Хөрөнгө оруулалт, захиалагчийн алба өнөөдрийн байдлаар 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа салбар нэгжийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтмол хэвийн явуулах зорилгоор “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн хүрээнд худалдан авах ажиллагааг Чанартай, үр ашигтай, хэмнэлттэй зохион байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус алба 2023 онд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний 81 тушаалын төслийг боловсруулж, Үнэлгээний хороо байгуулсан байна. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу Худалдан авах ажиллагааг tender.gov.mn цахим системээр дамжуулан давхардсан тоогоор 133 удаа зохион байгуулж, мөн тус хуулийн дагуу тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй нийт 51 гэрээ байгуулсан байна. Он дамжин хэрэгжиж байгаа 30 төсөл арга хэмжээг хүлээн авч, хэрэгжилтийг бүрэн хангуулжээ. Хөрөнгө оруулалт, захиалагчийн албаны 2023 оны онцлох томоохон ажлуудаас дурдвал: 1. 1. “Арабын эдийн засгийн кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл” Багц-2 аэродром ажил гүйцэтгэх 293 дугаартай гэрээ”-т ажлуудын техник технологийн хяналт хэрэгжүүлэх“Захиалагчийн зөвлөх үйлчилгээний техник технологийн хяналт хэрэгжүүлэх ажлын хэсэг”-ийг хангуулан хяналт тавин төсөл арга хэмжээг 2023 11 сарын 23-24-нд комисс ажиллаж 100% хүлээн авсан. 2. 2. Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XII.3.1.3-т заасан Баян-Өлгий аймгийн Өлгий суман дахь “Өлгий” нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажлын тендерийг нээлттэй зарлаж 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЗТХЯ/202301008 гэрээ байгуулан 2024 оны 12 сарын 30-нд дуусахаар гэрээг амжилттай байгуулсан. 3. 3. "Гурвансайхан" нисэх буудлын хөөрч буух хучилттай зурвас, явгалах замын ээлжит засвар /Өмнөговь, Даланзадгад төв сум/ гүйцэтгэх гэрээ байгуулан 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Тус албанаас дараах саналуудыг гаргалаа. Тухайлбал, 1. Үнэлгээний хороонд орж ажиллаж байгаа хөндлөнгийн гишүүдийн цалин урамшууллыг Сангийн сайдын 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн тушаалаар баталсан цалингийн сүлжлээр олгож байгаа. Тиймээс хөндлөнгийн гишүүдийн цалин урамшууллыг Сангийн сайдын тушаалтай уялдуулж, журам боловсруулж, батлуулах. 2. Төлөвлөлт, төсөл арга хэмжээний техникийн тодорхойлолт, ажлын даалгавар, ажлын тоо хэмжээг нарийн тодорхой гаргаж, сургалт, суурилуулалт, хүлээн авах цаг хугацааны уялдаа холбоог тодорхой болгох нэн шаардлагатайг хэллээ.
Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохион байгуулсан 5 төрөлт спортын арга хэмжээ 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд ИНЕГ болон Оношилгоо хэмжил зүйн лабораторийн 8 багийн нийт 109 ажилтан авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцсон байна. Тэмцээний нийт дүнгээр 1-р байрыг ИНЕГ-ын Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Туяа ахлагчтай “НОГООН БАГ” эзэлсэн бол 2 дугаар байранд Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Батбаяр ахлагчтай “БОР БАГ” орж, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа ахлагчтай “ЦАГААН БАГ” 3 дугаар байрыг тус тус эзэлсэн амжилттай оролцжээ. Нийт 8 багаас хамгийн сайн зохион байгуулалттай багаар Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатар ахлагчтай “Ягаан Баг” тодорсон байна. Нийт оролцсон тамирчдадаа баяр хүргэж, ажлын болон спортын өндөр амжилтыг хүсье.
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/227 дугаар тушаалаар Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Н.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/230 дугаар тушаалаар Э.Төрбаярыг Иргэний нисэхийн үндэсний төвийн даргаар томилж, өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажлаа хүлээн авлаа. ИНҮТ-ийн дарга асан Н.Батсайхан ажил хүлээлцэх үедээ “Та бүхэнтэйгээ 1,8 сар ажиллаж, аюулгүй ажиллагааны KPI, бүтээмжийн тогтолцоог хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажилласан. Энэ үйл ажиллагаагаа цаашид хэрэгжүүлээд, үргэлжлүүлээд явна гэдэгт итгэж байна. Одоогийн байдлаар Иргэний нисэхийн үндэсний төвийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт 96,6 хувьтай байна. Энэ биелэлтээ он дуустал шинэ даргатайгаа 100% болгох хэрэгтэй. Бүгдээрээ эв найртай, хүлээцтэй ажлаа хийж, нэгнээ хүндэтгэж ажиллана гэж итгэж байна. Залуу, өндөр ур чадвартай, харилцааны өндөр соёлтой, шинэ сэтгэлгээтэй хүнд ажлаа өгч байгаадаа баяртай байна. Төрбаяр даргадаа ажилд нь амжилт бүтээл, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ. Харин шинээр томилогдсон Э.Төрбаяр дарга ажлаа хүлээж авахдаа “Миний бие анх 2006 онд иргэний нисэхийн салбарт ажилд ороод инженер, Холбоо навигацийн үйлчилгээний албаны хэсгийн дарга, тус албаны даргаар 2019 онд ажиллаж байгаад 2020 онд Иргэний нисэхийн үндэсний төв байгуулагдахад АНҮГ-ын даргаар томилогдон өнөөдрийг хүртэл 3 жил ажиллаж ирлээ. Та бүхний итгэлийг хугалахгүйн төлөө ажиллах болно. ИНҮТ байгуулагдсан цагаас хойш гурван жилийн хугацаанд амаргүй давааг туулсан. 2020 онд цар тахал гарч, энэ хүнд цаг үеийг даван туулахын тулд багаараа маш сайн ажилласан. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны ноцтой зөрчил, дутагдал, асуудал гараагүй. Одоо миний хамгийн эхний төлөвлөх ажил бол хүний нөөцийн асуудлыг маш сайн төлөвлөж, хүний нөөцийг чадавхжуулах, хүний нөөцийн бодлогын бичгийг батлуулж авах юм. ОХУ, Украйны асуудалтай холбоотойгоор орлого ойрын жилдээ хуучин 2019 оны үетэйгээ ижил болох асуудал хүндрэлтэй байгаа учир бид бүхэн аэродромоо хөгжүүлж, аэродром дагасан уул уурхай, аялал жуулчлал, БНХАУ, ОХУ болон бусад улсын аялал жуулчлалыг орон нутгийн нисэх буудлууд руугаа татах ажлыг мөн бусад салбарын уялдаа холбоог сайжруулж, хөгжүүлэх гарц гаргалгаа руу шилжих зэрэг зорилтуудыг хэрэгжүүлж ажиллана. Батсайхан даргаасаа маш их зүйл сурч авсан. Таны ирээдүйн ажил амьдрал, гэр бүлд эрүүл энх, сайхан бүхнийг хүсье. Цаашдаа багаараа хамтдаа энэ ачааллыг давж, ИНҮТ-ийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллах болно” гэж хэллээ.