АНУ-ЫН TSA-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НИСЭХИЙН АЮУЛГҮЙН ХАМГААЛАЛТЫГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

2025/04/04

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захирганаас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдрүүдийн хооронд нисэхийн аюулгүйн хамгаалалтыг хангах үйл ажиллагаанд үнэлгээ хийлээ. Энэхүү үнэлгээг АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргааны тээврийн аюулгүйн хамгаалалтын ажилтан хатагтай Nyxica Blackshear, хатагтай Orla Walsh нар гүйцэтгэж, Тээврийн аюулгүй байдлыг хангах газрын БНХАУ-ын Бээжин хот дахь төлөөлөгч, атташе хатагтай Sherrie Soto оролцлоо.

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаанаас хийсэн үнэлгээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, “ИНҮТ” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба, “ИНҮТ” ТӨХХК-ийн Нисэхийн сургалтын төв болон “Чингис хаан” олон улсын нисэх буудал амжилттай хамрагдсан ба дараах чилэлээр үнэлгээ хийгдсэн. Үүнд:

-               Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үндэсний баримт бичгийн хэрэгжилт;

-               Чанарын хяналтын үйл ажиллагаа;

-               “Чингин хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа;

-               Аюулгүйн үзлэгийн ажилтнуудын сургалт болон аюулгүйн хамгаалалтын соёл.

-               Зорчигч, тэдгээрийн гар тээш болон тээшинд хийх аюулгүйн үзлэг, шалгалт;

-               Ачаа, шуудангийн аюулгүйн үзлэг, шалгалт;

-               Агаарын хөлгийн аюулгүйн хамгаалалт;

-               Иргэний нисэхийн эсрэг хөндлөгийн хууль бус үйлдлээс хамгаалах хариу арга хэмжээ;

-               Нийтийн эзэмшлийн бүсийн аюулгүйн хамгаалалт байдал;

-               Кибер аюулгүй байдал.

Дээрх байгууллагаас АНУ-ын Юнайтэд Эйрлайнс компани Монгол Улс руу буюу Чингис хаан олон улсын нисэх буудал /UBN/ болон Нарита олон улсын нисэх буудал /NRT/-ын хооронд нислэг үйлдэх болсонтой холбогдуулан 2025 оны 05 дугаар эхээр тус нислэгийн аюулгүйн хамгаалалтыг хангах үйл ажиллагаанд хийхээр төлөвлөгдөөд байна.

Холбоотой мэдээ

“АЛЬФА АВРОРА ЭВИЭЙШН” ХХК-Д ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
2023/11/16

“Альфа Аврора Эвиэйшн” ХХК шинээр байгуулагдаж, Иргэний нисэхийн дүрэм ИНД-135-н шаардлагуудын дагуу амжилттай гэрчилгээ эзэмшиж, өнөөдөр ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяагаас Ерөнхий зориулалтын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээгээ гардан авлаа. Үүгээр агаарын тээвэрлэгч “Альфа Аврора Эвиэйшн” ХХК BK117C2/EC145, H145, AS350 B3e/H125, R66 маягийн агаарын хөлгүүдээр зорчигч тээвэр болон ачаа тээврийн захиалгат нислэг үйлдэх эрхтэй болж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий зориулалтын нисэхийн хөгжилд нэгэн шинэ алхмыг эхлүүлж, аялал жуулчлалын салбарт өндөр хувь нэмэр оруулахаар дотоодын арилжааны нислэгийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм. ИНД-135 нь Нисдэг тэрэг болон жижиг нисэх онгоцны арилжааны нислэгийн үйл ажиллагааг зохицуулдаг Ерөнхий зориулалтын агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн гэрчилгээжүүлэлтийн болон үйл ажиллагааны стандарт, шаардлагыг тогтоодог дүрэм юм.  

“ЧӨЛӨӨТ АГААРЫН ЗАЙ” ОЛОН УЛСЫН ФОРУМ 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2023/11/15

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Чөлөөт агаарын зай” олон улсын форум хоёр дахь өдрөө “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд үргэлжилж байна. Өнөөдрийн форумд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Европын агаарын навигацийн аюулгүй ажиллагааны байгууллага /Eurocontrol/-ын төлөөлөгчид, гадны улс орнуудын агаарын тээвэрлэгч компаниудын төлөөлөл болон Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын хамт олон оролцож байна. Форумын эхэнд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа үг хэлж, форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.   Форумын 2 дахь өдөр дараах илтгэлүүд танилцуулагдлаа.   Илтгэл 1 Сэдэв: “Чөлөөт агаарын зайн тодорхойлолт, үйл ажиллагааны талаарх ерөнхий ойлголт, хандлага” Илтгэгч: Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн бүсийн дэд төвийн нислэгийн хөдөлгөөний менежментийн мэргэжилтэн Хюк Жин Квон Илтгэл 2 Сэдэв: “Европын нислэгийн үйл ажиллагааны шаардлагад нийцсэн нислэгийн хөдөлгөөний менежментийн систем” Илтгэгч: Европын агаарын навигацийн аюулгүй ажиллагааны байгууллага /Eurocontrol/-ын агаарын зайн зохион байгуулалтын газрын дарга Тодоров Тихомир  Илтгэл 3 Сэдэв: “Чөлөөт агаарын зайн менежмент ба нислэгийн удирдагчдын сургалт, хөгжил” Илтгэгч: Индонези улсын Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын Агаарын навигацийн төлөвлөлт, хөгжлийн газрын дэд дарга Сетио Анггоро Илтгэл 4 Сэдэв: “Чөлөөт агаарын зайн нислэгийн төлөвлөлт ба үйл ажиллагаа” Илтгэгч: Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны Хойд Азийн бүсийн төвийн нислэгийн аюулгүй ажиллагааны менежер Бин Хү Илтгэл 5 Сэдэв: ”Чөлөөт агаарын зайд ашиглагдах техник технологийн шийдэл”Илтгэгч: Испани Улсын агаарын навигацийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “INDRA” компанийн төлөөлөгч Жан Чи