Авлигын гэмт хэрэг №3

2023/10/24


Холбоотой мэдээ

ИНЕГ-ЫН ДАРГА КАЗАХСТАН УЛСЫН НИСЭХИЙН ЗАХИРГААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2023/12/05

ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа Бүгд Найрамдах Казахстан Улсын Нисэхийн захиргааны Ерөнхий захирал Каталин Раду тэргүүтэй төлөөлөгчидтэй 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр уулзалт хийж, иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцов. Уулзалтын сэдвийн хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцлээ: 1. Иргэний нисэхийн салбарт Евро-Азийн “EACAC” байгуулах ажлын хүрээнд Казахстан Улс, Монгол Улсын агаарын тээврийн байгууллагуудын техникийн хамтын ажиллагаа;   2.  Хоёр улс хооронд эрэн хайх, авран туслах гэрээг ойрын хугацаанд байгуулж, хамтран ажиллах; 3. Төв Азийн нисэхийн аюулгүй байдлын талаар санал солилцов;  4. Агаарын хөлгийн техникийн үзлэг, засвар үйлчилгээ, агаарын хөлгийн түлш нийлүүлэлтийн талаар санал солилцов;  5. Иргэний нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, цаашид хамтран ажиллах;   6. JARUS-д гишүүнээр элсэх талаар;  7. 2024 онд Астана хотод зохион байгуулагдах олон улсын нисэхийн форумд манай төлөөлөгчдийг оролцохыг урьж, хоёр талын уулзалт амжилттай зохион байгуулагдав. Түүнчлэн Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэний нисэхийн удирдах байгууллага хооронд эдгээр чиглэлээр хамтран ажиллаж, цаашдын харилцаагаа улам нэмэгдүүлэхээр харилцан тогтов.  

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНЫ АЧ ХОЛБОГДОЛ, ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ
2024/10/18

ИНҮТ-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс ээлжит мэдээллийн цаг арга хэмжээг өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд зохион байгууллаа. Энэ удаад “Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны ач холбогдол” сэдвийн хүрээнд өвчин эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эхэн үед нь оношлуулахын давуу тал, ач холбогдол болон эрүүл зөв хооллолтын талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг хариуцсан их эмч Б.Сүхбаатар, Хоол зүйч эмч н.Наранжаргал нар мэдээлэл өглөө.Орон даяар явагдаж буй урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо нь 0-5 нас, 6-17 нас, 18-30 нас, 31-45 нас, 46-60 нас, 61-ээс дээш насны ангиллаар явагдаж, тухайн насны бүлэгт тохирсон үзлэг, оношилгоог хийдэг байна. Эрт илрүүлгийн гол ач тус нь өвчлөл эхлэхээс урьдчилан сэргийлэх болон өвчлөлийн эхэн үед нь оношилж эмчлэн тухайн хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад оршдог. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд тогтмол хугацаагаар хамрагдаж байхыг их эмч Б.Сүхбаатар зөвлөлөө. Мөн хүний биед хэрэгтэй амин дэм, эрдэм бодисоо хоол хүнсээр дамжуулан хэрхэн зөв авах, хооллолт болон хоол хүнсээ сонгохдоо анхаарах зүйлсийн талаар хоол зүйч эмч дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ажилтнуудын сонирхсон асуултад хариулсан юм. ИНҮТ-өөс нийт ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байна. Мөн ИНҮТ-өөс ажилтнуудынхаа эрүүл мэндээ хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор дэргэдээ “Сэргээн засах клиник” байгуулж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, сэргээн засах үйлчилгээг хийхээр бэлтгэл ханган ажиллаж байгааг сургалтын үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга С.Батхуяг танилцууллаа. Тус сургалтад ИНЕГ, ИНҮТ түүний харьяа салбар, нэгжийн болон орон нутгийн нисэх буудлын ажилтнууд танхимаар болон цахимаар хамрагдав.

AVIATION WEEKLY LIV
2023/12/26

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн 2023 оны отгон дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд тус улсад 16 мэргэжилтэн бэлтгэнэ- Зам, Тээврийн Хөгжлийн Сайдын нэрэмжит тэтгэлгийг 97 оюутанд гардууллаа- ИНЕГ “Төв Азийн орнуудын ҮЭ-ийн шилдэг хамтын гэрээ”-ний алтан цом хүртлээ- ИНЕГ-ын дэргэдэх Эцэг Эхийн Зөвлөл Хан-Уул Дүүргийн шилдэг эцэг эхийн зөвлөлөөр шалгарчээ- Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга ажилтнууддаа шинэчилсэн бүтэц, орон тоогоо танилцууллаа- “Нислэгийн Яриа-2023” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа- ИНҮТ-ийн алба нэгжүүд 2023 оны ажлаа тайлагнаж байна- Ээлжит мэдээллийн цаг “Ажил амьдралын тэнцвэр” сэдвээр зохион байгуулагдлаа зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.