ХАРАНДААНЫ АДАЛ ЯВДАЛ: ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ (2019 ОН)

2023/10/24


Холбоотой мэдээ

ATR -42-500 маягийн 0641 ҮЙЛДВЭРИЙН ДУГААРТАЙ JU-1803 БҮРТГЭЛИЙН ДУГААРТАЙ АГААРЫН ХӨЛГӨД НТЧ БОЛОН ДУУ ЧИМЭЭ, РАДИО ХОЛБООНЫ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ҮЗЛЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН
2023/11/30

ATR72-212A МАЯГИЙН  774 ҮЙЛДВЭРИЙН ДУГААРТАЙ АГААРЫН ХӨЛӨГТ ЭКСПОРТЫН НТЧ-ЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, МОНГОЛ УЛСЫН БҮРТГЭЛЭЭС ХАСАХ,“Хүннү Эйр” ХХК-иас 2022 оны 06 дугаар сарын 06-ний өдөр ирүүлсэн А-22 0186 тоот болон А-22 0188 тус тус албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн удирдамжийн хүрээнд ATR72-212A маягийн JU-8801 бүртгэлийн дугаартай 0774 үйлдвэрлэгчийн дугаартай агаарын хөлгийн түрээсийн гэрээ дууссан тул дээрх агаарын хөлгийн эзэмшигч болох “Nordic Aviation Services Pte. Ltd” компанид хүлээлгэн өгч экспортын нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, Монгол Улсын бүртгэлээс хасах ажлыг Герман улсын Мюнхенгладбах хотод ИНД-47-ын дагуу дараах байдлаар гүйцэтгэсэн болно.ИНД-21 L Бүлэгт заасан шаардлагуудын хүрээнд үзлэг шалгалтын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд холбогдох шаардлагуудыг хангаж байгаа тул 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Экспортын НТЧ-ын гэрчилгээ олгосон болно. /Холбогдох баримт бичгүүдийг агаарын хөлгийн хувийн хэрэгт хавсаргав/.Тусгай нислэгий зөвшөөрлийн гэрчилгээг хурааж авсан /Холбогдох баримт бичгүүдийг агаарын хөлгийн хувийн хэрэгт хавсаргав/.Агаарын хөлгийн эзэмшигч нь тухайн агаарын хөлгийг Монгол улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргагүй байгаа тул JU-8801 бүртгэлийн дугаартай агаарын хөлгийг Монгол улсын бүртгэлээс өрөгдөл ирүүлээгүй байгаа тул ирүүлсэн өдрөөс хасах болно. ИНД-47.67.а2/Мөн тус компаниас үйл ажиллагаандаа шинээр авч ашиглах гэж буй #0641 үйлдвэрлэгчийн дугаартай ATR42-500 маягийн JU-1803 бүртгэлтэй дугаартай агаарын хөлгөд НТЧ, Дуу чимээ болон Радио холбооны гэрчилгээ олгох хүсэлт ирүүлсний дагуу Серби улсын Белград хотод байрлаж буй агаарын хөлөгт Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйл, ИНД-91-ийн холбогдох шаардлагууд болон ИНЕГ-ын дэд даргын баталсан Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын дагуу агаарын хөлгөд үзлэг шалгалтын ажлуудыг дараах чиглэлээр гүйцэтгэсэн болно. Үүнд:-Өргөдөл гаргагч нь тухайн агаарын хөлгийн тоноглолын баримт бичигт үзлэг гүйцэтгэж Дуу чимээ болон Радио станцын гэрчилгээ олгосон-Таних тэмдэг, будган зураглалд тавигдах шаардлагын дагуу хянасан, /ИНД-47/-Агаарын хөлгийн маягийн гэрчилгээ, түүний өгөгдөхүүний дагуу хянасан, /НТЧХ-ийн заавар 3.2.3/-Агаарын хөлгийн осол зөрчлийн мэдэгдэл (Aircraft accident, incident statement)-ийг хянасан, /НТЧХ-ийн заавар 3.2.3/-Сүүлийн их засвар “ C check” ажлын багц, task card-ыг хянасан,-Загварын өөрчлөлтийн бүртгэл тэмдэглэлийг хянасан,-Хатуу цагтай эд ангиудын бүртгэл тэмдэглэлийг хянасан,-Бүх хэсгийг хамарсан цахилгааны монтажийн дүн шинжилгээний тайланг хянасан,-Жин балансын тайланг хянасан,-Нислэгт тэнцэх чадварын удирдамж (AD)-уудын гүйцэтгэлийг хянасан,-Зүүн болон баруун хөдөлгүүр суурилуулсны дараах үзлэг шалгалтын тайланг хянасан,-Агаарын хөлгийн биет үзлэг шалгалтыг гүйцэтгэсэн,-Агаарын хөлгийн шалгах нислэгийн тайланг хянасан,Дээрх бичиг баримтуудыг хянаж агаарын хөлөгт биет үзлэг шалгалтыг гүйцэтгэсэн бөгөөд ATR42-500 маягийн MSN 0641 үйлдвэрлэгчийн дугаартай агаарын хөлөг нь НТЧ-ын шаардлагуудыг хангаж байгаа, 7 дугаар сарын 01-ны байдлаар дутуу байгаа ажлуудыг дуусгасан, баримт бичгүүдийг бүрдүүлсэн тул байцаагчийн дүгнэлт гаргаж НТЧ гэрчилгээг 1 сарын хугацаатай олгосон.JU-1803 бүртгэлийн дугаартай ATR42-500 маягийн агаарын хөлөг нь ИНД-21-ийн шаардлагуудыг хангаж байгаа тул байцаагчийн дүгнэлт гарч 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Радио холбооны болон дуу чимээний гэрчилгээ олгосон.Хийгдэх хүлээж байгаа ажлууд:Бүртгэлээс хасах JU-8801 агаарын хөлөг эзэмшигч өрөгдөл гаргахад хөдөлгүүрээс таних пайз (Name Plate)-ыг хураан авах бөгөөд улсын бүртгэлийн JU-8802 дугаарыг арилгуулах баримтын нотолгоог авна. /ИНД-47.119/Удирдамжид заагдаагүй дээрхи ажлын хүрээнд хийгдсэн ажлууд:АТР-42-500 агаарын хөлгийг маягийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан 100%. Байцаагчийн дүгнэлт гарсанАТР-42-500 агаарын хөлгийн МЕЛ хянаж батлах 100%.АТР-42-500 агарын хөлгийн ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР шинээр үйлдвэрлэгчийн 27-р өөрчлөлтийн дагуу хянаж баталсан 100%. Хавсралт материал: Гэрчилгээ, удирдамжийн төлөвлөгөөний биелэлт, байцаагчийн дүгнэлт, холбогдох баримт бичгүүд. 2022 оны 7 дугаар сарын 01ТАЙЛАН ГАРГАСАН:НТЧ-ЫН ХЭЛТСИЙН АХЛАХ БАЙЦААГЧ                                                /Г.ГАНХУЯГ/

НИСЛЭГИЙН УРСГАЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБАНЫ 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 99.6 ХУВЬТАЙ БИЕЛЖЭЭ
2023/12/25

Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба 2023 оны ажлаа ИНЕГ-ын дарга, удирдлагад тайлагналаа. Тус алба 2023 онд 9 зорилтын хүрээнд нийт 30 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 99.6 хувийн биелэлттэй байгааг танилцууллаа. Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба 2023 оны зуны улиралд Олон улсын хөөрөлт буултын 16 агаарын тээвэрлэгчийн 8807 нислэг, орон нутгийн хөөрөлт буултын 3 агаарын тээвэрлэгчийн 9220 нислэг, өнгөрөлтийн 36 агаарын тээвэрлэгчийн 160.030 нислэг, 2023-2024 оны өвлийн улиралд Олон улсын хөөрөлт буултын 14 агаарын тээвэрлэгчийн 4871 нислэг, орон нутгийн хөөрөлт буултын 2 агаарын тээвэрлэгчийн 1873 нислэг, өнгөрөлтийн 35 агаарын тээвэрлэгчийн 113.169 нислэг төлөвлөн ажилласан байна. Энэ оны онцлох ажлуудаас дурдвал: -        Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх “Easy flow” хөтөлбөрийг шинэчлэн батлуулсан; -        “Нислэгийн хөдөлгөөний төлөвлөх, зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан; -        Нисэхийн мэдээллийн эмхэтгэл ENR1.9 “НУТМ болон агаарын зайн менежмент”-ийн мэдээллийг шинэчилсэн; -        Агаарын навигацийн үйлчилгээний гэрээг 5 агаарын тээвэрлэгчтэй шинэчлэн байгуулсан байна. Мөн тус алба 2023 онд Хүнгүй нисэх төхөөрөмж буюу дроны судалгаа, НУТМ-ийн үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаа, Олон улсын нэгжийн системийн бус өндрийн фүүтийн нэгжийг НХУ-ын үйлчилгээнд ашиглахтай холбогдуулан агаарын тээвэрлэгчдээс судалгаа авах зэрэг судалгааны ажлууд болон Нислэгийн судалгааны ажлуудад үйл ажиллагааны дүн шинжилгээ хийсэн байна.

ВИДЕО: НИСЛЭГИЙН УРСГАЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБА 2024 ОНД 32 УЛСЫН 150 МЯНГА ГАРУЙ НИСЛЭГИЙГ ТӨЛӨВЛӨН АЖИЛЛАЖ БАЙНА
2024/03/29

Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба 2024 онд 32 улсын 150 мянга гаруй нислэгийг төлөвлөн ажиллаж байна. Энэ нь 2023 оноос 10 хувиар, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт юм.