATA)-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/11/20

Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны Хойд Азийн бүсийн оффис Бээжин хотноо байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээ 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр болж, 160 гаруй зочин төлөөлөгч оролцлоо. Өнөөдөр 30 жилийн ойгоо тэмдэглэж буй Хойд Азийн бүсийн оффис нь 80 гаруй ажилтан, сургагч, аудитортай бөгөөд тус бүс нутгийн 48 гишүүн агаарын тээвэрлэгчид тус оффистой агаарын тээврийн аюулгүй байдлын болон бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, санхүү борлуулалт, сургалт дадлагын чиглэлээр хамтран ажиллаж байна.Ойн арга хэмжээний үеэр Олон улсын агаарын тээврийн холбоо нь хамтын ажиллагаа, сургалт хөгжлийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний 10 орчим гэрээ, санамж бичгийг салбарын төлөөлөгчидтэй байгуулсны дотор Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны Аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Ник Кариин (Nick Careen) нар хоёр байгууллага хоорондын нисэхийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах “санамж бичиг”-т гарын үсэг зурав.Олон улсын агаарын тээврийн холбоогоор дамжуулан салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, агаарын тээвэрлэгчдийн аюулгүй байдлын хангалт, зах зээлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалт болон техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж, агаарын тээвэрлэгчдийн оролцоог сайжруулах, түүнчлэн тус холбооноос хийгддэг олон улсын аюулгүй байдлын аудит (IOSA), газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын аудит (ISAGO) зэрэг дэлхий даяар агаарын тээврийн аюулгүй байдлын баталгаа болж байгаа шилдэг туршлагыг нэвтрүүлэх, агаарын тээвэрлэгчдийн аюулгүй байдлын үнэлгээг өсгөж олон улсын зах зээлд илүү танигдах, үйл ажиллагааг өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр хамтран ажиллах төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр тус санамж бичигт тусгасан байна.Монгол Улсын Засгийн газраас агаарын тээврийн либералчлалын бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж эхэлснээр үндэсний агаарын тээвэрлэгчид олон улсын агаарын тээврийн зах зээлд гадаадын тээвэрлэгчидтэй өрсөлдөхөөс гадна хамтран ажиллах хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах, шинээр байгуулагдаж буй агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг тогтворжуулах, аюулгүй байдлын болон хүний нөөцийн сургалтын хэрэгцээг хангах, сайжруулах зэрэг ажлыг тус холбоогоор дамжуулан хийж хэрэгжүүлэх боломж бүрднэ.Уг санамж бичгийн хүрээнд хэрэгцээ, шаардлагатай сургалтуудыг нисэхийн дэд бүтэц, боловсон хүчнийг түшиглэн Монгол Улсад тогтмол зохион байгуулах, холбооны зүгээс манай агаарын тээвэрлэгчдэд шинэ бүтээгдэхүүн, боломжийг санал болгох, агаарын тээврийн тогтвортой түлш болон газрын үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нисэх буудал, агаарын тээврийн "ногоон бодлого” боловсруулж, хэрэгжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллах юм. 

ГЭРЭЛ СУУЛТ, ЦАХИЛГААН ХАНГАЛТЫН АЛБА 2023 ОНЫ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА
2023/12/25

Гэрэл суулт, цахилгаан хангалтын алба өнөөдрийн байдлаар үндсэн 2 хэсэгтэй 73 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус алба 2023 онд 10 зорилтын хүрээнд нийт 37 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь эцсээр 94 хувийн гүйцэтгэлтэй байгааг тус албаны дарга Ж.Батбаяр танилцууллаа. Гэрэл суулт, цахилгаан хангалтын алба 2023 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас дурдвал, -        ИНЕГ-ын даргын даргын тушаалаар зохион байгуулагдсан “Шинэ санаа, шилдэг төслийн инновацын уралдаан”-д 3 дугаар байр эзэлсэн бүтээлийг ажил хэрэг болгосноор 1992 онд ашиглалтад орсон  “Буянт-Ухаа” ОУНБ-ын гэрэл суултын “Д-3” системийн тэмдэгтүүдийг сольж шинэчлэх шаардлагатай болсон байсныг 6 сая LED гэрэлтүүлэгтэй болгож бүрэн шинэчилсэн. -        “Чингис хаан” ОУНБ-ын тасралтгүй тэжээлийн хэлхээний өөрчлөлт шинэчлэлтийн ажил хийсэн, -        “Чингис хаан” ОУНБ-ын цаг уурын алсын барааны харагдцыг тодорхойлох самбаруудыг гэрэлтүүлэгтэй болгосон, -        “Баянхонгор” нисэх буудлын өндөр хүчдэлийн тоног төхөөрөмжүүд суурилуулах ажил хийсэн, -        Мөнх-Өлзийт РЛ, Бөмбөгөр РЛ-ын байгууламжийн цахилгаан тэжээлийн алсын хяналт хийсэн, -        Арвайхээр, Алтай, Ховд, Өлгий нисэх буудал дахь холимог тэжээлийн системийн бүтэц, загварыг шинэчилж өөрчлөх ажил хийсэн, -        “Буянт-Ухаа” ОУНБ-ын тэжээлийн ТП-1Б дэд өртөөний ДГ-ын түлшний нөөцийн саванд орчин үеийн түвшин хэмжигч суурилуулж, алсын хяналтын системд оруулж, Мөнх-Өлзийт РЛ-ын дизель генераторын түлшийг нөөцийн савнаас цахилгаанаар татах системийг суурилуулж ашиглалтад оруулсан байна. Гэрэл суулт, цахилгаан хангалтын албаны хамт олон Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан зөвлөмжүүд, ИНД болон Эрчим хүчний дүрмийн шаардлагуудад нийцсэн үйлчилгээг албаны ерөнхий  зааврыг баримтлан хэрэгжүүлж, гэрэл суулт, цахилгаан хангалтын байгууллагуудын хэвийн ажиллагааг  хувь ханган ажилласан байна. Мөн орчин үеийн дэвшилтэт техник технологийн шинчэлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжийн цахилгаан хангалтын найдвартай байдлыг дээшлүүлж ажиллажээ.